Ийм хүн дахин Монголын шүүхийг удирдах гэж үү?

Өмнөх зургаан жилд юу хийчихээд дахин сонгогдохоор зүтгээд байгаа юм болоо гэж ойр тойрныхон нь болон шүүхийнхэн ярилцах болжээ. Үнэхээр Ч.Ганбат гэж энэ хүн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монгол Улсын шүүхийг толгойлохдоо юу хийж бүтээсэн юм болоо. Өнгөрөгч баасанд болсон Улсын Дээд шүүхийн шүүгчдийн хурлаар арай чамай нэр нь дэвшигдсэн гэх. Нийслэлийн шүүхийг удирдаж байгаад тус шүүхэд томилогдон ирээд удаагүй байгаа ч С.Батдэлгэр түүнтэй эн тэнцүү өрсөлдөж ганц хүний саналаар ялагдсан гэнэ. За энэ ч яахав гэхэд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Улсын Дээд шүүхийг толгойлохдоо чухам юу хийв. Энэ талаар зарим нэгэн баримт түшин бичсэн нь зөв болов уу. Түүнийг Монголын шүүхийг толгойлсон зургаан жилийн хугацаанд шүүхийн нэр хүнд, ажлыг дээшлүүлэх дорвитой зүйл хийгээгүй гэдгийг мэргэжил нэгтнүүд нь шүүмжлэн ярьдаг. Өмнө нь аливаа маргаантай зүйлд хуулийн тайлбар гаргадаг байсан Улсын Дээд шүүх энэ ажлаа бараг мартсан гэхэд болно. Ер нь түүнийг шүүхийн нийт хамт олны дунд нэр хүнд нь их муу байдаг гэж ярилцдаг юм билээ. Энэ хүнийг улсын буюу шүүхийн ажлыг явуулахаас илүү хувийн ажил амьдралаа илүү зохицуулдаг гэдгийг хүмүүс баримт түшин ярилцацгаадаг. Зарим хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувийн сонирхлоор хандаж хууль зөрчиж байсныг Үндсэн хуулийн Цэцээс хүртэл түүнд анхааруулж байжээ. Тухайлбал, Монполимет, Эрэл компани хоорондын маргааныг нэрлэж болно. Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн онд уг асуудлыг хэлэлцээд түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй ч хууль бус ажиллагаа хийсэн гээд анхааруулсан байдаг аж.
Өөрийн нэр дээр гарсан өргөдөл гомдлыг өөрөө шалгаж шийдвэрлэлгүй удаан хугацаанд дарж сунжруулдаг байна. Мөн асуудалд хариу өгөхгүйгээр шүүгч нар дээр байлгадаг. Энэ талаар нь Шүүхийн сахилгын хороонд нэлээдгүй гомдол ирдэг гэнэ. Ер нь түүнийг албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглахдаа гаргуун гэдгийг олон хүн ярьдаг. Эрх мэдлээ ашиглан гэр бүлийн хүмүүсийнхээ гадаад явах зардлыг шүүхээсээ гаргуулаад зогсохгүй шүүхэд ажилладаггүй хүүхдэдээ үнэмлэх бичүүлж, гадаад албан паспорт гаргуулж байв. Үүнээс гадна шүүхийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаан гадаад хүртэл явуулж байжээ. Байдал даамжирсаар шүүхийн төсвөөс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээний эд зүйлсээ хангуулах нь зуршил болсон гэнэ. Энэ талаар нь хэлж ярьсныг хэзээ ч тоож авч хэлэлцэж байгаагүй гэх. Учир нь тэрээр өөрөө болон эхнэр нь шүүгч, дээр нь хоёр хүүхдээ шүүхэд ажилд оруулсан. Танил тал болон тойрон хүрээлэгсдийг шүүхдээ бий болгосноор зарчимч шаардлага тавих боломжийг хаасан аж. Түүнийг Улсын Дээд шүүхийг өөрийн компани мэт болгосон гэдгийг шударга шүүгчид ярьж хэлж байдаг. Улсын Дээд шүүхэд олон жил ажилласан нэгэн түүний араанд зуугдаж элдэв дарамт шахалтыг үзсэнээ нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Ч.Ганбатыг ёс суртахууны доголдол удаа дараа гаргаж, удирдлагадаа ажилладаг хүмүүстэй зүй бусаар харьцдаг талаар хамт ажиллагсад нь төдийгүй хуулийн байгууллагынхан ил далд ярьцгаадаг. Эмэгтэй шүүгч, шүүгчийн туслах болон үйлчилгээний ажилтнууддаа зохисгүй шаардлага тавьдаг, биелүүлээгүй эсэргүүцсэн тохиолдолд дарамталж шахалт үзүүлдэг гэнэ. Нэг л араандаа зуусан бол тухайн хүний дээшилж дэвжих өнгөрдөг хэмээнэ. Гадаадад сургалтад явуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтад орсон ч хасаад л, албан тушаал дэвших боломж гарсан ч янз бүрийн арга саам хийж дардаг гэх юм билээ. Ер нь түүнийг гэр бүлийн талаар тогтворгүй, иймэрхүү асуудалд нэг бус удаа холбогдож явсан гэдгийг хамт ажиллагсад нь мэддэг төдийгүй өөр хоорондоо жиг жуг хийлцдэг байна.
Түүнийг толгойлж буй байгууллагынхаа хамт олныг удирдан зохион байгуулж чаддаггүй, хамтын зарчмаар асуудлыг шийдвэрлэдэггүй гэдгийг хамт ажиллагсад нь шүүмжилцгээдэг. Мөн Улсын Дээд шүүхэд Ч.Ганбат дангаар ноёлох, дур зоргоор аашлах явдал хэрээс хэтэрсэн гэдгийг ч ярих болжээ. Ер нь түүнийг ёс суртахууны доройтол, шүүгчийн ёс зүйн байдлын талаараа шүүхийн удирдах албан тушаал байтугай ердийн шүүгчээр ч ажиллах эрхтэй эсэхэд олон хүн эргэлздэг юм байна. Гэтэл энэ хүн Монголын шүүхийг дахин зургаан жил удирдан өөрийн ноёрхлоо бэхжүүлэхийг санаархаж явна. Монголын хамгийн том нам нэг хүний дарангуйллаас салахаар хичээж байхад төрийн гурван засаглалын нэг болох шүүх засаглал түүний бүрэн атганд автсаар байх гэж үү.

Б.СҮЛД
(өдрийн сонин 2005-10-10 243)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button