Охиныг хүчирхийлээд тамхиа биен дээр нь унтрааж, улайссан төмрөөр хайрч амийг нь хөнөөжээ

Хуруун чинээ жаалхан амьтныг юуны учир ийнхүү хүн сонсоод ч итгэхийн аргагүй жигшүүртэйгээр амийг нь егүүтгэх болов гэж үүнийг сонссон хэний ч толгойд хамгийн эхэнд буух биз ээ. Талийгаач охин Ө энэ жил сургуульд дөнгөж орж байсан аж. Түүний ээж нь өнгөрсөн дөрөвдүгээр сард элэгний өвчний улмаас нас баржээ. Харин аав нь хүн тээвэрлэж, хөдөө гадаа явдаг ажилтай. Өнөө л ойр ойрхон хөдөө явдаг ажлынхаа шугамаар талийгаач охины аав Төмөрдулам хөдөө явахаар болж охиноо хамаатныхаа айлд орхижээ. Тухайн үед хуруун чинээ охиноо харж хандах хүнгүйдээд хамаатныхаа айлд орхиод явахдаа аав нь түүнтэйгээ дахин уулзахгүй чинээ санаагүй биз ээ. Хамаатан садандаа бүр ойрын хамаатных буюу ээжийнхээ дүүгийнд үлдээсэн юм чинь. Гэтэл тэр айлын хүүхэд нь болох 13 настай Б.Одбаяр, найз Төмөртогоогийн хамт Ө охиныг хүчирхийлж, эсэргүүцэхэд нь зодож, зэрлэгээр аминд нь хүрчээ. Гэр хорооллын жорлонгоос хоёр гарнаас нь дүүжилж хоолойг нь утсаар боомилсон гэх мэдээлэл байна. Ингэхдээ плиткан дээр халбага улайтгаж байгаад гар хөлийг нь түлж тарчлаан зовоосон гэх. Хүүхдээс гарамгүй энэ бүхнийг хийсэн хоёр араатны аймшигт тамлал нь үүгээр зогссонгүй.
Талийгаач охины хүйсэн дээр тамхиныхаа галыг унтрааж бах таваа хангасан байна. Энэ явдал болсноос гурав хоногийн дараа талийгаач охины аав хөдөөнөөс ирэхэд түүнд Охин чинь модон дээрээс унаад гэмтчихлээ гэж худал хэлжээ. Хэдхэн хоногийн өмнө сургуульд орж байгаа хэмээн баярлан хөөрч дэвхцэж байсан охин нь хүний нүднээс гарчихсан амьтан аавыгаа угтаж авсан байна. Бие нь хөх эрээн алаг болчихсон, доошоо цус алдсан, маш өндөр халуунтай байхыг нь аав нь мэдээд яаралтай эмнэлэгт хандсан ч Гэмтэл согог сэргээн засах клиникийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ганцхан хоноод нас баржээ. Хэдийгээр хийвэл зохих эмчилгээг оройтуулсан ч тухайн үед эмч нар төдийлөн анхаарал тавиагүй байдал харагддаг. Охины биеийг үзсэн зарим нэг эмч Бие нь зүгээр байна гэсэн онош тавьж байсан аж. Нас барсных нь дараа шинжээч эмч нар цогцосыг нь үзээд Арван хэдтэй хүүхдүүд хүнийг ингэтлээ зодож чадна гэж үү хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Үнэхээр талийгаач охиныг хүн хараад нүд хальтрам улаан эрээн болгосон байгаа бөгөөд дотуур цус алдалт, тархины гэмтлийн улмаас амиа алдсаныг эмч нар тогтоожээ. Хүн сонсоод ой гутам энэ хэргийг хоёр хүүхэд нийлж байгаад хийсэн гэхэд хэн хүний санаанд тийм амар буухгүй л болов уу. Садан төрлийнхөө охины аминд хүрсэн Б.Одбаяр нь нийслэлийн арван жилийн 76 дугаар сургуулийн сурагч. Найз Төмөртогоо нь бас сурагч. Хүний санаанд багтамгүй жигшүүрт муухай хэргийг үйлдсэн хоёр насанд хүрээгүй учраас ямар нэгэн ял хүлээхгүй бололтой. Юутай ч одоогоор хоригдоогүй гадуур сул чөлөөтэй явна. Гэргийгээ өвчнөөр алдаад удаагүй байтал голын хайртай ганц охиноо балмад танхай этгээдүүдийн гарт алдсан хөөрхий эцэг энэлэн шаналснаасаа болж биеийн байдал нь тун муу байгаа тухай сураг дуулдана билээ. Ийнхүү бага насны хүүхэд бусдын гарт зэрлэгээр хөнөөгджээ. Хэдхэн хоногийн өмнө 28 настай нэгэн залуу 11 настай Б охиныг хүчирхийлж худгийн усан санд живүүлж алсан хэрэг гарсан. Энэ явдал мөн л Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт болсон. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд олонтой энэ нутаг дэвсгэрт урьд өмнө нь бага насны зургаагийн зургаан охин хүчирхийлэлд өртөж байсан. Ёс бусаар хүслээ хангагч гаж донтон эр нийт есөн охиныг хүчирхийлснээс зургаа нь Сонгинохайрхан дүүргийн нутагт үйлдэгдсэн байдаг. Тэрхүү гаж донтон эр шүүхээс цаазаар авахуулах ял сонссон. Зохих шатны байгууллагууд нь бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлээсэй билээ.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button