Татварын өршөөл үзүүлэх асуудлыг авч үзэх шаардлагатай

Энэ төсвийн жил Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газар тодорхой зорилтын хэрэгжилтийг хангахад онц ач холбогдолтой жил юм.
Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдээр дамжуулж өрх гэрийг дэмжих, залуусаа дэмжих, ард иргэдээ орон сууцтай болгох гэсэн олон хөтөлбөрүүд өнөөдөр энэ төсвийн бодлогын нэг зангилаа асуудал болох ёстой гэж үзэж байна. Амьжиргааны өртгийг нэмэгдүүлдэг түүнд гол нөлөөлөх хүчин зүйлүүдийг сааруулах бодлого ч Монгол Улсын төсвийн бодлогын нэг салшгүй хэсэг болох ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Энэ чиглэлд ялангуяа үнийн өсөлтийг эрэлт нийлүүлэлтийн хангалтын доголдлоос болж хөөрөгддөг тэр хүчин зүйлүүдийг улсын төсвийн бодлогоороо саармагжуулахаар улсын төсвийн төсөлд тусгагдсан зүйлүүдийг бид дэмжиж байгаа юм. Сүүлийн 10 жил үндсэндээ өөрчлөгдөөгүй байсан татварын багц хуулийг энэ чуулганаар бид шинэчлэх гэж байна. Энэ татварын шинэтгэлийн гол суурь бодлого нь хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх, эдийн засагтай илүү чөлөөт байдлыг бий болгох, татварын дарамтыг бууруулахад чиглэж байна гэж ойлгож байна. Үүнд чиглэх ёстой гэж үзэж байна.
Олон шатлал тогтолцоог нэг шатлал руу хөтлөх чиглэлд татварын одоогийн шинэтгэл томоохон алхам болох ёстой гэж үзэж байна. Татварын дарамт нь зөвхөн тоон утгаараа илэрхийлэгддэг дарамтаас гадна өөр нэг том дарамт өнөөдөр бизнес эрхэлдэг хүнд, бизнес эрхлэгчдэд байдаг юм. Энэ бол татвар ногдуулалт, татварын хяналтаар дамжиж бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал юм. Энэ хүнд суртал нь бизнес эрхлэхэд саад тотгор болох төдийгүй татвар өөрөө шударгаар тооцогдож, татвар өөрөө шударгаар орж ирдэг байх, татвараа шударгаар төлөгчид байхад хамгийн том дарамт болж байгаа саад тотгор юм. Энэ саад тотгорыг арилгахад УИХ энэ татварын багц хуулинд тавих бодлого тодорхойлогдож үүнд анхаарлаа хандуулна гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Бид цаашид татвар төлөгчид шударгаар татвараа төлөх орчин нөхцөлийг бүрдүүлэхдээ бас өмнө нь татварын харилцаанд явж ирсэн олон бэрхшээлүүдийг нэг мөр арилгах нэг бодлогыг бодох ёстой юм. Энэ магадгүй татварын өршөөл үзүүлэх асуудлыг авч үзэх шаардлагатай байж болох юмаа гэдэг санааг хэлж байгаа юм.
Бид улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн чуулганаар шинэчлэн баталсан. Энэ чуулганаар Сонгуулийн хуулийг шинэчилж, Сонгуулийн байгууллагын хуулийг бүхэлд нь шинэчлэх ажлыг хийхээр нэгэнт зөвшиж энэ чиглэлд хамтарсан төслөө боловсруулж ажлын хэсэг ажиллаж байна.
Төсөлд сонгуулийн паралель буюу холимог тогтолцоог сонгосон нь мөн үүнд чиглэж байгаа юм. Бид импертив мандаттай депутатын зарчмаас татгалзаж ард түмний элч төлөөлөгчийн хувьд бүх ард түмний эрх ашгийг нэгдмэл илэрхийлэх УИХ-ын гишүүд сонгогддог Үндсэн хуулийн зарчимтай. Чухамхүү үүнд сонгуулийн паралель тогтолцоо чиглэж байгаа юм. Энэ паралель тогтолцоо нь 3838 гэсэн энэ харьцаагаар тогтоогдохыг Ардчилсан нам дэмжиж байгаа юм. Энэ нь цаашдаа сонгогчдыг зөв төлөвшүүлэх, улс төрийн намуудыг зөв төлөвшүүлэх, өнөөдрийн буруу төлөвшил, тэр нь цаашдаа хээл хахууль, авилгал, шударга бус үйл ажиллагааны эх сурвалжийг сонгуулиас эхэлж бий болгох буруу үйл явцад таслан зогсоох чухал алхам болох юм.
Эрхэм гишүүд ээ, өнөөдөр 2000 оноос хойш УИХ-ын чуулганы нээлт дээр Ардчилсан намын төлөөлөл анх удаа үг хэлж байна. 15 жилийн өмнө яг энэ үед анхны парламент Улсын Бага Хурал удирдлагадаа олонхи цөөнхийн гэхгүй намуудын төлөөллийг оруулж Засгийн газартаа ардчилсан хүчнээсээ хоёр шадар сайдыг ажиллуулж Монголын ардчилал эхэлж байсан юм. Энэ үеийг зөвшлийн ардчилал гэж хэлэх дуртай.
2004 оны сонгуулиар ард түмэн ийм зөвшлийг, ийм зөвшлийн ардчиллыг хүссэн юм. Тийм учраас бид их эвслийг байгуулж хамтарч Засгийн газраа байгуулсан. Улс төрийн өрсөлдөөнийг зөвхөн сөргөлдөөн гэж ойлгодог дутагдал нь бидэнд ихээхэн саад болж ирсэн. Энэ ч байдал нь Эх орон-Ардчилал эвслийг бутаргасан. Ардчилсан намын хувьд энэ нь томоохон сорилт болсон юм. Хариуцлага хүлээсэн улс төрийн хүчний хувьд Ардчилсан нам Засгийн газраа тогтвортой хадгалж мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэх дээд зорилгын дор даван туулах арга замыг сонгосон. Энэ чиглэлд МАХН-ын бүлэгтэй хамтарч ажилласан.
Хуулийн тодорхойгүй орчин бидэнд УИХ-д бүлэг байгуулах боломжийг олгоогүй юм. УИХ-д бүтэцгүйгээр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь онолын хувьд ч, практикийн хувьд ч боломжгүй зүйл. Энэ ч утгаараа МАХН-ын бүлэгт нэгдэж нэгдмэл бүтэц бий болгохоос өөр сонголт байгаагүй, энэ нь ч бидэнд үр дүнгээ өгсөн юм. Харамсалтай нь ийм нэгдсэн бүлэг байхыг зөөлөн хэлэхэд таашаахгүй байсан хүмүүс манай намд ч, МАХН-д байсан. Ардчилсан нам, түүний УИХ дахь төлөөлөл, ард түмний нийтлэг эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих зарчмыг хатуу барьж ирсэн учир бэрхшээлүүдийг давж ирсэн.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж эвсэл тарсан тохиолдолд яах вэ гэдэгт хуулиар хариу өгсөн. Цаашид ч зөвхөн сонгуулийн үр дүнд бүрэн эрх нь эхэлж байгаа УИХ дахь бүлгээс гадна явцад нь сонгуулийн эвсэл задрах, сонгуулийн дараа намууд нэгдэх, сонгуулийн дараа намууд нэгдэх, сонгуулийн дараа эвсэл зохион байгуулагдах, эсвэл нөхөн сонгуулийн дүнд бүлэг хэрхэн байгуулах асуудал зохицуулагдаж чадаагүй байна. Энэ чиглэл дээрхи нэмэлт эхлэл тавьсан юм. Бид УИХ-ын тухай хуулийн шинэтгэлдээ энэ бүгдийг зохицуулах хэрэгтэй болсон. Бид урьдаас харж чадаагүй тийм улс төрийн эгзэгтэй нөхцөл байдлыг гаргахгүй байхад бидний хийх гэж байгаа УИХ-ын тухай хуулин дахь нэмэлт өөрчлөлтүүд, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, журмыг боловсруулахдаа гарсан тохиолдолд нь биш гарахаас нь өмнө урьдчилан харж зохицуулах хариуцлага бидэнд энэ чуулганаар тулгарч байгаа юм.
Харамсалтай нь цэц шийдвэр нь гаргаж УИХ-ын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг дунд суудлаараа гаргалаа. Үндсэн хууль гэдэг бол улс төр эрх зүйн дээд цааз бичиг, эрх чөлөө, ардчиллын дээд цааз бичиг мөн. Энэ нь Үндсэн хуулийн үг үсэг Үндсэн хуулийн энэ дээд үүргээс ургуулан ойлгогдож хэрэгждэг байх зарчмыг хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай УИХ-д эвслийн хүрээнд сонгогдсон 26 гишүүнтэй, бие дааж сонгогдсон гурван гишүүнтэй нийт 29 гишүүнтэй Засгийн газраа барьж байгаа улс төрийн хүчнийг төлөөлсөн УИХ-ын бүтэц байхгүй байна гэдэг Ардчилалд хохиролтой юм уу, ардчилалд энэ нь зайлшгүй хэрэгтэй юмуу. Тэгвэл ийм бүтэц байна гэдэг нь чухамхүү сонгогч олон түмэн өөрийнхөө төрийг, өөрийнхөө төлөөллөөр ажиллуулах гол механизм болж байгаагийн хувьд ардчиллын гол тулгуур юм.
УИХ-д олонхи болоогүй нэг бүлэгтэй, 39 бие даагч гишүүнтэй ийм бүтэц ажиллуулахыг хүсч байгаа хүсэлт бол парламентыг сулруулах, зөвхөн Ардчилсан намд хүнд байдлыг бий болгож Ардчилсан намын хүчийг сулруулах гэсэн оролдлогоосоо төрийг сулруулах гэсэн ийм л хүсэл зориг энийг Ардчилсан нам, энийг МАХН ч өнөөдөр хүсээгүй үүнд би итгэлтэй байна. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэхдээ энэ зарчим дээрээ хатуу байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн дээд зарчим, Үндсэн хууль нь Ардчиллын баталгаа болдог Үндсэн хууль ард түмний хүсэл зориг гэдгийг дээдлэх зарчмаар энэ шийдвэрээ эргэж харна гэдэгт бид итгэхийг хүсч байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-ын бүлэгтэй харилцан хяналт, тэнцвэржүүлэлтийн механизмаа улам боловсронгуй болгож хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө, олон ургальч үзэл бодлоо уралдуулан ард түмнийхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button