АНУ холбоотнуудаа алдаж байна

Ерөнхийлөгч Хятад, Орос, Энэтхэгийг Ираны цөмийн зэвсэг боловсруулахын эсрэг Вашингтоны оролдлогыг дэмжих АНУ-ын хамтран тоглогчид гэж тооцсон байна. Харин Энэтхэг, Хятадын хувьд эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр нефтийн хэрэглээ нь асар ихээр өсч байгаа. Иймд Ирантай найрамдалт харилцаатай байх нь зүй. Харин Орос Иранд хэдэн тэрбумын өртөг бүхий цөмийн реактор байгуулахад гол нийлүүлэгч нь. Тэгээд ч эдгээр орнууд цөмийн зэвсэг боловсруулах хөтөлбөрийн төлөө Ирантай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байна. Хятад, Орос хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний хувьд санал оруулах, мөн хориг тавих эрхтэй. Ийм учраас Ж.Буш байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэхийн тулд дээрх асуудлаар санал хураахыг шамдуулахгүй байгаа.
Ираны ажиллагаа өөр нэг холбоотон төрүүлсэн нь Энэтхэг, Пакистан юм. Энэ хоёр орон арван жилийн турш нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн. Ерөнхийлөгч, Буш Пакистаныг НАТО-гийн хүрээний АНУ-ын хамгийн гол хамтрагч хэмээн зарлаж, Энэтхэгийг атомын эрчим хүчийг ашиглах тал дээр заавал Вашингтонтой тохиролцох хэрэгтэй хэмээн ярьсан, мөн Ираныг эсэргүүцэх төлөвлөгөөг энэ хоёр улс одоо дэмжихгүй байгаа нь Вашингтоны захиргааны олон ажилчдын сэтгэлийг зовоож байна.
Хүйтэн дайны үед АНУ-ын холбоотон нь Япон, Өмнөд Солонгос байсан. Харин Хойд Солонгос Хятадын талыг баримталж байв. Гэтэл 1990 онд эдийн засгийн өөрчлөлт гарч Бээжин Сөүлтэй дипломат харилцаа тогтоосон. Хойд Солонгос зургаагаас найман цөмийн цэнэгтэй. Вашингтон болон Токио түүний зэвсгийг хураах урьдчилсан зорилготой байв. Хэрвээ дарамт шахалт үзүүлбэл Ким Чен Ирийн эрх мэдэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Харин Өмнөд Солонгос, Хятад хоёр эхний ээлжинд тогтонги байхыг илүүд үзжээ. Энэ нь Вашингтон-Сөүл хоёрын холбоо төгсөх эхлэл байв уу? Саяхан ерөнхийлөгч Ро Му Хён Өмнөд Солонгосын байр суурины талаар илэн далангүй ярьж АНУ-аас бүрэн бие даасан байх явдал аж. Мөн Сөүл ямагт тэнцвэржүүлэх байр суурийг баримтлах болно гэсэн нь Вашингтоныг цочирдуулсан байна.

З.ӨЛЗИЙ
(өнөөдрийн монгол 2005-10-06 109)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button