Зөвшилцөл бол шинэ Коммунизм

Ур хийц муутайхан энэ тэмдгийг хүрэмнийхээ заханд биш зүрхэн тушаа зүүх учиртай гэнэ. Хүмүүс хараад ямар сонин тэмдэг вэ гэж шохоорхдог. Харин би хариуд нь, юмыг яаж мэдэх вэ коммунизм эргэн ирвэл хар толгойгоо мулталж үлдэх гэж одооноос зүүж байгаа юм аа гэж ёжилдог. Гэтэл харин энэ шоглол маань бодит байдал болох нь байна.
Яг өнөөдөр Монголд ганцхан нам байна. Энэ нам нь МАХН. Хэрвээ хойд Солонгос дахь хөдөлмөрийн намын ноёрхол ахиад хагас зуун жил оршин тогтнодоггүй л юм бол
МАХН засгийн эрхэнд байсан хугацаагаараа гиннесийн номонд ч орж мэдэх болж. 44 жил засгийн эрхэнд суусан коммунист дарангуйлагчийг хэн сайн мэдэх вэ? сэдэвтэй зохион бичлэгийн уралдаан болж, түүний хөшөөг босгох гэж байна.
Сталины хөшөөг буулгасан тэр газраас хэдхэн алхмын зайд түүний хөшөөг барина. Гэтэл энэ чинь юу билээ? гэж хэн ч бодохгүй байна. Түүний захиран удирдаж байсан тэр цаг үе өнөөдөр хамгийн сайхан цаг байжээ гэлцэнэ.
Польшид Войцех Ярузельский, Румынд Николай Чаушескугийн хөшөөг босгоно гэвэл яах бол? Унгар, Чехословак, Болгарын удирдагчдын нэрийг бүр таг мартаж, хэдийгээр Зүүн Европын коммунист удирдагчдынх нь нэр мартагдсан боловч Монголд коммунизм авсан дотроосоо өндийж байна.
Азид байгуулагдсан анхны коммунист намуудын нэг МАХН өнөөдөр төрийг эрхшээж байна. Энэ нам төрийн эрхээс хол хөндий байсан түүх ер нь Монголын шинэ түүхэнд бий билүү?
1996 онд МАХН сонгуульд ялагдсан ч 2000 он хүртэл чухамдаа энэ нам төрийн эрхийг барьж байсан билээ.

Гайт агшин

2004 оны 8 дугаар сарыг хүртэл Монголд улс төрийн ардчилсан чиг баримжаатай сөрөг хүчин бодтой оршин байна гэж ард түмэн бодож байлаа. Гэвч тиймгүй байжээ.
Ард түмний сонголт тооцож болшгүй үр дүнг авчирдагийг энэ сонгууль бас харуулсан юм. Парламент дахь суудлын тоог яг тэнцүүхэн хувааж орхилоо. Нийгмийн хөгжилд онцгой үүрэг нөлөөтэй гайт агшин үе үе тохиодгийг аугаа Лев Гумилёв бичсэн нь бий. Тэр гайт агшин л түүхийг гэнэт эргүүлэх шинэ таашгүй эргэлтийг авчирдаг ажээ.
Тэр гайт агшин хэзээ тохиосон бэ? Сонгуулийн дүн гарсан тэр орой юу? Үгүй түүнээс бүр сар орчмын дараа л тэр гайт агшин тохиосон юм. Тэр нь зөвшилцөл байлаа. Ерөөсөө хүч яг тэнцчихээд байсан тэр үед асуудлыг шийдэх одоогийн хувилбарыг сонгох учиртай хүнд эрх мэдлийг өгсөн нь гайт агшныг авчирлаа.
Парламент дахь суудлын тоог ард түмний сонголтоор тогтоох тэмцлээ үргэлжлүүлэх үү, эсвэл ямар ч үнээр хамаагүй засгийн эрхийг барих уу гэсэн сонголтоос өнөөгийн замыг сонгосон тэр гайт агшинг хараан зүхэгчид өнөөдөр хэр олон бэ? Ав адилхан хоёр сонголт байхад хамгийн мууг нь сонгодог нь хүний араншин.
Ийм алдаа нь дотор нийгмийн хөгжилийн цөмийг дэлбэлж шинэ тэсрэлтийг өдөөдөг. Ямар ч өө сэвгүй нийгэм байгуулах гэсэн коммунист номлол нь өөрөө хүн төрөлхтөний түүхийн хамгийн том алдаа байсныг санахад л хангалттай.
Зөвшилцөл бол шинэ фашизм гэж 1960-аад онд Эйн Рэнд хэлж байжээ. Чухамдаа өнөөдөр зөвшилцөл бол шинэ коммунизм гэж хэлэх ёстой.
Өнгөрсөн жилийн 8 дугаар сард ард түмний хүсэл зоригоос гадуур Ардчилсан намын лидерүүдийн дур мэдэн сонгосон тэр алдаа нь өнөөдөр бидэнд ямар сайн сайхныг авчирна гэж…?
Өчүүхэн ч сайн сайхныг авчирахгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай л харлаа.
Нийгэмд бэртэгчингүүд ноёрхож байна. Тэд нэгнээ магтаж, нэгнээ өөд нь татаж, үүгээрээ эрх мэдлээ бэхжүүлж, ард түмний зовлонгоор суудлаа зузаалж байна.
– Өнөөдөр нийгэм буруу замаар замнах яах вэ? Бид л болж байвал боллоо биш үү? Сайхан байшин, сайхан машин, эд хөрөнгө гарын алга урвуулахын төдийд олдож байна. Хүүхдээ ийм муухай нийгэмд байлгаад яах вэ? Гадаадад сургачихна.
Яг өнөөдөр л жаахан идэж ууж авахгүй бол ахин ингэж баяжих боломж олдохгүй. Амар хялбар баяжих боломжоос татгалзах нь тэнэг хэрэг. Амьдрал үргэлжилж байна.
Улс төрчдийн олонхи ингэж бодож байна. Тэд үүрд мөнх ийм байхгүй гэдгээ мэдэж байгаа учраас эрх мэдэл албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байгаад л энэ нийгмийн эмгэнэл оршиж байгаа билээ.
Үүнээс ч илүү гутамшигтай муу муухай зүйл гэж хаана байх вэ гэж олон хүн шогширч байна. Гэвч үүнээс ч дор юм ард түмэн үзэж магадгүй.

Коммунизмын нурам Монголд уугин асах нь

Гагцхүү түүнийг нууж чадаж байгаад л асуудлын гол нь байна.
Хувь эрх ашгаа бодон амиа хоохойлсон Ардчилсан намын удирдагчид хийгээд намынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй МАХН-ын удирдагчдын бүлэглэл энэ улс орныг хаанчлан захирч байна.
Хатуу чанд зохион байгуулалт нийгэм дэх гүн гүнзгий бааз сууриа түшиж эрх мэдэл албан тушаалыг шагнал болгон өгдөгт МАХН-ын хүчин чадлын нууц оршдог. Анх европт харгис хатуу аллага хүчирхийллээр ард түмнийг айлган гарч ирсэн энэ коммунистуудын сүүлчийн нурам Монголд уугин асахад ойрхон байна. Хэн ч энэ намаас нүүр буруулан холдож чадахгүй. Холдсон хүнд ард түмний өмгөөлөл бус харин намын хилэнт нударга оногдоно. Ардчилсан хувьсгалаас хойш ч МАХН-ын энэ авир араншин өөрчлөгдөөгүй. Энэ намд хувийн хариуцлага гэж байхгүй. Бүхнийг нам үүрч бүхнийг нам шийддэг хэвээр байна. Чухам ийм учраас энэ нам бол коммунист нам. Энэ нийгмийг хэрхэн сайн сайхан байлгахыг манай нам мэднэ гэдэг л нам.
Энэ намын аймшигт сүрдүүлэг нь өнөөдөр аллага хядлага, ил тод дарангуйлал биш харин нийгмийн айдаст тулгуурлаж байна.
Коммунистуудын үзэл суртлын үндсэн тулгуур зарчим нь айлган сүрдүүлэхэд тулгуурласан байдаг юм. Өнөөдөр МАХН ард түмнийг ядуурал, гуйланчлалаар айлгаж, бэлэн зэхээний зүйл амлаж амжилтад хүрдэг. Бид зүүний нам, та хэрэв бидэнд үнэнч байх юм бол та нарыг бид хөл хөсөр гар ганзаганд жаргаана гэж сурталдаж байна.
Коммунизмын 70 жилд яг ингэж амлаж байсан. Жаргааж байгаа юм шиг л байсан. Гэхдээ ардчилсан хувьсгалын дараа Монгол улс бүрэн бие даасан улс болоход бидэнд юу байсан юм бэ? 11 тэрбум шилжих рублийн өр зээл, чөлөөт эдийн засгийн системийн салхинд дорхноо нуран унасан ашиггүй хоцрогдсон хэдэн үйлдвэр л байсан шүү дээ. Өнөөдөр бас л яг тийм байдалд орж байна.
Монголчуудын жилд үйлдвэрлэдэг нийгмийн баялгийн тэн хагасыг бас дээрээс нь гадаадын зээл тусламжийг хомхойрон залгисан засгийн газрын дөрвөн жилийн ажлын үр дүнд өнөөгийн энэ ядуу зүдүү байдал бий болсон юм.
Ард түмэн ядуу зүдүү байх тусмаа зовлогоосоо айдаг. Учир нь зовлонгийнхоо зах зухыг амсаж өөртөө итгэл алдарсан ард түмэн бүх эрх чөлөөгөө хоногийн хоолоор ч худалдахад бэлэн болдог.
Харин Ардчилсан намынхан үүнийг нь ойлгосон учраас зэрэгцэн амласан, эцэст нь парламентын суудлын хагасыг авсан. Ардчилсан намд үүнээс өөр зорилго байгаагүй юм. Тэд үүндээ ханаж, зөвхөн илүү ихийг авах шуналдаа хөтлөгдөн МАХН-д дагаар орцгоосон.
Өнөөгийн Ерөнхий сайд бол коммунист Ерөнхий сайд, өнөөгийн сайдууд бүгдээрээ коммунистууд. Тэд бууж өгч дагаар орж, ардчиллаас өөрсдөө сайн дураар ухарсан.
Өнөөдөр Ардчилсан нам гэж байхгүй. Монголд ганцхан нам байна. Тэр нь МАХН.
МАХН л дагаар орсон шинэ гишүүдийнхээ эрх ашгийг хангаж, хамгаалж байна. Харин Ардчилсан намын эрх ашиг гэж байдаггүй. Ардчилсан нам гишүүдийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй учраас парламентад сонгогдсон гишүүд нь эрх ашгаа хангах өөр намыг дагасан нь нэр төдий байсан намаа ядаж пайз ч үгүй булшлахад хүргэсэн юм.
Өнөөдөр Ардчилсан намд итгэх нь бүү хэл Ардчилсан нам байгаа эсэхэд итгэхгүй болжээ.
Харин улс нэг нам хүчтэй байхын хэрээр засаглал нь хүчтэй байна уу гэвэл үгүй юм. Засаг төр нь хүч чадлаа бараад эхний сорилтод сөхрөн унахад бэлэн болсон байна. Учир нь юу ч хэлж, юуг ч хийе гэсэн ард түмэн тэдэнд итгэхээ байжээ.
Одоо энэ төр ард түмнийг араасаа дагуулъя гэвэл зөвхөн хүч хэрэглэх л үлдсэн. Хэрэв ингээд л эхлэх юм бол коммунизм яг жинхэнээрээ амилна гэсэн үг. Энэ бол 1990 оны тэр зааг. Бид ардчилсан хувьсгал хийснээсээ хойш яг 15 жилийн дараа яг өмнөх цэгтээ эргээд ирсэн байна.

Өөрчлөн байгуулалт ба ардчилал, Шинэ ба хуучин Монгол
Ердөө жилийн өмнө улс төрчдийг шударга ба шударга бусаар нь ялган зааглаж болно гэж бодож байсан билээ. Гэвч үнэндээ тийм боломж ч нөхцөл ч байхгүй юм байна.
Улс төрчдийн дотроос эрүүл саруул хэсгийг ялган зааглаж нэгтгэснээр нийгмийн энэ гайт ухралтаас гарч болно гэж бодож байлаа. Түүний төлөө мэдээлэл цуглуулж хэн нь хэн бэ гэдгийг харуулах гэж нүүр дамнасан өгүүлэл бичиж сонин гаргаж, хаалгаж байлаа.
Яг тэр мөчид энэ улс оронд улс төрийн ардчилал нэгэнт балран унаад цөөнхийн засаглал эргэлт буцалтгүй тогтсоныг ойлгосон билээ.
Улс төрийн энэ ухралт нь эдийн засаг нийгмийн салбарыг дагуулан уруудуулж байна. Эдийн засаг олигополжиж цөөнх нийгмийн баялгийн үнэмлэхүй ихэнхийг хуваан баяжиж, ард түмэн ядуурлын далайд живж байна. Энэ бүхний цаад уг үндэс нь Монголын улстөрчид бүгдээрээ ардчиллаас нүүр буруулж цөөнхийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө хуйвалдаж байгаад оршино.
Үүнийг бүр эртнээс сануулж байсан. Өнөөдөр ч дахин сануулах нь миний үүрэг.
Өөрсдийн шинээр тогтоосон хязгааргүй эрх мэдлээ хадгалан үлдэх гэсэн нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн улс төрийн шийдлийг гаргаж байгаа болохоос бус идэвхтэй шүүмжлэлтэй сөрөг хүчин, жинхэнэ сонгодог утгаараа оршин байгаа нам гэж байхгүй юм.
Ердөө л ганцхан нам байна. Тэр намын доторх бүлэглэлүүдийн тэмцэл улс төрийн дээд албан тушаалыг хуваан авч байна. Ардчилсан нам бодтой оршин тогтохоо нэгэнт больсон. Энэ нам бүр МАХН-ын идэвхтэй оролцоотойгоор өнөөг хүртэл оршин байгаа мэт харагдаж байна.
Үүний учир нь ард түмэнд ардчилал ёс төдий боловч оршин тогтнож байгааг харуулахад л оршино.
1980-аад оны сүүлчээр өөрчлөн байгуулалт гэж юу болох талаарх онигоо их моодонд орж байж билээ. Ой шуугиад л хааяахан нэг боргоцой под подхийн унах ажээ. Энэ бол өөрчлөн байгуулалт гэж.
Өнөөдөр ч гэсэн дээ. Монголын ардчилал гэж нэг тиймэрхүү л байна. Авилгын талаар шуугиад л модны оройд суусан дээд зиндааны улс төрчдийн сөргөлдөөнд ганц нэг боргоцой мэт мэдээллүүд нийгэмд тархаад л. Ард түмэн дээш харж тэр дээр байгаа саглагар мөчрүүдийн салхинд найган ганхахыг л бишрэн харж байна даа.
Улс төрчдийн үүсгэсэн энэ балар харанхуй ой дундуур замаа олохгүй төөрч яваа ард түмэн энэ ойгоос цааш газар байхгүй мэт сэтгэж, энэ ойгоос дээш тэнгэр байхгүй мэт бодож явна.
Шинэ хүү хуучин хүү болж, шинэ Монгол хуучин Монгол болж байна.
Одоо өнөөдөр би энэ тэмдэгийг өөрийн энгэрээс авч хаяхгүй. Энэ тэмдэг Монголд коммунизм, коммунизм биш юм гэхэд дарангуйлагч дэглэм тогтож байгааг надад байнга сануулж байх болно. Зүрхэн тушаа хадсан энэ тэмдэгийн ард зүү бий. Тэр зүүнээс байнга болгоомжлон айж явах болох нь.
Улс төрийн хүчний дахин хуваарилалтын үйл явц бүрэн зогслоо. Одоо надад хүчний дахин хуваарилалтыг биш дахин хувьсгал хувьсгалыг хийх цаг ирнэ шүү гэж сануулах үүрэг оногдож байна.
Хэрэв ингэхгүй л бол коммунистуудын алгуур хийсэн төрийн эргэлт батжин чулуужаад бидний хөшөөний чулуу болон тэргүүнийг минь дарах нь байна.

Авиан БААТАРХУЯГ

(Улстөрийн сонин 2005 10 сар 01)

Жич Улстөрийн сониныг уншдаг, нийтлэлийн бодлогыг нь дэмждэг хүмүүс Тээвэр хөгжлийн банкны 2119120 тоот дансанд хандиваа өргөж болох юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button