Дээд боловсролын диплом олгох шинэ журам гарлаа

Докторын дипломоос бусад / дипломын, бакалаврын, магистрын/ дээд боловсролын дипломын үлгэрчилсэн загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах юм байна. Докторын дипломын загвар, хэмжээг сургуулиуд өөрсдөө тогтоож, үнэт цаасан дээр нууцлалтай хэвлэх бөгөөд энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын улсын хяналтын алба хяналт тавих ажээ. Дээд боловсролын диплом нь дор дурдсан зэрэглэлтэй байна Дипломын C, Бакалаврын D, Магистрын E, Докторын F дээд боловсролын дипломын дугаарын өмнө түүний зэрэглэл тодорхойлсон (C,D,E,F) үсгийг бичсэн байх дипломын болон бакалаврын диплом нь боловсролын шатлал тус бүрээр улсын болон бүртгэлийн дугаартай байна. Мөн улсын дугаар нь есөн оронтой тоо байх ба эхний дөрвөн орон нь оныг, сүүлчийн таван орон нь тухайн жилийн төгсөгчдөд олгох дипломын дугаарыг илэрхийлэх бөгөөд докторын болон магистрын дипломд улсын дугаарын он заасан дөрвөн орны дараа дөрвөн оронтой тоо байх юм байна. Дипломын бүртгэлийн дугаар нь тухайн сургуулиас олгосон дипломын нийт тоог илэрхийлнэ. Мөн дипломын, бакалаврын, магистрын зэргийн дипломд улсын нэр, сургуулийн нэр, дипломын зэрэглэл, улсын дугаар, иргэний харьяалал, овог, нэр, тухайн сургуульд элссэн, төгссөн он, бүртгэлийн дугаар суралцаж төгссөн мэргэжлийн нэр, индекс, диплом олгосон тухай үндэслэл, огноо бичиж сургуулийн захирал, түүний эрх олгосон этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх шаардлагатай ажээ.

Я.Одгэрэл
/Olloo.mn /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button