АНУ дахь Монгол элчин сайдын яам дансаа хаалгажээ
Гуравдугаар хөтөлбөрийн үр дүн, хийсэн судалгаагаа ХАС-гийн суурин төлөөлөгч Делич Барселона өчигдөр хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мэдээллээ. Судалгаанаас узэхэд 2(К)4 оны байдлаар таван жирэмслэлт тутмын нэг нь үр хөндөлтөөр төгсдөг. Эндсэн эхийн 39 хувь нь малчин эмэгтэйчүүд байгаа бөгөөд өсвөр насныхны жирэмслэлт хөдөө орон нутагт хот суурингаас хоёр дахин өнднр байна. 15-19 насны охидын ур хөндөлтийн төвшин 1993 онд 5.7 хувьтай байсан бол 2003 онд 8.3 хувьд хүрсэн. Нийт БЗДХ-ын тохиолдлуудын дөрөвний нэг нь 20-оос доош насны залуучууд байна гэж тэр мэдэгдлээ. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 25 хувь нь нэг буюу түүнээс дээш бэлгийн замын халдварт өвчинтэй. Хүн амын 18-20 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөгийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулан батлахад дэмжлэг үзүүлсэн. Эрүүл мэндийн мастер төлөвлөгөө, Эхийн эндэгдлийг бууруулах үндэсний стратеги боловсруулахад дэмжин оролцсон. Хүн ам тэр дундаа хамгийн ядуу эмзэг бүлгийн амьдралд үзүүлэх нөлөөгөө сайжруулахын тулд дөрөвдүгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо хэмээн мэдэгдсэн юм. Уг хөтөлбөрөөр хот хөдөөгийн ялгааг багасгах, нийгмийн үйлчилгээг эмзэг бүлгийнхэнд илүүтэй хүргэх, засаглалыг сайжруулах, хүний эрхийг хангах, байгаль орчны зохицуулалтын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах гэнэ. ХАС-гийн суурин төлөөлөгчийн үнэнийг өгүүлсэн бараан мэдээллийг сонссон УИХ-ын гишүүд нэлээд эмзэглэж, цаашдаа хамтарч ажиллах хэрэгтэй гэж байлаа. ДОХ-ын тохиолдол сүүлийн нэг жилд огцом өсч, хүн ам шигүү суурьшсан Дархан, Сэлэнгэ зэрэг аймгуудад ДОХ-ын халдвар гарах магадлал өндөртэй байгаа тул эдгээр аймагт онцгойлон анхаарч ажиллахыг хүсч байлаа.
Мөн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо өндөр болж гол ачаа үүрч яваа ч нас, хүйс, царай зүсээр нь ялгаварлан гадуурхах байдал их гарах болж жендерийн харьцаа алдагдахад хүрч байгаа. Энэ талд ч анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байсан юм. УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг дөрөвдүгээр хөтөлбөрт тусган ажиллах болно гэдгээ суурин төлөөлөгч амлав.
МОНГОЛ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВАХ, ЗЭЭЛЖИХ ЭРХТЭЙ БОЛЛОО
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2004 оны санхүүгийн тайланг сонсч, хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улс дэлхийн дээд зэрэглэлийн томоохон компаниас хөрөнгө оруулалт авах, зээлжих эрхтэй болсон тухай сайхан мэдээг сонсгож дэлхийн зах зээл Монголыг тоож эхэлсэн гэдгийг мэдэгдлээ. Дэлхийд номер нэгд тооцогддог Мудиз компани жил гаруй хугацаанд Монголын санхүүгийн чадавхийг судлаж 10 дугаар сарын дөрөвний өдөр В1 зэрэглэл олгосон байна. Энэ компани нь хуссэн орон болгонд үнэлгээ хийж өгөөд байдаггүй. Харин манай улс АНУ-ын СИТИ группын дэмжлэгээр Мудизд тоогдсон аж. Санхүүгийн чадавх нь өндөр үнэлэгдсэн Монгол улсын инфляци өнгөрсөн онд өсч 11 хувьд хүрчээ. Инфляци өсөх болсон нь Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбатын тайлбарлаж буйгаар дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, дотоодын зах зээлд махны үнэ өссөн зэргээс болсон гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд дунджаар 5-6 хувьтай инфляци байсан аж. Гэхдээ инфляци өссөн ч төгрөгийн болон валютын ханш тогтвортой байжээ. Сүүлийн дөрвөн жилд гэхэд төгрөгийн ханшны уналт 3-4 хувьтай
байгаа. Энэ нь хүмүүсийн төгрөгт итгэх итгэл буураагүйг харуулж байна. Олон улсын жишигт үндэсний мөнгөн тэмдэгтийн эрэлт нийлүүлэлт өсөхөөр ханш унадаг бол Монголд эргэлтийн мөнгө нэмэгдсэн, ханш тогтвортой байгаа сайн үзүүлэлт гарчээ. Сүүлийн дөрвөн жил арилжааны банкуудад хадгалуулах мөнгөний хэмжээ байнга өсч байгаа нь банкуудад итгэх итгэл өсч байгааг илтгэж байгаа ажээ. 2000 оны төсвийн орлоготой өнгөрсөн оны төсвийн орлогыг харьцуулахад хоёр дахин өссөн. Арилжааны банкуудын эргэн төлөгдөх боломж муутай зээл 2000 онд 21 хувьтай байсан бол 2004 онд найман хувьтай болжээ. Монгол банк Засгийн газартай хууль дүрмийн дагуу харилцаж байгаа. Гэсэн хэдий ч Олон улсын валютын сангаас хууль зөрчсөн гэсэн шүүмжлэлийг байнга гаргаж байна. Энэ нь ОХУ-д шилжих рублийн өрийг хаахдаа Монголбанкнаас зээл авсан нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Уг төлбөрийг хийхдээ УИХ-аас тогтоол гарсны дараа зээлийг Засгийн газарт өгсөн. Тиймээс шинэ хууль нь хуучин хуулиа дагадаг болохоор бид хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг Олон улсын валютын сан, бусад донор орнуудад өгсөн гэлээ. Энэ үеэр нэг хэцүүхэн хар мэдээлэл өгсөн нь АНУ дахь Монголын Элчин сайдын яамны дансыг АНУ-ын банкууд хаасан байна. Учир нь мөнгө угаахтай тэмцэх хуулийг батлаагүйтэй холбоотой гэнэ. Тиймээс УИХ Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг даруйхан батлах хэрэгтэй байна гэсэн хүсэлт гарсан. Хэрвээ энэ хуулийг батлахгүй бол арилжааны банкууд, элчин сайдын яамд гадаадын орнуудад данс нээх, компаниуд зээл авахад хүндрэл гарах нь. Монголбанкны Ёрөнхийлөгчийн дараагийн хүсэлт нь Санхүүгийн зохицуулах хороог даруйхан байгуулж хуульчилж өгөх явдал гэнэ.
Хадгаламж зээлийн хоршоодын асуудал хүндэрч эхэлсэн юм байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй хоршоо зөвшөөрөл авсан ч 200 гаруй нь ажиллаж байгаа. Түүнээс 20-иод нь идвэхтэй ажиллаж байгаа аж. Нийт хадгаламж зээлийн хоршоодын балансын эргэлтийн 80-аад хувь нь дөрөв тавхан хоршоонд төвлөрсөн. Нэлээд хэдэн хоршоо цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Энэ байдлаараа даамжирвал санхүүгийн байдалд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа гэдгээ хэллээ. Монголын нэр бүхий томоохон банкууд Солонгосын зуучлагч компанийн дэмжлэгээр туе улсын нэр хүндтэй компаниас олон сая долларын зээл авсан асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд хүрч яригдаж байна. Гэхдээ бид Монгол, Солонгосын харилцаанд муугаар нвлөөлөхгүйгээр шийдэх гэж оролдож байгаа. Үүнд Монгол банк ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж сонирхеон юм. Гэтэл Ц.Цэнгэл гишүун Дэү, ЬО хэмээх Солонгосын компаниуд улсдаа нэр хүндтэй оолохоор Засгийн газартаа ншшөлж тэнд ажиллаж байгаа монголчуудыг их хэмжээгээр гаргах, Монголоос ажилчин авах квотыг багасгах тухай яриа гаргах боллоо.
Солонгос улс манай орны томоохон хөрөнгө оруулагч, монголчуудыг амьжиргаагаа дээшлүүлэхэд туслан ажиллах хүчггий квот олгодог зэргийг харгалзан УИХ, Засгийн газар гэж сүржигнэлгүй банкныхаа хэмжээнд шийдвэл яасан юм бэ гэсэн санал гаргасан. Мөн зарим гишүүд орон сууцны урт хугацааны бага хүүтэй зээл олгох боломж банкуудад бүрдэж байгаа эсэхийг сонирхеон юм. Дэлхийн жишигт хурсэн орон сууцны бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох боломж банкуудад байхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор энэ алхмыг хийхээр төлөвлөсөн гэдгээ Монгол банкны Ерөнхийлөгч илэрхийлсэн.
Ц.ЦОЛМОН
(өнөөдрийн монгол 2005-10-06 109)