Цонхон дээрх стриптиз

Гэвч хэнд өөрийгөө харуулаад байгаа нь ойлгомжгүй байв. Эргэн тойрон нэг ч хүн харагдсангүй. Зөвхөн хэсэг хугацааны дараа л уг үйлдлийн нууц дэлгэгдэв.
Yзүүлбэр нь хотын байруудтай ойролцоо орших хорих ангийн хоригдлуудад зориулагдсан нь тодорхой болов.
Хорих ангийн хашаа өндөр ханатай боловч уурын зуухны орой дээрээс хажуугийн таван давхар байшингуудын хамгийн дээд давхрыг харах боломжтой ажээ. Хоригдлууд эдгээр цонхнуудыг л кино үзэж байгаа мэт харах дуртай байж. Хэн нэгний санал болгосноор тэд мөнгө цуглуулан хянагч нараараа дамжуулан харах цонхны эзэгтэйд зурвас бүхий илгээмж явуулна. Хоригдлууд зурвас бичгэндээ, 15 минутын турш ямар ч хувцасгүй гал зуухны өрөөний цонхон дээр байвал хүүхэнд мөнгөн шагналаа явуулна хэмээсэн байжээ. Учир нь зөвхөн гал зуухны өрөөний цонх л хүрээлэн буй моддоор халхлагддаггүй харагддаг ажээ.
Бүсгүй өөрийнхөө найз хүүхнүүдтэй зөвлөлдсөний эцэст тэднийг Чамаас юу унадаг юм бэ? 15 минут хөхөө (мөөмөө) харуулаад л сарын цалингаа авлаа гэсэн үг шүү дээ хэмээн ятгажээ.
Ийнхүү анхны үзүүлбэр боллоо. Хүүхэн ч хэдэн өдрийн дараа дугтуйтай мөнгө аваад зогссонгүй, үзүүлбэрээ дахин давтах хүсэлт хүлээн авчээ. Шагналын мөнгийг нь аваанз болгон явуулсан байв.
Богино хугацааны дараа цонхон дээрх стриптиз өргөн дэлгэрсэн ба хүрээлэн буй нийтийн байрнуудын таван давхруудын хооронд хөөрхөн өрсөлдөөн өрнөжээ.
Наташа цонхны стриптизийн талаар мэдэж байсан ч уг зүйлийг огт тоодоггүй нэгэн байв. Аймшигтай гэрлэлтээ нэг цуцлуулж санаа амран өөрийнхөө дураар эрх чөлөөтэй амьдарч байв. 32 настай бүсгүй угаалгын газарт нягтлан хийдэг байсан ба оройн цагаар телевиз үзэж амар тайван амьдардаг байлаа. Бүх зүйл санаагаар байсан боловч нэг сайхан өдөр угаалгын газар нь хаагдан Наташа ажилгүй болох нь тэр. Хуримтлуулсан мөнгө нь арав хоноод л дууссан ба цаашаа хэрхэн амьдрах нь ойлгомжгүй болов. Яг энэ үед л нэг найз нь түүнд Чи чинь таван давхарт амьдардаг шүү дээ. Чам шиг биетэй хүн бол заавал туршаад үзэх хэрэгтэй хэмээн санал болгов.
Наташа хувцсаа тайлах шийдвэр гаргасан боловч дотроо Хоригдлууд намайг нүцгэн байхыг хараад мөнгө явуулахгүй бол шараа болно. Тиймээс би зүгээр усны хувцастай цонхны хажуугаар хэд хэд өнгөрөөдхөе. Хэрвээ намайг сонговол би хувцсаа тайлна аа гэж шийджээ. Yнэхээр гэнэн шийд байсан боловч тэр шийд нь л үр дүнтэй болсон байна.
Орой цонхон дээрээс бүх цэцэгнүүдээ холдуулаад хөшгөө дэлгэн 30 минут өрөөгөөрөө усны хувцастай алхав. Ингээд болсон явдлаа бараг мартах шахаж байтал тав хоногийн дараа тэрээр өөрийнхөө шуудангийн хайрцагт дугтуйтай илгээмж байхыг олж авчээ. Дугтуйнд зөвхөн ганцхан дэвсгэрт байсан ба тэр нь 50 доллар байв. Мөн зурвас байсныг нь авч уншвал түүнийг цонхны биеэ үнэлэгчид шиг хэзээ ч битгий нүцгэлээрэй хэмээн гуйгаад дараагийн удаа хамгийн гоё даашинзаа өмсөн цонхон дээрээ гарч ирэхийг хүссэн байв.
Ингэснээр Наташа үл мэдэх ноёнтны хүсэлтийг биелүүлэх болсон ба үндсэндээ хүсэлтийг нь биелүүлэхэд тийм ч хүнд байсангүй. Мөнгө нь ямар нэгэн саадгүй ирнэ, ганцхан удаа л түүнийг улаан даашинз өмсөхийг гуйсан байв. Бас нэг удаа үл ойлголцох зүйл болсон нь тэднийхээр зочилсон ахтай нь холбоотой байв. Ах нь зам зуур нислэг хүлээнгээ нэгэн үдшийг тэднийд өнгөрөөжээ. Өглөө нь Наташаг босоод харахад хорихын хашаан дээр Би дороос бүгдийг харсан шүү гэж бичсэн байв. Цааш болсон явдлыг Наташагийн үгээр дамжуулъя.
Тэр бичиг миний нүдэнд байнга харагдан намайг тух алдуулж байв. Хэн нэгэн хүн намайг мөрдөөд мөшгөөд байгаа юм шиг мэдрэмжтэй амьдарна гэдэг үнэхээр хүнд байсан. Гэтэл бас шинэ ажилд орох боломж олдсон байсан болохоор би . . . хөшгөө сайтар хаахаар шийдэв. Дугтуйтай мөнгө дахиад гурван удаа ирсэн боловч би тэдгээрийг цуглуулан шаардсан үед нь эргүүлэн өгөхөд бэлэн байхаар гутлын тавиур дээр хадгалж байв. Яваандаа бүх зүйл нам гүм болов. Хоёр долоо хоног хэртэй ямар ч хэл чимээ, илгээмж ирсэнгүй. Би тайвшран өөрийнхөө хэвийн амьдралаар амьдарч эхэлсэн төдийгүй нөгөө цонхондоо аль болох ойртохгүйг хичээх болов. Нэг өдөр ажлаасаа ирээд ядарсандаа орон дээрээ унаад л нам унтав. Хэдий хэр унтсанаа ч мэдсэнгүй. Намайг хажуунаас хэн нэгэн түлхэх шиг болсон. Сэрээд өрөөнд хэн нэгэн байгааг мэдрэн чимээгүйхэн Энд хэн байна аа? гэж шивнэв. Гэтэл тэр За сайн уу, чи чинь яагаад нуугдаад байгаа юм бэ? хэмээн асуугаад гэрэл асаав. Би ахиад л шивнээгээр Таны мөнгө шургуулганд байгаа гэж хэлээд айснаасаа болоод ухаан алдах дөхөв. Тэр миний хажууд ирээд За ингэж л уулздаг байж. Чи надаас битгий ай. Би маш олон зүйл ангитай хүн боловч эмэгтэйчүүдийг хэзээ ч айлгаж байгаагүй юм гэв. Тэгээд л болсон зүйлс нь яг л манан дунд байгаа мэт санагдаж үлдсэн. Тэр миний хөнжилд орсон, би насандаа эдэлж үзээгүй жаргалаа эдэлсэн гээд л бүх зүйлс гайхамшигтай байсан Өглөөгүүр онцгой албаныхан хаалгыг дэлбэлэн орж ирээд миний андыг баривчлаад гарах үед би тогонд цохиулж байгаа мэт чичирч байснаа л санаж байна. Түүнийг аваад гарахын өмнө тэр, Намайг хүлээж байгаарай. Одоо би наймхан жил суугаад л гарч ирнэ. Гэхдээ энэ шөнийн дараа би бүх насаараа ч хүлээж чадна шүү гэж хашхирав.
Чи төсөөлж байна уу? Одоо би яаж амьдрах вэ? Ондоо хот руу нүүдэг ч юм уу? Нээрээ л хөнгөн мөнгө зөвхөн хавханд л байдаг гэдэг үнэн юм аа… гэж Наташа ярьсан юм.
Шоронгоос ирсэн мөнгө нь шургуулгандаа л үлдсэн байсан. Би өөрийнхөө нүдээр харсан юм…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button