Сурагчид тун удахгүй 100 төгрөгөөр зорчих нь
Тэдний санаачлагыг Зам тээвэр, аялал жуулчлалын яам саяхан авч үзээд холбогдох газрын албан тушаалтнуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан хэлэлцжээ. Ингээд өнөөдөр нийтийн тээврийн салбар хүндрэлтэй байгаа хэдий ч сурагч бүр 100 төгрөгөөр зорчих энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд албан ёсны хэмжээнд хүлээн зөвшөөрч тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү явдалд талархаж байгаагаа Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүд Сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгэ илэрхийлсэн гэнэ.
Хэрэв одоо Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газраас баталгаажуулсан шийдвэр гаргачихвал сурагчид нийтийн тээврийн унаанд 100 төгрөгөөр зорчиж эхлэх юм. Энэ нь хүүхдүүдийн сурч, боловсрох сэтгэлзүйд таатай орчинг бүрдүүлнэ гэж тус холбоо үзэж байгаа аж.
Г.ГАНХҮҮ
(өдрийн сонин 2005-10-07 241)