Онцгой тохиолдолд тендер гэсээр байх уу?

Өглөө хагас цаг орчмоор хоцорч эхэлсэн хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ асуудлаар олон гишүүн асуулт тавилаа. Учир нь аливаа төрийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгохдоо заавал тендер зарладаг аж. Тендер зарлах нь хугацаа алддаг, маргаан гарвал сунжирдаг, үнэ хямдыг сонгох гээд чанар муутай гүйцэтгэл болон бүтээгдэхүүн авдаг талаар гишүүд баримт түшиглэн ярьж эдгээр зүйлийг хэрхэн засч залруулахаар хуулийн төсөлд тусгасныг ажлын хэсгийнхнээс асууж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ү.Хүрэлбаатар гишүүдийн ярьсныг зарим талаар хүлээн зөвшөөрч энэ бүхнийг хаахын тулд хуулийг шинэчлэн найруулсныг тодотгож байв. Мөн хамгийн гол өөрчлөлт нь Сангийн яам дээрх төвлөрлийг сааруулах аж. Өөрөөр хэлбэл, аливаа тендер тус яамаар дамжин хийгддэг болон бүх эрх тэдэнд төвлөрч байгааг өөрчлөн төсвийн ерөнхийлөн захирагч нарт эрхийг өгөх юм байна. Үүнийг гишүүд бүрэн дэмжиж байсан ч тендер зарлах хугацаа хэтэрхий их байгаа болон онцгой үед тендер энэ тэр гэхгүй байх нь зөв гэцгээв. Манайд онцгой байдлын үед заавал хуульд зааснаар тендер зарлаж, сонгон шалгаруулна гэсээр байтал нөгөө дэгдсэн шүлхий энэ тэр нь даамжирч бараг л вакцин нь хэрэггүй болдог гэдгийг олон гишүүн жишээ болгон ярьж байлаа. Ийм онцгой тохиолдолд шууд Мал эмнэлгийн газраас ОХУ-ын ч юм уу зохих байгууллагад захиалга өгөөд 24 цагийн дотор нийлүүлэлт хийж болно шүү дээ хэмээн А.Бакей гишүүн санал гаргасан. Манайх өөрийн гэсэн мэдээллийн сан байдгүйгээс ийм зохицуулалт хийж болохгүй байна. Энэ чиглэлээр ямар ямар байгууллага үйл ажиллагаа явуулдаг, харилцаа холбоо ямар байдаг, ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гээд олон мэдээлэл байх шаардлагатай. Гэхдээ бид ийм вэб сайт нээж тодорхой мэдээллийг байрлуулж эхлээд байгаа хэмээн Ү.Хүрэлбаатар тайлбарлав.
Гишүүдийн санааг зовоож байсан нэг асуудал бол үнэ, чанар. Өнөөгийн туршлагаар аливаа тендерийг зарлаад дүгнэхдээ аль хямд үнэ амласныг сонгож байна. Энэ нь чанар муутай бүтээгдэхүүн буюу үйлчилгээ болох явдал байсаар байгааг шүүмжилсэн. Харин хуулийн төсөлд энэ талаар тусгаж өгсөн гэдгээ ажлын хэсгийнхэн тайлбарлав. Ажлын хэсгээс гишүүдэд нэг зүйлийг хэд хэдэн удаа тайлбарласан. Энэ нь хуулиар тендер зарласнаас хойш гэрээ байгуулагдах хүртэл асуудлыг зохицуулдаг юм байна. Харин тухайн тендерт ялагч ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, яаж чанартай ажил гүйцэтгэхийг ялагч, гүйцэтгүүлэгч хоёрын хооронд байгуулсан хоёр талын гэрээгээр зохицуулагдах аж.
Үдээс хойших чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай гээд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ шийдлээ. Төрийн албан хаагчдыг намын харъяалалгүй болгох асуудлыг Ц.Сүхбаатар, Б.Жаргалсайхан нарын зарим гишүүн эсэргүүцсэн. Тэд хүмүүсийн сонголт гэдгээр далайлган, хэрвээ сонгуульд нэр дэвшээд ялагдвал яах болж байна хэмээж байв. Мөн төрийн албан хаагчид мэргэжлийн бус болсон гэдгийг ч шүүмжилж, төрийн албанд мэргэжлийн чадвартай боловсон хүчнээр хангаж, хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй гээд намын харъяалалгүй болгож болгохгүй гэдгийг хэлж байлаа. Харин төсөл санаачлагч С.Баярцогт сайд өмнө нь төрийн албанд намын харъяаллаар ажилд томилж халдаг байсан гэдгийг тодотгоод үүнээс салах цаг болсон. Бид одоо цэг тавих учиртай. Бид тухайн хүнд төрийн албан хаагчаар ажлаа хийгээд явах уу, эсвэл улс төрд хүчээ үзэх үү гэсэн сонголтыг өгч байгаа. Хэрвээ тухайн хүн улс төрд хүчээ үзэхээр шийдсэн бол төрийн албанаас чөлөөлөгдөх учиртай. Сонгуульд өрсөлдөн ялагдаад хуучин ажилдаа орно гэвэл бүр эхнээс нь төрийн албаны шалгалт өгөхөөс эхлэх юм гэдгийг тов тодорхой хэлсэн нь гишүүдэд нэгийг бодогдуулсан болов уу. Уг хариултын дараа энэ талаар дахин асуусангүй, бусад өөрчлөлтүүдийн талаар сонирхоцгоосон. Төсвийн ажилтны цалинг хувийн хэвшлийнхний дундаж цалингаас таван хувиар доогуур байвал нэмэх, дипломат ажилтныг мэргэжлийн хүн тавьж, харин зөвлөхийг намын харъяаллаар тавих нь зөв зэрэг олон асуудлыг гишүүд хөндөв.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button