Эрүүл байх нь хамгийн …………….
Зүрхний өвчинд загасны мах тустай
Зүрхний өвчтэй хүмүүс долоо хоногт наанадаж 200 грамм загасны мах идэж байвал өвчин хөдлөх нь хоёр дахин багасдаг байна. Загасанд байдаг өөхний хүчлийн нэг нь цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлдэг байна. Үүнээс гадан цусанд агуулагддаг, зүрхний өвчин үүсэхэд багагүй нөлөөлдөг холестерин, триглицеринийг загасны тос нэлээд буруулдаг.
Зүрх судасны өвчнийг анагаах хүнс
Шар буурцаг, эрдэнэ шиш, өргөст ногоо ,саримсаг цоор, долоогоно зэргээр цусны даралт, цусны тос, холестеринийг бууруулах хүнсний бүтээгдэхүүн хийж болдог байна.
Хөнгөн цагаан зүрхэнд халтай
Хөнгөн цагаан мэдрэлийн эсийг мөхөөдөг билээ. Химийн нягт нэгдлтйн бүрэлдэхүүнд орохлоороо улам их хордуулдаг. Италийн шинжлэх ухааны төвийн хэсэг физилогч хөнгөн цагааны ацтилацетонат хэмээх нэг тийм нэгдэл зүрхний эд эсэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.Энэ нэгдлийг багахан тунгаар / биеийн жингийн кг тутамд 30 мкг-аар бодож / чандаганд тарьсанд тэр амьтан ес дэх хоног дээрээ зүрхний үйл ажиллагаа суларсны улмаас үхсэн байна. Эдийн шинжилгээ хийж үзэхэд тэдгээр амьтны зүрхний эд эсэд холбогч эдийн эмгэг голомт үүссэн байв. Хөнгөн цагаан ацетилацетонатын нөлөөгөөр зүрхний ховдол хөөж, булчингийн эс ширхэг гэмтэж, зүрхний янз бүрийн хэсэгт үрэвсэл үүссэн байна. Хөнгөн цагааны нэгдэл зүрхэнд ихээхэн хортой нөлөөлдөг өвөрмөц байдлаас үндэслэн энэхүү нэгдлийг, зүрхний өвчнөөс хүмүүсийг сэргийлэх эм бэлдмэл эрж хайх зорилгоор зүрхний үйл ажиллагааны сулралын талаарх туршилтын загвар гаргаж багаж болгон ашиглах боломжтой юм .