хагацалаас би асууя
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагүй
Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг, чи минь
Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй
Сайхнаас сайхан муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтөй, энгийн байдаг
Хэн намайг чам шиг галзууруулаагүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч над руу чам шиг ирээгүй
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг
Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь
Б.Эрдэнэсолонго
Танд уран бүтээлийн өндөр ажилт хүсье /Olloo.mn /