Гараа угааж хэвшицгээе
Гэтэл жил бүр бохир гарын хэмээн бүртгэгддэг олон халдварт өвчнүүдийн тоо тоймтой буурахгүйгээр барахгүй өнөө хэр нь сургууль, цэцэрлэгийн хүүхдийн дунд нэгээс нөгөөд дамжин халдварлаад байгаа халдварт шар өвчний гаралтын байдлыг харахад ч бидний гараа угаах дадал хэр хэмжээнд байгааг харуулах нэгэн үзүүлэлт юм. Хэрвээ бид гараа зөв угаах соёлд балчир хүүхдүүдээсээ эхлээд хөгшин хөвөөгүй суралцах юм бол манай хүн амын дунд тохиолддог олон эмгэгийг бууруулж, устгах боломжтой .Ингэхээр хэргийн эзэд бид өөрсдөө, тэр дундаа гараа угаах дадлаас болдог байна. Гар угааж цөхөх юухан байхав гэж хэн хүнгүй бодох боловч хэзээ яаж ямар дарааллаар, ямар хугацаа зарцуулан угааснаас хүссэн үр дүнд хүрдэгийг тэр бүр мэддэггүй, анзаардаггүй тал олонхи хүнд байсаар байна. Харин савандаагүй бол угаагүйтэй адилхан гэдгийг мэдэхгүй хүн цөөхөн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Гарыг дор хаяж нэг минутын турш савандаж угаавал таны гарт байсан 200 сая хүртлэх нянг цэвэрлэж чаддаг болохыг судлаачид аль эрт тогтоосон байдаг .Бас гарын ар тал, өвөр төл, хуруунуудын салаа, хумсны завсрыг тус бүр 20 секүүндээс доошгүй хугацаагаар үрж савангаа арилгахад нийтдээ хоёроос доошгүй минут зарцуулна.Ингэснээр өөрийнхөө гараар өвчин үүсгэгч нянг бие мах бодьдоо нэвтрүүлэхгүй байх нөхцлийг хангалаа гэсэн үг.
Гараа зөв угаасан бол таны алчуур хир болох ёсгүй .Нойтон алчуур, саван нь нян үржих таатай орчин болдогийг анхаарч байнга хуурай байлгахын зэрэгцээ хүн бүр хувийн алчууртай байх дэглэмийг бас санууштай .Болж өгвөл гар хатаагчтай байх нь илүү тохиромжтой юм .