УИХ-ын дарга гишүүдийнхээ чихийг зөөлрүүлэв

Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга Ц.Нямдорж гишүүдэд хандан хуулийн төслүүдэд анхааралтай хандаж, жаахан шүүмжлэлтэй байхыг санууллаа. Нэг нь хуулийн төсөл бариад ороод ирдэг гишүүд юм асуусан болоод өнгөрдөг байдал гараад байна гэсэн хатуухан үгээр хурлыг эхлүүлсэн юм. Даргынх нь энэ үг гишүүдийн ой тойнд хүрсэн бололтой дээрх хуулийн төслийг түүхий, найруулга муутай, ойлгомжгүй болсон гэж баахан шүүмжлээд хууль боловсруулсан ажлын хэегийнхнийг нэлээд сандаргаад авлаа. Хамгийн ихээр шүүмжлүүлсэн заалт нь төрийн хөрөнгөөр хийх тендерийн сонгон шалгаруулалт байв. Мөн байгалийн гамшиг, аюул ослын үед онцгой тохиолдолд тендер зарлах уу, шууд сонгох уу гэдгийг яаж шийдэж байгааг сонирхсон. Р.Раш гишүүний хэлж буйгаар тендерийн сонгон шалгаруулалт нь төрийн ажлыг хойшлуулж ухраадаг. Хамгийн хямд үнэ хэлснийг нь шалгаруулж байгаа нь харамч хүн хоёр дахин ихийг алддаг гэдгийн үлгэр болдог. Тиймээс энэ байдлыг арилгах талаар байхгүй байгаа, гэнэ. Одоо мөрдөгдөж байгаа тендерийн сонгон шалгаруулалтын хууль мөрдөгдөж эхэлсэн 2000 оноос хойш хичнээн төгрөгийн өртөгтэй тендер зарлагдаж, хэд нь чанаргүй болж ямар арга хэмжээ авч байгааг Сангийн яамнаас УИХ-ын гишүүд хатуухан нэхсэн ч тодорхой хэлэх тоо баримт тэдэнд байсангүй. Сангийн сайд Н.Алтанхуягийн учирлаж байгаагаар тухайн барилга, замын засвар, гүйцэтгэлийг Сангийн яамныхан муу чанаргүй байна гээд хүлээж авалгүй явахаар захиалагч яам нь сайн гээд хүлээгээд авчихдаг аж. Ийм нэг хууль бус ажил хэвийн үзэгдэл болсон гэв. Харин онцгой тохиолдолд шувууны ханиад, шүлхий гарсан үед вакцин, тариа нийлүүлэх найдвартай компаниудын жагсаалтыг гаргахаар төлөвлөсөн. Эдгээр компанийн бэлэн байдал, санхүүгийн чадамжийг байнга шалгаж жагсаалтыг шинэчилж байхаар болжээ. УИХ-ын гишүүн З.Энхболдын гаргасан дотоодын тендерт гадаадын компанийг оролцуулахгүй байя. Гадаад дотоод гэж ялгалгүй ижил нөхцөлд ажиллуулъя гэсэн саналыг Сангийн сайд хүлээж авах боломжгүй гэж буцаав.
Хэрвээ ийм алхам хийвэл олон улсын гэрээ хэлэлцээрт өгсөн амл,алтаасаа.будсан ,гэх шүүмжлэлд өртөх болно гэж тайлбарлав. Уг хуулийн.,, төслийг гишүүд хатуухан шүүмжилсэн ч шүүс нь хангалттай шахагдсан гэж үзсэн бололтой УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон юм. Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 10 жил мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийг өөрлөх хэрзгтэй гэдэгт бүгд санал нэгдсэн болохоор УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ намын харъяаллаар ажлаас халдаг, төрийн албанаас өөрийн хүсэлтээр болон улстөрийн шалтгаанаар гарсан хун эргээд орох тохиолдолд дахин сонгон шалгаруулалтад орж байхыг хуульд оруулах. Мөн төрийн албан хаагчийн орон тоо, зэрэглэлийн цомхон чадварлаг болгож цалин хөлс нь өндөр байхаар хуульчлах саналыг нэмлээ. Энэ өдөр УИХ-ын дарга Ц.Нямдорж гишүүдээ хуралдаа идэвхтэй оролцож, сахилгатай байхыг шаардан танхимд дэг журам сахиулах гэж багагүй бухимдаж байлаа.

Ц.УРГАМАЛ
(өнөөдрийн монгол 2005-10-07 110)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button