Манай тамирчид багаараа алтан медаль хүртлээ

Энэ үеэр монголын баг тамирчид Таево аэробик-ийн төрлөөр мастер ангиллаас багаараа алтан медаль хүртжээ. Манайхан энэ удаа гурав дахиа оролцож байгаа бөгөөд өмнө нь 2003, 2004 онуудад өсвөр, дунд насны ангиллаар оролцож хоёр ч удаа тэргүүлсэн удаатай юм. Арваад хүний бүрэлдэхүүнтэй монголын баг тамирчдыг спортын мастер, дасгалжуулагч Б.Оргилмаа ахалсан байна. Тэмцээнээр монголын тамирчид хөдөлгөөний зохиомж, ая, хувцаслалтаараа бусад улс орныхоос өвөрмөц байсан гэнэ. Мөн үеэр тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгчид солонгосын баг тамирчид байсан бөгөөд тэд удаах байрт шалгарчээ. Тэмцээнд туслах дасгалжуулагч Б.Үржинсүрэн, Г.Ерөөлбат, Э.Мөнх-Оргил, Н.Номин-Ундрам, Б.Батбаган, Б.Халиун, Ч.Баттөр, А.Анхбаяр, Б.Дорждэрэм нарын спортын мастерууд оролцсон юм. Тамирчдын хэлж буйгаар манайд 2003 оноос эхлэн таево аэробик-ийн спорт хурдацтай хөгжиж байгаа юм байна.

Ч.АНУ
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button