Батсүмбэрийн асрамжийн төвийг Өнөр бүл сан цахилгааны төлбөрт унагаагүй

Аймаг, сум, багийн удирдлагууд өөрийнхөө нутаг дэвсгэрт оршин суух сэтгэцийн өвчтэй, харж хандах хүнгүй, асаргаа шаардсан хөгшчүүд гээд амьдралын хүнд хэцүүд тулсан ахмад настнуудыг энэхүү Өндөр настны асрамжийн газар руу хүргэж, хариуцлагаас мултардаг гэж болох. Төрсөн үр хүүхэд, садан төрөлгүй үлдсэнтэйгээ эвлэрэн өдөр хоногийг өнгөрөөх өвөө, эмээ тэнд олон. Гэтэл төрүүлсэн хүү, охин нь гараас гарч, хүний дайтай амьдрах ч тэдэндээ хаягдаж, асрамжийн газрын дөрвөн хананы дунд орхигдсоны дэргэд нойтон сормуустай амьтан төрүүлээгүй, хүлээж хүсэх хүнгүй, горьдож найдах өдөргүй хөгшчүүд илүү хувь тавилантай ч юм шиг. Гучин жил шоронгоор явсан, төрүүлсэн эхийгээ Улзын голд живүүлчихсэн гээд бүх л амьдралаа төмөр сараалжны ард өнгөрүүлсэн хүн ч хөгшрөхийн эрхэнд, ял даахгүйн эрхэнд энд л ирдэг. Тэд ял зэм эдэлсэн, дарга цэрэг явсан хамаагүй Батсүмбэрийн Өндөр настны асрамжийн газрын өрөөнүүдэд холилдож, хутгалдаад л амьдарна. Насаараа шоронгоор явсан атаман-ууд харин тэдний дарга болж, эрх дархаа тогтоодог гэсэн.
Тэднийг Ахмадын өдөр гэгдэх баяраар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэргийн хамт эргэн очсон. Энэ үеэр тус асрамжийн газрын дарга Д.Цэндсүрэн өнөөх л хөгшчүүдийнхээ амьдралд тулгарч байгаа хүнд хэцүү нөхцөл байдлыг тайлбарлахдаа эрчим хүчний төлбөрийн олон жилийн хуримтлалаас болж цахилгааны хэрэглээ хязгаарлагдахад хүрсэн, төрийн тэргүүнийг ирэх үеэр гуйж байж гэрэл цахилгаантай байгаа, энэ бүхэнд асрамжийн төвийг удирдах баг буруутай гэсэн нь ташаа болохыг мэдэгдэж Өнөр бүл сан Төрийн бус байгууллагаас өчигдөр мэдээлэл хийв.
Төрийн өмчийн хорооноос (ТӨХ) 2001 онд зарласан нээлтэй тендэрт шалгарч Өндөр настны асрамжийн газрыг н.Чинзориг захиралтай Өнөр бүл сан хувьчлан авчээ. Тийнхүү асрамжийн төвийн үйл ажиллагааг удирдлагын багийн таван гишүүнтэйгээр удирдаж эхэлсэн байна. Тухайн үед дарга нь байсан Д.Цэндсүрэн ч удирдлагын багт багтжээ.
Тийнхүү асрамжийн төвийг хариуцах болсон цагаасаа эхлэн Өнөр бүл сан ТББ нь гадаад, дотоодын олон байгууллагаас хөрөнгө төвлөрүүлж, 800 мянга орчим төгрөгийн төсвийн хэмнэлт, 1,8 сая төгрөгийн цэвэр ашигтай гэхчлэн дүнтэйгээр ажиллажээ. Харин энэ хугацаанд удирдлагын багийн гишүүнд сонгогдсон асрамжийн төвийн дарга Д.Цэндсүрэн УИХ-ын сонгуульд ажиллаж, дараа нь өөрөө орон нутгийн сонгуульд нэр дэвших байдлаар өнгөрүүлж. Ингэж явж ирсний эцэст үндсэн ажлаа хийх хугацаандаа Өнөр бүл сан-гийн үйл ажиллагааг 15 зүйл бүхий асуудлаар шалгуулах хүсэлтээ ТӨХ-нд хүргүүлэх, асрамжийн төвийнхөө удирдах багаас гарах саналаа Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам (НХХЯ) гээд холбогдох байгууллагуудад дамжуулж явжээ. Гэтэл удирдах багаас гарах, орох саналыг зөвхөн баг дотроо л шийдэх учиртай. Магадгүй асрамжийн төвийг ганцаараа захирахаар автсан хүсэлдээ ашиглаж сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хөгшчүүдийг өөрийн зардлаар Батсүмбэрээс авчиран НХХЯ-ны байранд жагсаал цуглаан хийлгэж үймээн дэгдээж байжээ.
Өнөр бүл сан ТББ-ын ашигтай ажиллагааны үзүүлэлт нь Д.Цэндсүрэнгийн гомдлын дагуу шалгасан ТӨХ-ны дүн. Түүний хүссэнээс харин ч эсрэгээрээ тус газар ажилладаг хамаатан, садан ах дүүс нь багагүй өр, төлбөр барагдуулж, асрамжийн төвийг хохиролгүй болгох шаардлагатай дүн гарсан байна. Тэрээр өөрөө ч томилолт хэтрүүлэн хэрэглэж байсан нь илэрчээ. Энэ бүхний нийтдээ 12 сая төгрөгийн асуудал одоо сум дундын шүүхэд зарга дуусаагүй, дараатай байгаа аж. Д.Цэндсүрэнгийн төрийн тэргүүнд мэдээлж өөрсдийн үйл ажиллагааны дутагдлыг төсвөөс нөхөн төлүүлсэн нь асрамжийн газрын удирлагын багтай огт хамааралгүй асуудал болохыг Өнөр бүл сан-гийнхан илэрхийлсэн. Байгууллагаа эрчим хүчээр хангах компанитай Д.Цэндсүрэн өөрөө гэрээ хийж, хамтран ажиллаж иржээ.
Энэ бүхний эцэст хамгийн их ажилласан хэсэг хохирч, хэл ам хийж, хоосон гүйсэн хүн зөвхөн өөрийн эрх ашигт нийцсэн буруу ташаа мэдээлэл нийтэд өгч байгаад Өнөр бүл сан-гийнхан эмзэглэжээ. Энэ өрөөсгөл мэдээлэл цацагдсанаар хөрөнгө оруулагч гадаад, дотоодын байгууллагуудаас ч сөрөг хандлага хүлээх шинжтэй болоод байгаа аж. Энэ бүхний эцэст өнөөх харж хандах эзэнгүй хөгшчүүдийн амьдрах орчин, нөхцөл, ирээдүй бүрхэг болох нь дамжиггүй.

Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button