Төрийн захиргааны хөгжлийн төвтэй болох нь ээ

Тус байгууллага нь манай улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг эхнээсээ дэмжиж ирсэн, цаашид ч төрийн захиргааны шинэтгэл, төрийн албаны чадавхийг дээшлүүлэх талаар хамтран ажиллах санаа, санаачилга гаргаж байгаа нь цаг үеэ олсон зүйл болж байна гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв. Монгол Улсын хүн амын боловсролын түвшин доогуур бус хэдий ч өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа шаардлага, хэрэгцээнд хүрэхгүй байгаа, боловсон хүчний дадлага, туршлага хангалтгүйгээс улбаалаад төрийн албаны чадавхи сул байгааг тэрээр хэлнэ лээ.
Олон жилийн өмнөөс манай улсад ажилласан ноён Лейф Виссен Монгол дахь ардчиллын үйл явцад тохиолдож байгаа саад бэрхшээлүүдийг сайтар мэднэ гэдгээ хэлээд Шведийн Олон улсын Төрийн захиргааны институтаас үүнд байнга анхаарал хандуулсаар ирснийг онцлов.
Одоо дуусгавар болж байгаа Ардчилсан Монгол дахь Сайн засаглал төслийг 2002 онд эхлүүлж энэ төслийн хүрээнд тодорхой хэд хэдэн яамдыг сонгон авч тэдгээрийг байгууллагынх нь хувьд хэрхэн хөгжүүлэх тал дээр анхааран ажилласан байна. Төслийн явцад удирдан зохион байгуулах ажлыг хэрхэн явуулах, багаараа ажиллах, удирдах дээд албан тушаалтан болон төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх асуудлаар хөтөлбөр боловсруулан, сонгон авсан яамдын албан хаагчдыг сургалтанд хамруулж, сургагч багшийг бэлтгэх, сургалтын материал, гарын авлага гаргах зэрэг ажлуудыг хийжээ.
Цаашид энэхүү шинэтгэлийн дагуу Төрийн захиргааны хөгжлийн төв байгуулах, парламентын хяналт шалгалт болон төрийн албыг шинэчлэхэд бодит байдалд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж болох зэрэг асуудлаар Шведийн Олон улсын хөгжлийн агентлагаас манай улсад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд УИХ, энэ чиглэлд явуулж байгаа үйл ажиллагааг нь дэмжин, хоёр улсын парламентын түвшинд санаачилга гарган ажиллах тухай уулзалтын үеэр яригдлаа.

(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button