Банкуудын өр Солонгос дахь Монголчуудад гай тарих уу?

эвгүй асуудал үүсч мэдэхээр байгаа талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны уржигдрын хуралдаан дээр гишүүд сэтгэл зовнин ярилцан билээ. Ялангуяа энэ асуудлаас болоод Солонгосын Daewoo, LG компаниуд Засгийн газартаа нөлөөлж улс орондоо ажиллаж буй монголчуудыг гаргах, монголоос ажилтан авах квотыг багасгах тухай яриа гаргах болсон нь үнэхээр, ноцтой хэрэг гэж гишүүд үзсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хувьд Солонгос бол манай гол хөрөнгө оруулагч орны нэг. Тэгээд ч тус улсад очсон монголчууд амжиргаагаа дээшлүүлээд л ирдэг. Ийм учраас УИХ, Засгийн газрын хэмжээнд ярина гэж сүржигнэлгүй банкныхаа хэмжээнд шийдвэл яасан юм бэ гэсэн санал гаргасан юм. Энэ талаар Ц.Цэнгэл гишүүнтэй уулзаж ярилцлаа.
Та саяхан БНСУ-ыг зориод ирсэн. Тус улсад суугаа манай улсын Элчин сайд П.Үржинлхундэв тантай уулзаж тодорхой хүсэлт тавьсан гэсэн.Энэ талаар сонирхоё.
-Би биеэ эмчлүүлэх зорилгоор Солонгос явсан. Гэхдээ хажуугаар нь албаны ажил амжуулж л байлаа. Тэнд байхад Элчин сайд П.Үржинлхүндэв надтай ярьж Солонгос улстай холбоотой сэтгэл зовоосон асуудал нэлээд байна. Энэ нь манай хоёр орны цаашдын харилцаанд тиим ч таатай биш хандлага үзүүлж болзошгүй. Юу гэвэл монголын арилжааны банкууд, хувийн компаниуд Солонгосын нэгэн компаниас томоохон зээл авчихсан, харамсалтай нь түүнийгээ төлөх хугацаа нь болчихжээ. Солонгосын талаас нэлээд нэхэл дагал болж байгаа ч зээлеэн мөнгөө эргүүлж авах асуудал нь бүтэж өгөхгүй байгаа. Иймээс манай улсын засаг захиргаа руу ч хандаж болзошгүй байдалд хүрээд байна гэсэн ийм л зовлон тоочсон. Би ямар банкны авсан, хэдий хэмжээний зээл болохыг тодорхой мэдэхгүй л дээ.
-Өр зээлийн асуудал шийдэгдэхгүй удвал ДЭҮ, LG компаниуд Засгийн газартаа нөлөөлж, үр дүнд нь манай баахан ажилтан Солонгосоос хөөгдөж ирж болзошгүй юм байна гэж ойлгож болох уу. Ийм байдалд хүргэхгүйн тулд яавал дээр бол?
-Эдийн засгийн байнгын хОроон дээр банкны бодлогын талаар овоо нухацтай ярилцеан. Миний хувьд Солонгосын компаниас авсан зээл П.Үржинлхүндэв сайдын яриад байгаа шиг 73 сая доллар юм бол, энэ мөнгийг олгосон томоохон компаниуд,тухайлбал ДЭҮ, ЬСт мөнгөө авч чадахгүй байгаа юм байна гэдэг ойлголтыг авсан. Энэ үүднээсээ асуудлыг хөндөж ярьсан юм. Өөрөөр хэлбэл манай улсын банк ч бай, компани ч бай авсан зээлээ эргүүлж төлөхгүй юм бол Солонгосын тал Засгийн газартаа нөлөөлөөд манай хараар ажиллаж буй хүмүүс бас цаашид ажиллах квот багасч болзошгүй аюул тулгараад байна.
Ер нь ч сүүлийн үед олон хүн баривчлагдаж ирэх болсон. Ийм учраас хүний нутагт мөрөөрөө ажиллаж байж бусдын балгаар хөөгдөж ирж таарахгүй гэдэг байр суурьтай байна.
Харин ТӨХ-ны дарга байсан З.Энхболд буруу ойлголтой байх шиг байна лээ. Тэр АВВ-гийн төсөл шиг монголчууд дандаа гадны өрийг төлөх албагүй гэсэн юм ярьж байна лээ. АВВ-гийн төсөл гэдэг чинь огт өөр л дөө. Би үүнийг сайн мэднэ. Анхны эрчим хүчний хөрөнгө оруулалтаар Азийн хөгжлийн банкнаас зарласан тендерт Италийн компани АВВ гэж орж ирээд гуравдугаар станцын таван том зуухыг засварлах байснаа хоёрыг нь дөнгөж засварлаж, модернизаци хийчихээд нэгийг нь хагас дутуу засварлаж хоёрыг нь хаяж явсан мөртлөө биднээс 20 сая доллар нэхсэн. Өөрсдөө ажил хаяж явчихаад монголын тал буруутай гэж мөнгө нэхээд байгаа байгүй юу. Энэ бол огт өөр. Харин бид эргүүлээд зуух засварлаагүй гээд мөнгө нэхэх ёстой байгаа юм. Үүнийг З.Энхболд холбж сольж ойлгоод байна. Харин одоо яригдаж байгаа Солонгосын зээл бол өөр асуудал
-Та манай арилжааны банкууд зээлээ төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. 73 сая доллар гэдэг маш их мөнгө.Марубени шиг юм болох юм биш байгаа.
-Зээл авсан, төлөх хугацаа нь болсон юм бол төлж барагдуулбал яасан юм бэ гэдэг Монгол банкны Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэг байгаа. Ер нь Б.Жаргалсайхан, Ч.Авдай зэрэг ихэнх гишүүд санал нэг байгаа.Үнэхээр тэнд ажиллаж буй монголчууд хөөгдөж, улмаар дипломат харилцаатай, монголын талд хөрөнгө оруулдаг улстай хувьд үүнээс болж эвгүй харилцаатай болчих вий гэсэн болгоомжлол зайлшгүй байх ёстой л доо.
-Бизнесийн нэр хүнд гэдэг утгаар ямар ямар банкууд зээлээ төлөхгүй байгааг нууцлаж байгаа нь тодорхой байх л даа. Эсвэл…?
-Яг ямар банк байгааг би мэдэхгүй. П.Үржинлхүндэв сайдын ярьснаар арилжааны банкнуудаас гадна 20-иод аж ахуйн нэгж байгаа юм билээ. Эд тус тусдаа үйл ажиллагаа явуулаад өрөө өгчихмөөр байгаа юм. Нийт 73 сая доллар байгаа гэсэн.

Д.ЛХАГВА
(өнөөдрийн монгол 2005-10-07 110)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button