Хагацалаас гуйх гуйлт
Хардалт хагацал хоёрыг чөтгөр бидэнд илгээж
Хайртай хонгор түүнийг надаас салган одсон
Одоо тэр минь хаа нэгтэй
Ондоо хүний эелдэг үгэнд хууртаад
Орчлонг ч умартаад жаргаж л яваа
Амьдрал мэдэхгүй тэр минь одоо
Алдаа оноо хоёроо ч ялгахгүй
Аавын хүүд дурлаж л яваа
Хагацалаа би чамд сэтгэлээ өгье
Энэлэн шаналах сэтгэлийн минь хариуд
Энхрий тэр минь л жаргаж яваг
Хагацлаа би чамд нулимсаа өгье
Асгарах асгарах нулмисны минь тоогоор
Алхам алхамаар амьдрал нь гэрэлтэг
Хагацалаа би чаид хайраа өгье
Хайрыг минь чи надаас салган одсон ч
Хайртаас минь түүнийг минь бүү салгаарай
Хайгцалаа хайр минь мохож харц минь бүдгэрлээ….