Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний сууринд Тэмүүжиний төрсөн газрын шороог залжээ

хийхийг ч аль хэдийнэ төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр болсон цогцолборын шав тавих ёслолын үеэр ярихдаа Уг цогцолборт цагаан сарын шинийн нэгний золголт, Үндэсний их баяр наадмын хүлээн авалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, гадаад орнуудын төр засгийн тэргүүний уулзалт, төрийн шагнал, одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнүүд зохиогдож байх юм гэв.
Төрийн ордны өмнөх бунхан ор мөргүй алга болжээ. Харин энэ газар Эзэн Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө-ний шав тавих ёслолд Ерөнхий сайд түүний танхимынхан оролцлоо. Ирэх жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслон өнгөрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нийслэл хотод Эзэн Чингис хааны дурсгалын болон ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон юм билээ. Зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч Төрийн ордны өмнө уг цогцолборыг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Цогцолборт Монгол төрийн 2000 гаруй жилийн түүхэн хөгжлийн музей байгуулах аж. Мөн Чингис, Өгөдэй, Хубилай хааны суумал хөшөө Төрийн ордны нүүрэн талыг чимэх юм. Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний сууринд Тэмүүжиний төрсөн газар Дэлүүн болдогийн шороо, Хажуу булагийн ус Төрийн их тахилт уул Бурхан халдуны хөрс шороо, Онон, Хэрлэн мөрний ус, Хархорум хотын дурсгалт зүйлс зэргийг залсан аж. Шав тавих ёслолд дээрх түүхэн газруудын аймаг сумын засаг дарга нар, лам хар, Иргэдийн төлөөлөгчид оролцсон. Цогцолборын барилгын ажлыг Нийслэл өргөө, Мандах трейд компаниуд гүйцэтгэх юм байна.

Б.ЭГШИГ
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button