Ш.Түвдэндорж ТӨХ-ны дарга болно
Уул нь МоАХ фракц хуралдаж зуун хувь санал нэгтэйгээр ТӨХ-ны даргаар Догсомын Ганболдыг томилуулахаар Ерөнхий сайдад санал оруулсан ч өмнө нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн түүнийг хүлээж аваагүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ц.Элбэгдорж Засгийн газраа авч үлдэхийн тулд энэ албан тушаалд МАХН-аас хүн томилох магадлалтай гэнэ. Хэрэв тэгвэл Ө.Энхтүвшин, Д.Сугар нарын аль нэг нь байхаар ярилцаж байгаа гэнэ.
(Улстөрийн сонин 2005 10 сар 01)