Асуултын хариуд асуултын тэмдэг
Намрын чуулганаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх болоод ч тэрүү эрхэм гишүүд өглөө эртлэн боссон мэт сэртэлзэж байлаа.
Гэтэл Ц.Сүхбаатар гишүү ч
-Манай арилжааны банкууд ер нь хамгийн дээд хэмжээгээр хэдэн төгрөгийн зээл олгодог юм бэ гэж тулгах маягтай асуув. Харин О.Чулуунбат ярианыхаа явцад анхаарсангүй бололтой, тодорхой хариу хэлсэнгуй. Дахиад л эрхэм гишүүн асуусан ч тусыг эс олов.
Харин байнгын хорооныхон дотроо мань эр ланжгар зээд, авах нь дээ гэсэн бодол өвөртлүүлж, өөртөө юү, өрөөлд үү гэсэн асуултын тэмдгийг духан дээрээ наагаад хоцорлоо. Зарим асуултын хариу нь асуултын тэмдэгтэй хоцордог бололтой.
(өнөөдрийн монгол 2005-10-07 110)