Даатгалтай оюутнууд өрхийн эмнэлэгт үнэгүй хамрагдана

Энэхүү шийдвэрийг саяхан болж өнгөрсөн ЭМЯ, ДЭМБ, Монголын оюутны холбооноос хамтран зохион байгуулсан Оюутны эрүүл мэндийг дэмжиж, тамхигүй орчинд суралцацгаая хэмээх арав хоногийн аяны хүрээнд хэлэлцэн баталжээ. Энэ үеэр оюутнууд ЭМЯ, түүний хэлтсийн дарга нараас өөрсөддөө тулгараад буй эрүүл мэндийн асуудлаар чөлөөтэй ярилцжээ. Ихэнхи оюутнууд эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хаанаас авах, хураамжаа төлөөгүй тохиолдолд төлбөрөө хэрхэн төлж сунгалтаа хийлгэх, дэвтрээ гээсэн тохиолдолд хэнд хандах талаар асууж дэлгэрэнгүй хариулт авсан байна. Тухайлбал, оюутнууд оршин сууж байгаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын газарт харъяаллын бичиг баримттай ирж хандан улмаар сар бүрийн даатгалын хураамжаа төлснөөр эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч болох аж. Сонирхуулахад, дээрх аяны хүрээнд эрүүл мэндийн даатгалын дэвтрийг үнэ төлбөргүй олгосон бөгөөд энэ хугацаанд 13415 оюутан даатгалын дэвтэртэй болж, 12565 оюутан өрхийн эмнэлийн харьяалалтай болсон байна. Мөн аяны хүрээнд оюутнууд эрүүл мэндийн даатгалын сар бүрийн хураамж 500 төгрөг байвал зүгээр байна. Хичээл тарсны дараа эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг учраас өрхийн эмч нарын ажлын цагийг уртасгах, сургуулийн эмчийн тоог нэмэгдүүлэх зэрэг санал тавьсныг ЭМЯ анхааралдаа авч ажиллана гэдгээ оюутнуудад амлажээ.

Ц.ЦОГЗОЛМАА
(өдрийн сонин 2005-10-07 241)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button