З.Түмэнжаргал Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ
Өмнөх Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй хэсэгтээ ажиллаж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр ойрын үеэс хэд хэдэн зөвлөхөө сольж, өөрийн багаа бүрдүүлж эхэллээ. Ерөнхийлөгч саяхан хуулийн болоод орон нутгийн бодлогын зөвлөхөө тус тус сольсон. Тэгвэл өчигдөр нэрт яруу найрагч З.Түмэнжаргалыг өөрийн дэргэдэх Төрийн бус байгууллагуудын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилжээ. Төрийн бус байгууллагуудын асуудал эрхэлсэн зөвлөх нь шинээр бий болж байгаа орон тоо аж. З.Түмэнжаргал нь үүнээс өмнө УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах бодлого эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
С.СОД
(өдрийн сонин 2005-10-07 241)