Зөвлөгөө
Манай хорооны нийгмийн ажилтан эмэгтэй хүн байдаг учраас намайг илүү ойлгох болов уу гэж бодох юм. Хорооны нийгмийн ажилтан надад тусалж чалах болов уу?
-Хорооны нийгмийн ажилтан таны хамгийн ойрын туслагч юм. Нийгмийн ажилтан нь хүмүүсийн харилцаан дахь хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг .Нийгмийн ажилтан нь хүчирхийллийг даван туулхад тань дэмжлэг үзүүлэх, бий болсон сэтгэл зүйн хямралыг илааршуулах, эргэн хэвийн амьдралдаа ороход тань тусалж, нөхөн сэргээх, таны аюулгүй байдлыг хангах зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Иймээс танд мэргэжлийн үүднээс тусалж чадах хүн бол нийгмийн ажилтан гэдэгт та итгэлтэй байж болно. Тухайлбал, нийгмийн ажилтан таны өмнө тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, нөццөл байдалд үнэлгээ хийж, танд учираад байгаа болон учирч болзшгүй аюул, эрсдэлийн хэмжээг тодорхойлход тусалж чадна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн иргэн холбогдох газарт мэдээлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх үү ? Хэрэв хүлээх бол ямар хариуцлага хүлээх бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн болон үйлдэгдэж болзошгүй талаар мэдсэн иргэнзаавал мэдээлэх үүрэг хүлээхгүй. Гэхдээ гэмт хэрэг, зөрчлийг бууруулхад иргэн бүр оролцох үүрэгтэй байдаг .Гэр бүлийн хүчирхийлэл нь бусад хэрэг, зөрчлийг бодвол байнга давтагдаж байдаг, улмаар хүний амь нас, эрүүл мэнд хохирох хүртэл ноцтой хохирол учруулж, далд хэлбэрээр үйлдэгдэх боломжтой хэрэг юм. Хохирогч хүчирхийлэгчээс хараат учраас хуулийн байгууллагад тэр бүр чөлөөтэй хандаж чаддаггүй .Гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө нийгэмд сөрөг нөлөөтэй гэр бүл салалт, тэнэмэл хүүхэд, эрүүл мэндийн хохирол, ажилгүйдэл зэрэг хорт үр дагавартай байдаг Өөрөөр хэлбэл тайван амгалан нийгэмд амьдрах иргэн таны боломж нь нийгэм дэх гэр бүлийн хамгаалалтаас ихээхэн шалтгаалдаг учир таны мэдээлэл чухал юм.
-Би олон жил ханилсан ханиа шоронд явуулхыг хүсдэггүй .Зөвхөн хуулийн байгууллагын сүр хүчин дор тэр хүнд ойлгуулхыг хичээдэг. Урьд нь хэд хоног баривчлагдсан боловч засрах бус улам өширхөн гарч ирсэн. Энэ хуулиар ийм хүнийг шийтгэх бус ,ойлгуулах арга хэмжээ орсон гэсэн үү. Энэ сургалтанд яаж хамруулах вэ? Сургалтыг хаанаас явуулах юм бол ?
-Хуулинд хүчирхийлэл үйлдэж буй этгээдэд асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор тэднийг шийтгэх бус, ойлгуулахад чиглэгдсэн арга хэмжээг зохих хөтөлбөрийн дагуу, сургалтын хэлбэрээр явуулахаар тусгасан.Үүнийг хуулинд хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт гэж нэрлэсэн.
Албадан сургатанд хамрагдах шийдвэрийг зөвхөн шүүх гаргана. Шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа тухайн хүн үнэхээр засрах боломжтой эсэх, өөрөө засрахыг хүсч байгаа эсэхэд дүгнэлт өгөн, хэд хэдэн албадлагын арга хэмжээнээс сонгож гаргана. Энэхүү сургалтыг Цагдаагийн байгууллагын хяналт, зохион байгуулалтан дор нийгмийн ажилтан явуулхаар хуулинд тусгагдсан.
-Манай нөхөр намайг зоддоггүй ч байнга хардаж сэрдэн, сэтгэл санааны дарамтанд байлгадаг.Бид хоёр амьдраад долоон жил болж байгаа. Цаашид түүнтэй хамт амьдрах хэцүү байгаа учраас шүүхэд салах хүсэлтээ тавихад салгаагүй .Би одоо яах вэ?
-Та гэр бүлийн хүчирхийллийн нэг болох гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэр бүлийн тухай хуулинд шүүх тухайн гэр бүл гэр хүчирхийллийн харилцаатай байгаа нь нотлогдсон гэж үзвэл эвлэрүүлэх арга хэмжээ авахуулахгүйгээр цуцлах тухай хуулинд заасан байдаг. Иймд та мөн хуулинд зааснаар цагдаагийн байгууллагад хандаж, хүчирхийлэл үйлдэгчид эрх хязгаарлах арга хэмжээг авахуулах боломжтой юм .
П.Эрдэнэхуяг /Хүмүүсийн амьдрал /