Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Yндэсний номын санд Ганжуур судар баринтаглан ном заллаа.
Ерөнхийлөгч энэ үеэр Биеийн бяраар нэг хүнийг дийлнэ, Оюуны бяраар олон хүнийг дийлнэ гэж хэлээд Төвдөөс авчирсан үе болгон нь 9-н эрдэнийн үсгээр бичигдсэн сударыг баринтаглан заллаа. Анх судар баринтаглах ёслолыг МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэргий Цэвэлмаагийн хамт санаачлан баринтаг оёж байсан бөгөөд өнөөдөр Шри Шри амьдрах ухаан бясалгалын төвийн тэргүүн Саранцэцэг 300 гаруй баринтагийг номын санд хандив болгон өргөсөн байна. эдгээр баринтагуудын Алтанцэцэг, Болормаа гэсэн гарын ур шингэсэн оёдолчид зуны турш урлан оёсон байна. Түүний бэлэглэсэн баринтагийн 130 нь 9-н эрдэнийн сударт зориулагдан тусгайлан хийгдсэн бөгөөд 250 гаруй баринтаг нь энгийн сударт зориулагдсан байна. Сонирхуулхад Yндэсний номын санд 3 сая гаруй ном байдгын 20 мянга гаруй судар баринтаггүй садгай байдаг байна. Судар баринтаглах ёслолын хажуугаар Оюуны их өргөө болсон номын сан маань Их уншлагын танхим засвар хийж шинэчлэгдсэн нээлтээ хийсэн юм. Их уншлагын танхим нь 2 ээлжээр ажиллаж, жилдээ 60 мянга гаруй уншигчдад 200 мянга гаруй ном хэвлэлээр үйлчилдэг их айл байна. Yндэсний номын санд болон нийт 21 аймгийн төв номын сангийн эрхлэгч нарт МУ-ын Ерөнхийлөгч өөрийн уран бүтээл болох 8 боть номоо сэтгэлийн хандив болгон өргөн барилаа.
Т.Оргил /olloo mn/