Монголд кранд дарагдаж, гурван хүн нас барлаа

ажиллаж байсан Хятадын долоон иргэн дарагдсан золгүй явдал өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 8-ны өглөө 09.30 цагийн үед гарлаа. Кран унаснаас хойш гучин хормын дараа цагдаагийнхан, харин дөчөөд минутын дараа эмнэлгийнхэн ирсэн. Хүчнийхэн болоод түргэн тусламжийнхнаас ч урьтаж ирээд байсан хэвлэл мэдээллийнхний үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж, олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэх ёстой үүрэг, эрхийг нь харин хамгаалалтын албаны бололтой хэдэн нөхөд нэлээд хааж, бүр техник хэрэгслийг нь зулгааж гулдчин сүрийг үзүүлэв. Кранд дарагдсан долоон хүний гурав нь газар дээрээ, дөрвийнх нь нэг эмнэлэг хүргэгдэх замдаа буюу 10.25 цагийн үед нас барлаа. Харин Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гурвын нэгнийх нь биеийг гайгүй гэж үзсэн бололтой, буцааж байгаа харагдана. Тухайн барилга дээр монголчууд ч ажиллаж байсан бөгөөд кран нурж орж ирэхийг хараад амжиж зайлж чадсан тулдаа амьд гарсан байна. Газар дээрээ нас барсан гурвын дээгүүр ямар нэг зүйлээр хучиж бүтээгээгүй байсан тул бодит байдал үнэхээр нүд хальтрам харагдаж байлаа. Хятад хүнд үнэндээ л хүний мөс, чанар гэж хумсын төдий ч алга аж. Хамт ажиллаж байсан долоон нөхөр нь осолдож, бүр амь тавьж байхад хувцас хунар, элдэв зүйлээ чирээд ум хумгүй тал бүрт зугтаж одсон хятадуудыг тэнд цугларсан монголчууд ёстой амаа ангайтал гайхаж, бүр цочирдов. Ямартай ч тэрхүү нурж унасан кран угаас техникийн аюулгүй байдлын хувьд аль эрт актлагдсан эд байсан гэнэ. Зөвхөн энэ ч биш, нийслэлийн хэмжээнд ашиглагдаж буй 100 гаруй кран, техникүүд ашиглах хугацаа хэтэрсэн, аюулгүйн ажиллагааны дүрэм горим зөрчигдсөн байдгийг холбогдох албаныхан үгүйсгэсэнгүй.
Харин осол амралтын өдрөөр гарсан тул мэргэжлийн байгууллага, улсын байцаагчдаас албан ёсны тайлбар, хариулт авах боломжгүй байлаа.
Түүнчлэн хятадуудтай холбоотой нэгэн хэрэг саяхан Хан-Уул дүүрэгт гарчээ. Иргэн Б-гийнх байрандаа засвар хийлгэхээр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ЮФАН ХХК-ийнхантай гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу хэдэн хятад барилгачин засварыг хийж эхэлсэн боловч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр ажлыг халтуурдаж, захиалсан өнгөнөөс нь хүртэл өөр өнгөөр будгийн ажил хийсан байсанд гэрийн эзэд дургүйцэж. Гэтэл барилгачид гэрийн эздийг доромжилж, Тэнэг монгол, та нар үхэр учраас үхэр шиг л харьцах хэрэгтэй гэхчлэн хэлэх хэлэхгүй үгээр дайрсан байна.

Энэ бүхнээс болж засвар хийлгэсэн Б төлсөн мөнгөө буцааж авахыг хүсэхэд Хятадын хуулиар 30 хувийг л өгдөг, бусдыг нь өгч чадахгүй зэргээр зандарч, бүр элдвээр сүрдүүлж дарамталжээ. Тиймээс хохирогчид Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу гурван хятадыг нь баривчилж, шалгаж эхэлсэн боловч тэд ямар ч бичиг баримтгүй, хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна. Гэтэл нэгэн дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан энгийн хувцаслан машин дүүрэн хятад иргэн дагуулчихсан өнөөх гурвыг суллуулахаар хөөцөлдөж эхэлжээ. Зарим нэг цагдаагийн ажилтан ийнхүү хууль бус ажиллагаанд гар бие оролцон гүйж байхад зарим нь нойр, хоол дутуу, амсхийх завгүй ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийнхан нэлээд дуудлагатай өнжив. Хагас, бүтэн сайных байтугай ээлжийн амралтынхаа дундуур дуудагдаж ирсэн хүчнийхэн эргээд нөхөж эдлэх эрхгүй байдаг тул дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүд бараг л бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа харагдана. Зөвхөн бямба гаригт гэхэд л Чингэлтэй дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт найм, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурав, Хан-Уулд хоёр, Сонгинохайрханд гурван хэрэг гарсан байлаа. Эдгээрээс Баянзүрх дүүрэгт гарсан хэргүүд онцгойлон шалгахаар, ноцтой гэмээр хэргүүд аж.
Тухайлбал, тус дүүргийн XX хорооны нутаг, Гачуурт дахь Хар усан тохой орчимд Дотоодын цэргийн 805 дугаар хорооны эргүүлийн офицер дэслэгч Д.Сүхбаатар, мөн хорооны Ус суваг хамгаалалтын хэв журмын цагдаа ахлах ахлагч Г.Тэрбиш, н.Батхуяг нар энэ сарын 8-ны орой 20.00 цагийн орчимд эргүүл хийж явж. Гэтэл голын бургасанд сэжиг бүхий хоёр хүн ямар нэг зүйл хийж байгаа харагдахаар нь шалгахаар очсон байна. Харин эргүүлийнхнийг харсан хоёр этгээд гол гатлан зугтаж амжсан ч сууж байсан газартаа мөрлөгчийг нь тайрсан винтов маркийн буу, хоёр сум, АКМ маркийн бууны найман ширхэг сум, хөөсөнцөр хийж дүүргэсэн хуванцар сав хоёрыг үлдээгээд алга болжээ. Эл мэдээллийг маргааш нь авсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Харин тус дүүргийн хоёрдугаар хороо, Дарь-Эх дэх АПУ-гийн бөөний барааны дэлгүүрийн өмнө Төв аймгийн Зуунмод сумын Өгөөмөр багийн харьяат Д бусдад машинаа булаалгажээ. Гэхдээ Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явснаас улсын дугаар тодорхойгүй Соната маркийн машиныг араас нь мөргөж орхисон байна. Гэтэл уг Соната болон хамт явсан Эксел маркийн машинаас гурав, дөрвөн залуу гарч ирэн Д-тэй маргалдаж байгаад машиныг нь унан зугтжээ. Одоогоор гэмт этгээдүүд олдоогүй байгаа бөгөөд Замын цагдаагийнхан Опел омега маркийн 97-03 УБР дугаарын машиныг эрэн сурвалжилж байгаа юм байна. Эдгээр хэрэг зөвхөн амралтын хоёрхон өдөрт гарсан.

Харин өнгөрсөн долоо хоногт гарсан хэргүүдийн талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, цагдаагийн дэд хурандаа Д.Сэсээрээс тодрууллаа.
-Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийтдээ 92 гэмт хэрэг гарлаа. Бусдыг санаатай алсан хоёр, танхайн ес, дээрмийн тав, хулгайн 29, авто ослын 37, золгүй байдлаар амь насаа алдсан 21 хэрэг гарсан байгаа. Санаатай алсан хоёр хэргийг дурдвал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-656 тоотод хутгалагдсан хүн байна гэсэн дуудлагаар очиход Улаанбаатар менежмент компанийн ажилтан, 48 настай Д.Ганхуягийг төрсөн дүү 42 настай Гантулга цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон байна. Мөн Баянгол дүүргийн IX хороо, Горькийн 15-357 тоотод хутгалагдсан хүн ГСКЭ-т ирээд нас барлаа гэсэн дуудлагаар очиход уг тоотод суух 32 настай Д.Алтансүхийг 25 настай дүү Санжаасүрэн нь хутгалж амь насыг нь хохироосон байгаа юм. Хэргийн шалтгаан аль аль нь согтууруулах ундаа хэрэглэснээс болж маргалдан, улмаар ах дүүгийнхээ аминд хүрсэн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр барилгачид ажил үүргээ гүйцэтгэж байгаад золгүй байдлаар нас барсан хоёр ч хэрэг гарлаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Тосгоны овоонд байрладаг Сити Би компанийн барилга дээр ажиллаж байсан Ү нь 380 вольтын хүчдэлд цохиулж нас барсан. Мөн Хөгжил хотхоныг барьж, гүйцэтгэж байсан кран унаснаас долоон хүн дарагдаж, гурав нь газар дээрээ нас барлаа. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс ч нас барсан байгаа.
-Хөдөө орон нутагт эрүүгийн нөхцөл байдал ямар байв, өнгөрсөн долоо хоногт?
-Нэлээд хэрэг гарсан. Нийтдээ 13 хүний амь гэмт хэргийн улмаас хохирсон ноцтой хэргүүд Дорнод, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудад гарсан. Эдгээрээс золгүй байдлаар нэг хүн амиа алдсан. Дорнод аймгийн Халх гол сумын төвд оршин суух хаягтай 14 настай Жавхлан гэж хүү гэрийнхээ хашаанд байсан хуучин их бууны сумны хошууг салгаж, хонгиог нь төмөрт тушаах гэж байгаад хошуу нь дэлбэрснээс газар дээрээ нас барлаа.
-Эрүүлжүүлэгдсэн хүний тоо хэдэд хүрсэн бол?
-Нийслэлийн эрүүлжүүлэх байруудад нийтдээ 1241 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Тэрбайтугай зай, багтаамж байдаг бол үүнээс ч олон хүнийг эрүүлжүүлэх шаардлагатай байсан. Байр савны багтаамж хүрэлцээгүйгээс 400 гаруй хүнийг цагдаагийнхан гэр оронд нь, харгалзах хүмүүсийг нь дуудаж өгөх байдлаар хүргэсэн байгаа. Үүнийг бахархаж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь улс нийгэм, ард иргэд маань энэ архи гээч ундаанд хэт автаж, гэмт хэрэг, болохгүй бүтэхгүй бүхэн архинаас болж гарч байна шүү дээ. Төр засаг энэ тал дээр анхаарлаа улам бүр хандуулах хэрэгтэй байна. Бүр сэхээтэн хүн Архинаас өөрийгөө татаж чадахаа болилоо. Архи гэгч дайсантайгаа би хорвоог орхилоо гэсэн гэрээслэл бичээд амиа хорлосон хэрэг хүртэл гарсан.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт үйлдэгдсэн хэргүүдийн нэлээд олныг нь эмэгтэйчүүд хийсэн байх юм. Зөвхөн энэ сарын 8-ны өдөр гарсан танхай, дээрэм, хулгайн хэргүүдийг 16-20 насны охид, хүүхнүүд үйлдсэн байна.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-10 243)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button