Төрийн хутгууруудад тохирсон хууль гаргах юм биш үү?

Үүнийг минь анхаарч үзэхгүй нь тодорхой боловч иргэн хүний хувьд эрхийнхээ дагуу ийнхүү бичих болсны учир гэвэл Нэг. Хуулийн төсөл ерөнхийдөө сонгогчдын сонгох эрхийг хязгаарлан боосон шинжтэй болжээ. Юуны түрүүн сонгуулийн хоёр тогтолцоог 5050-ийн харьцаатай болгосон нь монголдоо л гэдэг МАХН, АН хоёрын амбицтай буюу биеэ ихэд бодсон бэтэгээ цатгаланд бодсон хэсэг бүлгүүдийн эрх ашигт үйлчилж байна. МАХН, АН хоёрын толгой хэсгийнхэн зориглож нэрээ дэвшүүлээгүй юмуу, дэвшүүлээд унасан тэр хүмүүс парламентад пропорциональ тогтолцоогоор далбаа хийн шургалах гэсэн башир арга. Ийнхүү нэрээ зориглон дэвшүүлж чадахгүй атлаа парламентад сонгогдохгүй сонгогддог бусад орны энэ аргыг бид заавал зээлдэх хэрэггүй. Ингэж зээлдсэнээрээ бид ардчилсан сонгуультай улс болчихгүй. Сонгуулийн энэхүү тогтолцоо нь хүн ам олонтой, том оронд илүү тохирдог болохоос 2.5 сая хүн нь эсвэл хоорондоо садан болчйхдог эсвэл бие биеэ таньдаг анд нөхөд байдаг манайх шиг жижиг оронд тохирохгүй. Барууны юм бүрийг хуулбарлах нь ардчилал гэгчийн шалгуур болох ёсгүй. Энэ тогтолцоо дээдсийн хэдэн хүн л парламентад харанхуй цохиж шургалах гэсэн арга. Муу ч сайн ч мажоритар тогтолцоо бол, ард түмэн аль нэг намын икс хүний төлөө биш, хийсвэр ч гэсэн тодорхой нэг Дорж, Дулмаа нарын төлөө саналаа өгдгөөрөө туйлын биш ч гэсэн харьцангуй шударга.юм. Намын нэрсийн жагсаалтаар сонгох-ыг яаж ч тайлбарлан соңгогч хүн шууд сонгох эрхийг хөсөрдүүлж байгаа л хэрэг. Үндсэн хуулиа зөрчиж байгаа явдал.
Хоёрт Сонгогч хүн бүх нэр дэвшигчдийг, түүний дотор намын жагсаалтаар хэн нэгэн парламентад суухыг зөвшөөрөхгүй байж болно. Сонгогч заавал хэн нэгнийг сонгох албагүй. Сонгогч сонгох эрхтэйн зэрэгцээгээр хэнийг ч сонгохгүй байх эрхтэй. Иймээс сонгуулийн хуудсанд хэнийг ч дэмжихгүй гэх юмуу, эсвэл бүх нэр дэвшигчдийн эсрэг саналтай гэсэн нэмэлт тэмдэглэгээг бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр бүгдийн эсрэг саналтай хүн сонгуулийн хуудсыг хүчингүй болгодог ганц л арга байгаа. Гэтэл тооллогын комиссынхон сонгогчдын хэдэн хувь нь эсрэг саналтай байгааг ялгаж салгахгүй, хүчингүй гэсэн хуудсанд бөөндөн оруулдаг нь сонгогчдын хүсэл зоригийг гуйвуулж байгаа хэрэг юм.
Бүгдийн эсрэг саналтай сонгогчид сонгуулийн нэг хэсэг дээр олонхи болох тохиолдол цаашдаа элбэг гарна байх. Иймд тэдний саналыг тусгасан тэмдэглэгээ (граф) хэрэгтэй юм. Үүнтэй холбогдуулаад сонгуулийн эсрэг сурталчилгаа явуулж болохгүй гэдэг нь сонгогчдын эрхийг хязгаарлаж буй бас нэг харгис шинж юм. Гурав Сонгуульд бүх соңгогчдын 50 хувиас дээш нь оролцсон бол сонгууль хүчинтэй боллоо гэдэг улиг болсон заалтаас татгалзах цаг болсныг энэ хуулинд тусгамаар байна. Сүүлийн дөрвөн удаагийн сонгуульд оролцогчдын ирц үүнийг анхааруулаад байна шүү дээ! Сонгууль хүчинтэйд тооцогддог босгыг 25 хувь хүртэл бууруулах нь цаг үеийн шаардлага болжээ. Саяхан Полыиид болсо сонгуульд нийт сонгогчдын 30-аад хувь нь оролцсон нь нэгийг хэлээд байгаа бизээ.Дөрөв Энэхүү хуулийн төсөлд байгаа хамгийн харгис хэсэг дээр тогтосхийх бодолтой байна. Энэ бол нэр дэвшигчдын 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна гэсэн заалт болой. Үүнийгээ шийдвэр гаргах төвшинд хүйсийн тэнцүү байдлыг бий болгох номлолоор халхавчилжээ. Улс төрийн намууд ч энэ тал дээр бие биеэсээ өрсөлддөг боллоо. Ингэхдээ дэлхийд Жендер гэдэг хүчтэй хөдөлгөөн байдаг. Түүнийг дагахгүй бол-монголд ардчилал байхгүй хэмээн тооцох юм.
Гэтэл жендер гэдгийн чинь эх үүсвэр болсон феминизм гэдэг хөдөлгөөн евролод аль тэртээ 18-р зуунд бий болсоор өнөөдөртдв золгож байгаа шинэ ч юм биш. Байдаг л нэг . хөдөлгөөн. Өнөөдөр даяаршлыг эсэргүйцсэн хөдөлгөөн бий болоод, дэлхий дахинд, энд тэнд хурал хуй болоход, газар газраас хөлснийхөн очоод баахан бужигануулаад л алга болоод л байгаа шүү дээ. Ер нь өнгөрсөн түүхээс сургамж авах>ш тулд Монголын түүхийн зарим хуудсыг сөхөн үзэх нь илүүдэхгүй мэт санагдана. Монголд төрийн эрх барьж байсан хатад цөөнгүй бий. Янтгар хатан төр барьдаггүй, Ямааны толгой ширээн дээр тогтдоггүй гэсэн үгийг яагаад бий болгосон юм болоо? Энэ үг зүгээр л нэг гараад ирээгүй, өнөө үед уламжлаад ирээгүй нь мэдээж.
1295-1307 онд Юань гүрний хаан сууж байсан Төмөр хаан амьд ахуй цагтаа ач хүү Хайсанд хаан ширээг залгамжлуулахаар шийдэж Хаан хөвгүүн хэргэм хүртээж Хар Хорумд явуулан суулгажээ. Гэтэл Төмөр хаан гэнэт нас барж түүний Бурхан хатан, холын Хар Хорумд байгаа Хайсанг хаан болгохгүй өөрийн нууц амраг Анандыг хаан болгохоор хуйвалдан зохион байгуулж байсан билээ.
Ийнхүү төрийн хэрэгт хутгалдаж төр засгийг хямралд оруулж байсан хатад ганцхан Бурхан хатнаар хязгаарлагдаж байсан юм бишээ. Тогоонтөмөр хааны үед түүний хүү Аюушридар эцгийнхээ эсрэг хэд хэдэн удаа хуйвалдаан зохион байгуулж байсан бөгөөд нэг хуйвалдаанаа Ци хатантайгаа хамтран зохион байгуулж байсан удаатай. Хатад төрийн хэрэгт оролцох явдал . Чингис хааныг нас барснаас хойш төдий л удалгүй Их Монгол улсын Өгэдэй хааны үед бий болсон юм. Өгэдэй хаан нөрийн хайртай хатан Мөгэдээ Чи төрийн хэргийг хамаар. Ширэмүнийг дэмжиж хаан ширээг залгамжлуул хэмээн захисан тухай мэдээ тэмдэглэгдэн үлдсэн. Гэвч Өгэдэйн дараа төрийн эрхийг Туракина хатан авч 1242-1246 онд төр барьж байхдаа түүний хутган үймүүлсэн олон үйл ажиллагаа нь Их Монгол улсын төрийг ихэд хямраасан билээ. Туракина, Чингис хааны үеэс Монголд үнэнчээр зүтгэсэн Мухаммед Ялавич, нэртэй түшмэл Чингай нарыг баривчлах гэсэн боловч тэд зугатан Өгэдэй хааны хоёрдугаар хүү Годаны дэргэд Хөх нуурт очин хоргодон амь гарч байв.
Туракина хатнаас айсан олон ноёд Годан РУУ зугатан очсон аж. Туракина арга ядаад Ялавич, Чингай хоёрыг хорлож алах төлөвлөгөө ч боловсруулж байжээ. Ялавичийн хүү Масуд ч, алба ажлаа хаян Бат хааны дэргэд зугатан очиж хоргодсон. Туракина хатан Персээс олзлогдож ирсэн шивэгчин Фатиматай хамтран бүхий л үл бүтэх ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд Фатима Годанд хортой эм уулгаж алсан гэдэг. Фатима Туракинагийн зөвшөөрснөөр хатны өөрий нь хүү Годаныг алаад зогсохгүй, олон монгол ноёдыг хорлон алж, төрийг самууруулж байв. Туракина өөрийн ууган хүү Гүюгийг хаан ширээнд суусан хойно ч эрх мэдэлтэй хэвээр байв. Туракина Оросын Сузьдал мужын ван Ярославыг Хар Хорумд ирэхэд нь Батын холбоотон хэмээн алж байв. Ийнхүү Туракинаг дотоод, гадаадад үзэн ядах болсон бөгөөд Батын явууллагаар Туракина гэнэт нас барсан гэдэг. Гүюг дүү Годаныг хорлон алсан хэргээр Фатимаг цаазалжээ.
Ийнхүү Туракина хатан төрийн хэргийг дөрвөн жил гаруй барихдаа үйлдсэн нүгэл, дэгдээсэн самуун нь мат их ажгуу. Гүюгийг нас барсны дараа Каймиш хатан төрийн хэргийг хоёр жил гаруй хугацаанд барив. Ойрад удмын Каймиш хатны хоёр хүү нь эхтэйгээ төр булаалдан тэмцэлдэж байсаар Хаан ширээг Тулуйн удамд алдсан бөгөөд Тулуйн Сорхугтани хатан Өгэдэйг нас барсан үеэс хаан ширээний төлөө тэмцэлд идэвхийлэн оролцож байв. Ямар сайндаа л Гүюг их цэрэг засан биеэ сувилуулах нэрээр Батын эсрэг аян дайнд мордоход Сорхугтани хатан нууц элч яаралтай зарж Батад мэдээ хүргэж байх билээ. Ийнхүү Батын дэмжлэгийг олж Сорхугтани хатан өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд суулгаж чадсан бөгөөд, үүний холын үр дагавар нь Их Монгол улсын хувьд заяанд яваандаа муугаар тусч, Хубилай Их Монгол төр улсыг сөнөөх, хятадчалах бодлогын үүсэл болсон юм. Мөнх хаан ширээнд суугаад Өгэйдэй, Цагаадайн удмын 70 ноёныг цаазалж, Мөнхийн тушааснаар Каймиш хатныг муухай доромжилж сөнөөсөн юм.
Ийнхүү Туракина, Сорхугтани, Бурхан, Каймиш хатад төр барих юмуу, төрийн хэрэгт оролцож байсан тэр цаг үе бүрийд төрийн хямрал болж, элдэв явуургүй эм хүний атгаг сэтгэлийн өөдгүй явдлууд үйлдэгдэж, төр эргэж байжээ. Өмнөх үеийн Монгол удмын гэгддэг Хүннү, Нирун, Сүмбэ улсын үед бас л иймэрхүү явдлууд гарч байсан ул мөр буй. Саяхны түүхээс гэхэд Цэцмаа гэдэг тэрээр зохиол хүртэл бичиж байсан А.Филатова ч төрийн хэрэгт оролцож байсан талаар ерээд оноос хойш зөндөө л юм хэвлэлээр цацаа биз дээ. Шинэхэн түүхийн энэ явдлыг мэдэх хүмүүс одоо ч блон л байна. Мандухай сэцэн хатан гэж гайхамшигтай хатан байсан гэх биз! Үнэндээ Мандухай гэж тиим ухаалаг хатан байсан ч юмуу, үгүй ч юмуу. Өнөөдөр үүнийг бүрэн батлах юмуу үгүйсгэх арга байхгүй. Түүхэнд тэмдэглэсэн Мандухай сэцэн хатны домог гэсэн бяцхан зохиолыг 17-18-р зууны үеийн зохиолуудад тэмдэглэж үлдээснээс өөр юм байхгүй щүү дээ! Домог .гэсэн тодотголтой байгааг нь ч гэсэн анзаарах хэрэгтэй. Тэгвэл эзэн Чингис хааны нууц орныг гэмтээсэн Гүрбэлжингоо хатны домог гэгч бас л Мандухайн домгийн адилаар үнэн юмуу? гэж асуухад хүрнэ биз дээ. Хувьсгалын тогоонд чанагдсан 70 жилд (1921-1991) өөрийн хүч чадлаар дээш гарч чадсан, Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд доктор Б.Долгормаа, Цалин хөлсний улсын хорооны дарга Лхамсүрэн, Монгол даяар мэдэх С.Удвал, Э.Оюун нараас өөр ажлаа ч мэддэг, ажлаа ч хийж чаддаг эмэгтэй хэн байна. Сүүлийн дөрвөн удаагийн сонгуульд чамлахааргүй олон эмэгтэй УИХ-д сонгогдсон боловч С.Оюуныг эс тооцвол, хэнийг ч дээрх эмэгтэйчүүдтэй зүйрлэх арга алга. Дэлхий дахины хэмжээнд гэхэд улс төрийн хувьд Г.Мейр, И.Ганди, С.Бандарнаике, М.Тетчер, М.Олбрайт, В.Бхутто гэсэн хэдхэн хүнийг л 20-р зуун төрүүлсэн. Өнөөдөр Х.Клинтон, К.Райс, Ю.Тимошенко нарын нэр гарч байвч цаашдаа хэрхэх нь тодорхойгуй. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр манайх АНУ-ыг дуурайж гадаад хэргийн сайдаар, хэн ч үл мэдэх нэг эмэгтэй тавьчихаад, удалгүй огцруулсаны дараа сураггүй алга болоо биз дээ. Ийм байхад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг 30 хувь хүртэл бөөндөх нь ямар холион бантан авчрахыг тааварлаж цөхөх юм алга. Оюуны чадлаараа дээш гарвал пожалуйста. Түүнээс биш хэдэн жилийн өмнө нэгэн удаа бичиж байсан шигээр минь унасан ч давж л байдаг, ноёны бөх болох гэсэн санаархлаасаа эмэгтэйчүүд минь татгалзаач. Оюуныхаа чадлаар биш өөр чадлаар гарах нь (зөв ойлгоорой, жишээлэхэд хуулийн хаалгаар) эмэгтэйчүүдэд өөрсдөд нь ч ичгүүртэй биш үү. Захын баньд энэ чинь ногоон гэрлээр шийдвэр гаргах түвшний ажил хийж байгаа юм гээд л хуруугаараа заан мушилзана шүү дээ.
Эмэгтэйчүүдийг ийнхүү арын хаалгаар УИХ-д оруулах замыг нээх нь эргээд эмэгтэйчүүдээ доромжилж байгаа хэрэг мэн биз дээ. Нөгөөтэйгүүр эрэгтэйчүүдийн сонгогдох эрхийг боогдуулж байгаагаараа харгис юм. Ямарч бяр тэнхээ шаарддаггүй, зөвхөн оюун ухаанаараа уралддаг дэлхийн шатрын аваргыг шалгаруулахдаа эрэгтэй эмэгтэй гэж тус, тусад нь явуулдаг. Шатрын дэлхийн аварга болсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй нэг ширээнд суугаад тэмцээнд оролцохдоо эрчүүдийн дундаж их мастерийн түвшинд л тогло-дог нь өмнөх олон жилийн практикаар нотлогдсон юм. Саяхан өдөр тутмын нэг сонинд мэдээлснээр (2005.08.12 №157) эрчуүдийн 10 буюу оюуны чадавхийн хэмжээ 119 байхад эмэгтэйчүүдийнх 113 байсныг Германд явуулсан судалгаа харуулсныг бичсэн байна лээ. Монголын эмэгтэйчүүд өнөөдөр шийдвэр гаргах түвшин гэдгээс бусад төвшинд ноёрхож байгаа. МАХН, АН-н дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад хамтран лобби төлөвлөгөө боловеруулж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлж байсан. МАХН-ын Бага хурлын 240 гишүүний гуравны хоёрыг лоббидоод байгаагаа удирдах зөвлөлийн Д.Алтай хатагтай мэдэгдэж байсан. Тэрээр мэн намын дотоод бүтцийг сонгоход 25-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг оруулах саналыг төлөөлөн удирдах зөвлөлд тавьж байв. Эх орон намын Н.Чулуунбаатар Манай намын 20 хувийг эмэгтэйчүүд бүрдүүдэг гэж хэлеэн. Б.Дэлгэрмаа АН намын бүх шатнаас сонгогдох эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дүрэмдээ оруулсан гэж мэдэгдсэн. Өнөөдөр Монголд мэргэжлийн боловерол олгох сургуулийнхны 50.9 хувь нь, дипломын дээд боловеролын сургуулийнхны 68.5 хувь нь, баклаврын боловеролын 63 хувь, магистрын 61.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэтэл улсын хэмжээнд 44 мянга гаруй хүүхэд сургууль завсардсаны 64 хувь нь хөвгүүд байна.
Ийм байхад эмэгтэйчүүдийн ноёрхол тун удахгүй 5-10 жилийн дараа эхэлж, эртний Грекийн домогт гардаг амазонкууд шиг эмэгтэйчүүдийн ха^нчлал тогтоно.
Иймээс та нар минь яарч сандралгүй хэдхэн жил тэвч. Бүр инээдэмтэй сонины холбоо гэдэг ТББ Зуун зуунд дурсагдах гайхамшигт 21 Дарь эх гэдгийг тодруулах шиг болсон. Ийм хөгийн юм байх гэж дээ. Скандиновын орнууд, Финланд, Исланд гэх мэтийн амьдралын чанар, амьдралын түвшин өндэр орнуудын эмэгтэйчүүдийг дуурайж хөёрцөглөх нь эртдэж байна. Тэндхийн эрчүүд чинь өндэр албан тушаалд шунадаг шатыг давж гараад, түүний цаад талд байгаа хувийн амгалан тайван байдал, жаргал цэнгэлийг чухалчилдаг болсон юм шүү дээ. Хаана ч хэл ам тасардаггүй шийдвэр гаргах түвшний албан тушаал гэдэг нэг их хүсмээр ч юм биш. Тэр бол өндэр түвшний хов жив шүү дээ. Энэ утгаараа эмэгтэйчүүд нэг шат ахих гэж буй бол яая гэхэв. Гэхдээ нөгөөх шудрага өрсөлдөөний л замаар тэндээ хур. Ноёны бөхийн замаар явах гэдэг энэ зангаа орхиоч. Шударга бус замаар өөрсдөө өндөрт гарчихаад яаж шударга ажиллах гээд байгаа юм болдоо гэдгийг асууж, хариултыг нь сонсмоор байна.

С.ЛОЧИН. доктор
(өнөөдрийн монгол 2005-10-07 110)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button