Орон нутгийн нислэгийн үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа алга

Дашрамд хэлэхэд энэ нь ганц үнэлгээ өгөөд өнгөрөх бус мэргэжилтэн, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг давхар шалгах боломж олгож, шаардлагад тэнцээгүй ажилтан ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх хүртэл байдаг юм байна. Навигацын шалгалт нь Иргэний нисэхийн ерөнхий газарт жилд хоёр удаа болдог ажээ. Нэг ёсондоо энэ нь иргэний нисэхийн газрын өвлийн болон зуны улирлын бэлтгэлийн шалгалт гэсэн үг юм.
Хаврын шалгалтаас намрын навигацын шалгалтын нэг ялгаа нь нэмж өвлийн бэлтгэлийн ажлыг хамтруулж шалгадагаараа онцлог байдаг. Энэ нь аж ахуйн талын бэлтгэлийг түлхүү анхаарч байдгаараа илүү гэнэ.
Энэ удаагийн шалгалтын үр дүн нь Иргэний нисэхийн болон нислэгийн үеийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний үйл ажиллагааны бүрэн бүтэн байдал, өдөр тутмын үйл ажиллагааны чиглэлийг хангаж ажилласнаараа онцлогтой. Нөгөө талаараа Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас тавигддаг стандарт шаардлагуудын биелэлт, мөн эрх зүйн орчны хэрэгжилт, биелэлт, хангалтыг давхар шалгасан. Мөн мэргэжлийн чиглэлийн хэвийн үйл ажиллагаа, буудал, байгууллага болон мэргэжлийн чиглэлийн болон бие бүрэлдэхүүний үйл ажиллагаанд шалгалт хийдэг. Бие бүрэлдэхүүнээс гадна мэргэжилтнүүдийн мэргэжлийн түвшинд шалгалт хийсэн. Үүнд, захиргааны ажил, Нийгмийн дэг журмын тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт, Эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт зэрэг юм хэмээн Иргэний нисэхийн ерөнхий газрын буудлуудыг удирдах газрын ерөнхий менежер С.Батмөнх ярьсан.
Харин ажлын хариуцлагагүй ажилтнуудад ямар арга хэмжээ авдаг вэ? гэсэн асуултад, ажлын хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл асуудал бол технологи үйл ажиллагааны алдагдал, томоохон хүрээнд илэрсэн тохиолдолд авдаг арга хэмжээ. Ер нь манай улсын төв болрн орон нутгийн томоохон нисэх буудлуудыг үйл ажиллагаа хэвшмэл болчихсон.
Хангалтын үйл ажиллагааг нь байцаагч мэргэжилтнүүд байнга шалгаж байдгаас тэд үргэлжийн бэлтгэлтэй байдаг. Тиймээс аливаа нэг зөрчил дутагдалд цаг тухайд нь арга хэмжээ авч зөрчлийг барагдуулдаг юм билээ. Энэ удаагийн шалгалтаар зөрчил дутагдал бага, ноцтои зүйл гарсангүй. Харин ганц нэг тулгамдеан асуудал гарсан түүнийг цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авахаар болоод байна гэсэн.
Иргэний нисэхийн салбарын сүүлийн үед зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс болж төрөөс ашиг орлогыг нь нэмэгдүүлэх талаар дорвитои арга хэмжээ аваагүй, иргэдийн амьдралын бололцоо тааруу зэрэг зарим асуудлаас болоод салбарын үйл ажиллагаанд ерээд оных шиг үйлчилгээ тасраад байгаа гэнэ. Энэ үед орон нутагт агаараар жилд 850 мянган хүн тээвэрлэж байсан бол одоо дотоодын нислэг харьцангуй цөөрсөн юм байна. Харин дотоодын нислэг Цөөрсөн ч гадаадын нислэгүүдийн тоо, хувь хэмжээ өесөн аж. Эдгээр өесөн, буурсан байдлыг харьцуулаад өнөөгийн техник байдлын бололцоог тооцвол иргэний нисэхийн салбарын хэмжээнд техникийн бодлого нэлээд алдагдаад байгаа гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, анхны нислэгийн компани болох МИАТ-ын гэхэд Аэробус Боинг-ийн түүний засвар, сэлбэг, арчлалт зэрэг технологийн үйл ажиллагаатай нэгдээд явахаар үнэ тариф нь нэмэгдэхээс өөр аргагүй байдаг гэнэ.
Мөн сүүлийн үед манай улсын иргэний нисэхийн салбарт авиа компаниуд байгаа ч зөв бодлого явуулаагүй, менежментээ сайн судлаагүйгээс нислэгийн үнэ өссөн нь орон нутгийн зорчигчдьгн сэтгэлд нийцэхгүй байгаа ажээ. Тиймээс гаднаас өндөр үнэтэй онгоцууд оруулж ирээд манайд орон нутгийн нислэгт явуулна бэрхшээлтэй гэнэ. Манайд орон нутагт нислэг хийж байгаа онгоцуудад доголдол их байдаг. Манайд Зам тээвэр, аялал зуулчлалын яамнаас зохицуулсан зөв бодлого хэрэгтэй байна. Иргэний нисэхийн салбар өөрөө нийгмийн хамгааллыг түлхүү анхаарсан салбар юм. Тиймээс өнөөдрийн зах зээлийн харилцаанд шилжсэн, амьдралын бодит орлогод таарсан билетийн үнэ тарифийн асуудлыг зохицуулж өгөх хэрэгтэй юм. Энэ бүхэнд төрөөс зохицуулалт хийж, хаанаас ямар агаарын тээвэр хэрэгсэл авчирч, ямар хуваариар хаана яаж нислэг хийхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Иргэддээ хамгийн ойр байх ёстой байгууллага бол ИНЕГ. Тухайлбал, Аэр Монгол компанийн фокер онгоц дотоодын нислэгт яваад хоёр жил болж байна. Гэтэл энэ онгоцоор хүнд өвчтэй хүн тээвэрлэхэд хүндрэлтэй. Учир нь хэвтрийн хүнийг дамнуургатай нь тээвэрлэхэд энэ онгоцны 5-6 сандал дамнуулж хэвтүүлдэг бөгөөд эдгээрийн үнэ буюу 5-6 хүний зардлыг өвчтөний ар гэрээс гаргуулдаг аж.
Харин АН-24 онгоц бол тиим биш. Харин ч 1-2 хүнийг дамнуургатай нь аваад явчих боломжтой юм байна. Тэгтэл өнөөдөр өдрөөс өдөрт шатахуун түлшний үнэ нэмэгдээд байгаа. Ийм байхад нислэгийн үнэ тариф нэмэгдэхгүй байх баталгаа алга. Өөрөөр хэлбэл дотоодын агаарын тээврийн бодлого алдагдсанаас учирч байгаа хохирол их байгаа гэсэн үг юм. Одоогоос 15 жилийн өмнө АН-24 онгоцоор түргэний
дуудлагад хүртэл явдаг байсан бол одоо энэ байдал үгүй болсон. Бүр аргагүй тохиолдолд Ми-8 нисдэг тэрэг явдаг. Гэтэл Ми-8 нисдэг тэрэгний цаг нисэх зардал нь 1200-1400 ам доллар байдаг. Өнөөдөр ИНЕГ-аас орон нутагт нийт гурван онгоц явж байна. Үүнд МИАТ-ын нэг АН-24, Аэр Монгол-ийн нэг онгоц байна. Түлш шатахууны үнэ дэлхийн хэмжээнд өссөн байгаа. Харин манай Засгийн газрын зүгээс орон нутгийн нислэгийн тарифийг аль болох нэмэгдүүлэхгүй байж, үүнийг нэг хэмжээнд барих бодлого барьдаг. Гэвч энэ бол боломжгүй хэмээн С.Батмөнх ярьсан юм.

Х.ГАН-ЯЛАЛТ
(өнөөдрийн монгол 2005-10-07 110)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button