Ардын урлагийг сурталчилж, олон улс оронд таниулдаг хүмүүс бол яах аргагүй Тэнгэр аялгуу хамтлагийнхан
Анх Тэнгэр аялгуу хамтлагийн байгуулагдсан түүх нь Соёл урлагийн их сургуулийн оюутнууд байгуулжээ. 1997 онд А. Бат-Эрдэнийн санаачилгаар байгуулагдсан тус хамтлаг нь нэг үеийн санаа нийлсэн залуусын хамтын хөдөлмөрөөр эдүгээ найман жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа. Уг хамтлагийнхан таван хeгжмийн зэмсгээр бүхэл бүтэн симфони чуулбарын хэсгээс тоглосон. Тэнгэр аялгуe хамтлагаас өөр ийм цөөн бүрэлдэхүүнтэйгээр хүний сэтгэлийн утсыг хөндөх ардын хөг аяыг эгшиглүүлсэн нь үгүй юм байна. Манайхны ярьдгаар амьд хөгжим гэгч гагцхүү өөрийн нүдээр харж, чихээр сонсож байж таашаагдах эс таашаагдахыг мэдэх хэрэг билээ.
Морин хуур, эвэр бүрээ, лимбэ, ёочин, их хуур гэсэн таван хөгжмийн зэмсгээр ардын урлаг гэж юу болохыг олон түмэнд таниулдаг. Тэд тус бүрнээ ажил албатай ч нэн түрүүнд хамтлагийнхаа уран бүтээлд санаа тавьдаг. Ардын урлагаар гадны улсад эх орноо сурталчилж явна. Тэд хаа очсон газраа Монгол гэсэн нэрийг дуурсгаж явдаг. Гадаадынхан тэднийг үзээд Монголын арлын урлагийг бишрэх сэтгэл төрдөг гэнэ. Монголчууд ч гэсэн ялгаагүй энд байхдаа төдийлөн анзаарч үздэггүй атлаа гадаадад очсон хойноо тэдний хамтлагийн тоглолтыг үзээдУртын дуу чинь ийм гоё юм уe гэж ирээд нулимс асгаруулах нь энүүхэнд гэнэ. Өмнөговь аймагт нэгэн тоглолтынх нь үеэр Миний ээ хэмээх дууг гоцлон хөгжмидөхөд Франц эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй асгартал уйлж байжээ. Монгол аялгуу гэгч хүний сэтгэл зүрхний нандин утсыг хөндөн байдаг ид шидтэй гэлтэй. Хeгжим, урлаг ойлгодог мэргэжлийн хүмүүс тавхан хөгжмөөр симфони тоглох боломжгүй гэж үзэж байсан чАлтан өргөө киноны хeгжим, хөдөөгийн сайхан симфоны чуулбарын хэсгийг уянга төгөлдөр найруулан тавьсныг сонсоод сая цөөхөн хөгжмөөр боломжтой юм байна. гэдэгт итгэсэн гэдэг. Морин хуур, эвэр бүрээ, ёочин, лимбэ, их хуур таван хөгжмийн зэмсгээр зөвхөн ардын ая гэлтгүй сонгодог хөгжим тогложээ. В. МонтеЧарда, А. МоцартРанд, Турк мар, Итали дууНаран чамда гэх мэт сонгодог болон бусад орны олон зохиолыг тогложээ. Хeгжмийн олон талын судалгаа хийсний үр дүнд үндэсний хөгжмөөр бусад орны зохиолыг найруулж бүтээл болгодог талаар ярина билээ. Хамтлагийнхан 1997 оноос хойш Монголд ирсэн 16 мянга гаруй жуулчдад ардын урлагийн тоглолт сонирхуулсан гэсэн тоо гаргажээ. Тоглолтын дараа Амьдралдаа ийм сайхан тоглолт үзсэнгүй, баярлалаа, маш гайхамшигтай байлаа гэсэн үгийг сонсдог нь уран бүтээлчдэд сэтгэлийн асар их догдлол, баяр жаргалыг авчирдаг гэнэ. Зарим жуулчид гарын үсгийг нь авч, хамт зургаа татуулах гэлцэнэ. Энэ жил Соёлын тэргүүний ажилтан цол авсан хамтлагийн гишүүн И. Жүрмэддорж хөгжмөө тоглохынхоо зэрэгцээгээр хөөмийлнө. Тэрээр эвэр бүрээ, хөөмий, цуурын бие даасан цомог гаргасны зэрэгцээ хамтлагийнх нь гишүүн бас тус тусдаа уран бүтээл хийх бодолтой байгаа аж. Анхны таван хүнтэй ардын урлагийн хамтлагийг гаргаж ирж байсан шигээ ардын цөөхүүл хамтлагийн анхны клипийг тун удахгүй гаргахаар зэхэж байна. Ардын урлагийн гайхамшигт уламжлалт хөг аяыг гадны улс орон гэлтгүй монголчууддаа сурталчилж, таниулахыг эрхэм зорилгоо болгодог залуус маань Японоос ирээд хамтлагийнхаа бие даасан Амьд тоглолтоо хийх юм байна.