Эрүүл энхийн арван сургааль
Пол Брегг нь эрүүл энхийн төлөө хөдөлгөөнийг үндэслэгч, эрүүл аж төрөх ёсны талаар 30 гаруй зохиол бүтээл туурвигч, эрүүл хоол хүнсний дэлгүүрийн сүлжээ байгуулагч төдийгүй өөрөө 100 гаруй насыг зооглож, хөгшрөлийг үл мэдэгч, идэвхтэй, эрүүл саруул амьдралын хэв маягийг дагаж мөрдөхийн гайхамшгийн амьд гэрч болсон хүн юм. Энэ хүний эрүүл энхийн сургаалд
1. Чи өөрийн биеийг амьдралын агуу их нотолгоо хэмээн хүндэтгэн үзэх ёстой.
2. Чи эрүүл байгалийн бус гаралтай үхмэл хоол хүнс болон сэргээшний төрлийн ундаанаас бүрэн татгалзах ёстой.
3. Чи зөвхөн байгалийн гаралтай боловсруулаагүй хоол хүнсээр хооллох ёстой.
4. Чи эрүүл мэндээ сахин хамгаалахад амьдралынхаа он жилүүдийг үнэнчээр, харамгүй зориулах ёстой.
5. Чи хөдөлмөр, амралтыг зөв хослуулах замаар өөрийн биеийг сэргээн тэнхрүүлэх ёстой .
6. Чи өөрийн эд,эс,цусыг эрүүл агаар нарны элчээр цэвэршүүлэх ёстой
7. Чиний ухаан буюу бие бялдар тааламжгүй байгаа тохиолдолд аливаа хоол хүнснээс татгалзах ёстой .
8. Чи өөрийн бодол санаа, хэл яриа, сэтгэлийн хөөрлөө цэвэр ариун, тайван, тэнгэрлэг байлгах ёстой.
9. Чи байгалийн хуулиудыг танин мэдсэнээр мэдлэг боловсролоо байнга баяжуулж, түүнээ амьдралынхаа мөрдлөгө болгон өөрийн ажил хөдөлмөртөө баярлан бахархах ёстой.
10. Чи байгалийн хуулинд захирагдах ёстой бөгөөд эрүүл мэнд тань таны эрх учраас тэрхүү эрхээ эдлэх ёстой.
Р.Оюунханд ГСЗТ –ийн эрхлэгч