Хотын даргад санаархагч Ц.Батбаяр гэгч хэн бэ?

Харин сүүлийн хэдэн жил Засаг даргаар ажиллаж, ойр орчмынхоо орд газруудыг хятадуудад түрээслүүлэн, хувьдаа чамлахааргүй хөрөнгөтэй болсон хэрнээ дүүргийнхээ тохижилт, хөрөнгө оруулалтын төлөө төдийлөн анхаардаггүй гэж нутгийнхан нь ам муутай юм билээ.
Ажлаа мэддэггүй, удирдах ажлын чадвар сул түүнийг огцруулъя гэж УИХ-ын сонгуулийң үеэр Багахангайнхан тэмцэл хөдөлгөөн хүртэл өрнүүлж л байсан. Мөн наадмын дараахан нийслэлд мах ховордож үнэ нь тэнгэрт хадсан Энэ үеэр улсын нөөцийн гэх 100 гаруй тонн махыг нийс-лэлийнхний хэрэгцээнд гаргах гэтэл үртэс ч үлдээгүй болсон тухай сонин хэвлэлээр шуугиган. Багахангайн махны үйлдвэрийн зооринд байсан нөөцийн мах Ц.Батбаяр даргын гараар дамжин ченжүүдийн гарт орсон нь тэр байж. Үүнээс үүдээд түүнийг гал сөнөөгч биш мах сөнөөгч хэмээн ёжлох болсон гэдэг.
Гэтэл өнөөдөр энэ хүн Хотын даргын суудал руу үнэ хайрлалгүй зүтгэж байгаа тухай чих дэлсэв. За-рим мяндагтнууд ч түүнийг ихэд дэмжиж байгаа сурагтай. Сүүлийн үед суудлыг өв залгамжлуулах маягаар өөрийн гэх хүнээ зүтгүүлдэг зуршил тогтсон.Энэ нь эргээд хувь хүртдэг хэтэвчтэй нь холбоотой асуудал учраас улстөрчид, улс төрийн намынхны дунд ийм зуршил тогтоод удаж байгаа юм.
– Хотын даргын асуудал ч энэхүү зуршлыг эвдэхээргүй янзтай. МАХН мэдлэг, чадвартай боловсон хүчнээрээ хахаж байна л гэдэг. Тэгтэл иймэрхүү хүнийг Хотын мэрийн суудал руу зүтгүүлж байгаа нь үнэн бол тиим олон чадварлаг боловсон хүчинтэй гэдэг нь эргэлзээтэй санагдлаа.

Р.БАТБОЛД
(өнөөдрийн монгол 2005-10-07 110)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button