Монгол Улсын жолооны үнэмлэх 168 оронд хүчинтэй
Үүнийг тодруулахаар Замын Цагдаагийн газрын Мэргэжлийн хяналтын албаны ахлах байцаагч Э.Бэхбатаас тодруулав.
-Венийн конвенцид нэгдсэн 168 оронд Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй.
Харин иргэдийн аваад байгаа олон улсын жолооны үнэмлэх гэдэг нь зөвхөн манай жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн хийсэн орчуулга юм. Түүнээс биш олон улсын жолооны үнэмлэх гэж байхгүй.
-Үүнийг олгож байгаа компани танай газраас зөвшөөрөл авсан уу?
-Замын цагдаагийн газраас орчуулж буй компанид зөвшөөрөл олгох шаардлага байхгүй.
С.САНЧИР
(өнөөдрийн монгол 2005-10-06 109)