БYЖИНЛХАМ бурханыг хүүхдэд зориулан бүтээх гэж байна.
Энэрэл ачлалын бодь сэтгэлийг хөгжөөн тэтгэгч, чанадын эвээлт Бүжинлхам бурахныг шашин номын бүх л ёс дэг зан үйлийг эрхэмлэн сахиж яваа бурханч лам Пүрэвбатын удирдлаган доор олон лам хувраг, уран бүтээлчдийн хүчээр хүүхэд залуучууддаа зориулан бүтээлгэж байна. Энэхүү бүтээлээ Монголчуудын шашин шүтлэгийн төдийгүй төр ёсны түүхтэй холбоотой ариун нандин шүтээн Мэгжид Жанрайсаг бурханы дэргэд залж сүсэгтэн олон, хүүхэд багачууддаа өргөн барихаар боллоо. Урлагийн энэхүү хосгүй бүтээл нь урт нь 7м, өргөн нь 5м бөгөөд уран хүний урлал болох зээгт наамал хэлбэрээр хийх юм байна. Монголчууд эрт дээр үеэс уламжлан ирсэн түүх соёл, ариун нандин шүтээнээ дээдлэн ирсэн тиймээс ч өнөөдөрөөс ихлэн хүүхдийн гэсэн тодотголтой нэгэн шүтээнээ хийж эхлэх гэж байна. Монгол Ньюс мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд Бурханч лам Пүрэвбат Бурхан сэтгэлээс үүснэ, буг ч сэтгэлээс гарна. Бүгд хоосон сэтгэл буй гэдэг. Сэтгэлийг бурханы зүгт хандуулан бодож сэтгэж бясалгаж сурна гэдэг их хичээл чармайлт мөн бөгөөд амьтан бүхнийг энэрэн хайрлах агуу сэтгэлийг агуулж бурхан шашны ном зохиолын шимийг бага багаар амссаар хотол чуулганы мөрт зорчих их билгийг хөдөлгөгч болох нь манай хойч үеийн залуус хүүхэд, үр ач нар маань билээ. Өнөөгийн энэ шилжилтийн үед хүүхдүүд маань хайр ивээл, энэрэлээр дутагдаж байгааг хэн бүхэн мэдэж байгаа иймд үр хүүхдийнхээ төлөө энэхүү бурханыг бүтээн босгоход ард түмэн та бүгд нэмэр болно гэдэг итгэж байна гэж хэллээ. УЛААН ЗYРХТЭН ХӨДӨЛГӨӨН-өөс энэхүү бурхан бүтээх санаачилж байгаа юм байна.
Т.Оргил/olloo mn/