Хөгжлийн төлөөх боловсролын аян зарлалаа

Ойн баяраа тус төвийн залуус Монголын хөгжлийн төлөөх боловсролын аян-ы ажлын нээлттэй давхцуулан тэмдэглэх юм. Энэ талаар тус төвийн маркетингийн албаны дарга У.Мэргэнбаяраас тодрууллаа.
-Ойн баяртай холбогдуулан зарлаж буй аяны үйл ажиллагааны талаар сонирхуулна уу?
-Монголын хөгжлийн төлөөх боловсролын аян-ыг төвийнхөө ойн баярыг тохиолдуулан нэг жилийн хугацаатай зарлаад байна. Энэхүү аяны нээлт ирэх 10-11-ний өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний паркад болно. Энэ үеэр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, гадаад хэл болон мэдээлэл сургалт судалгааны байгууллагууд, ном, сэтгүүл, хэвлэлийн компаниуд өргөнөөр оролцсон болосролын үзэсгэлэн яармаг зохиогдоно. Мөн манай төвийн ерөнхийлөгч С.Ганбаатар болон Ц.Дэмбэрэл, Ц.Баатархүү, Б.Гэрэлмаа нарын шилдэг лекторууд лекц унших юм. Сонирхуулахад аяны нээлтийн ажиллагаанд манай төвийн жинхэнэ гишүүн Монгол Улсын ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцох юм. Энд хүрэлцэн ирснээр Амжилттай суралцах шилдэг арга, Хүн бүхэн илтгэх урлагт суралцаж чадна зэрэг шилдэг илтгэлүүдийн амьд халуун яриаг сонсохоос гадна ховор номын дуудлага худалдаанд оролцож, хүссэн хэлнийхээ сургалтын талаарх мэдээллийг авч, гадаадад суралцах хүсэлтэй хэн бүхэнд хэрэгцээтэй зөвлөгөөг сонсох болно. Мөн үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах анги, их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд зарласан Боловсрол ба хөгжил эссэ уралдааныг дүгнэж шагнал гардуулна.
-Аяны ажиллагаа бүтэн жилийн хугацаанд хэрхэн үргэлжлэх вэ?
-Жилийн хугацаанд ЕБС-ийн сурагчид эх оронч үзлээр амьсгалж, ихэнхи дээд сургуулийн оюутнууд өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, илтгэх урлагт суралцан Залуу лектор болж иргэний нийгмийн хөгжлийн төлөө сэтгэл тавьж, хөрөнгө зарж ирсэн олон нийтийн байгууллагууд бие биенээ дэмжин ажиллах юм. Аяны ажиллагаатай холбогдуулан Аггон хэмээх илтгэх урлагийн залуу лектор шалгаруулах уралдааныг МҮТВ-ийн титэм студитай хамтран зохион байгуулж байна.

Д.ЦОЛМОН
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button