Бондын хувь өсч худалдаалагджээ

Сүүлийн үед шинэ компаниудын бонд шил даран гарч олны хүртээл болов. Үүний үр дүнд саяхан манай улсын үнэт цаасны зах зээлд өмнө огт гарч байгаагүй үйл явдал боллоо гэж болох. БиДиСек ХХК-ийн андеррайтераар ажилласан Пума Бонд-ын үнэ анхны гаргасан үнээсээ 0,5 хувиар өсч 10050 төгрөгөөр арилжаалагдав. Энэ нь иргэд бонд худалдан авснаар зөвхөн өндөр хүү унагахаас гадна мөн ханшийн зөрүүн дээрээс ашиг олж болохыг харуулсан томоохон жишээ боллоо гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа аж.

Г.ГАН
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button