Хараал идсэн улстөр, эдийн засгийг ойлгодоггүй байсансан бол илүү амар байж дээ

Хоёр жил ажиллах учиртай засгийн газрын эхний нэг жилийн ажлын үр дүн базаахгүй талдаа байна. Оны эхний найман сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар буурчээ. Засгийн газар үйлдвэрлэлээ өсгөхгүй юу хийгээд байгаа юм бол гэвэл хямдхан компьютер оруулж ирж байна аа гэлцэх болж. Махны үнэ өсч байгааг тэнцвэржүүлэх зорилгоор компьютерийн үнийг бууруулж ард түмнээ баярлуулж байгаа юм байна.
Хүмүүс монитор идэхгүй, хүүхдүүд эх хавтан хөхөхгүй болохоор нэг их баярлаад байгаа юмаар ч бага бололтой дог оо.
Боловсруулах үйлдвэрийн салбарын уналт бүр 30 хувь уруу зүтгэж байна. Энэ уналт цаашдаа улам лавшран гүнзгийрнэ. Бодоод байх нь ээ манай засгийн газар үйлдвэрлэх гэж зоволгүй, байгаа баялгаа ухаж зөөгөөд хэдэн ногоон олсон нь хамаагүй дээр гэж бодож байгаа бололтой юм. Хятадууд үйлдвэрлэж байхад бид юугаа хийх вэ? Бүр сүүлдээ бид олборлоод яах вэ, хятадууд олборлоод аваад яваг гэж залхуурдаг болж.
Харин газар шороогоо, алт, коксждог нүүрс, төмрийн хүдэр, уран, зэс, молибденоо урагш нь зөөгөөд байвал оронд нь манай наймаачид хямдхан бараануудыг чирч ирээд манийгаа амар жаргаана гэж тооцож л дээ. Коммунизмын үед манай улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын түүхий эдийн бааз байсан, харин одоо үсрэнгүй хөгжиж байгаа коммунист Хятадын түүхий эдийн бааз болж хувирч байгаа хэрэг. Нийгэм ухарч байна.

Социализмын материал техникийн баазаас…

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татаж байгаа гол хүчин зүйл нь манай Улсын их хурлын гишүүдийн зөв мэргэн бодлого биш харин Хятадын эдийн засгийн өсөлт юм. Өсөн дэвжиж буй хомхой эдийн засаг томрон өсөхийн хирээр түүхий эдээр байнга дутагдаж байгааг гаднынхан ойлгож байна. Тиймээс тэд ердөө хаяанд нь байгаа Монголоос асар их баялгийг нь хямдхан олборлоод хятадуудад дэлхийн зах зээлийн үнээр зарж их ашиг олохыг л хичээж байна.
Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь ямар ч эрсдэлгүйн дээр зардал багатай ашиг ихтэй байгаа хэрэг. Коммунист дэглэмийн үед оросууд олборлох үйлдвэрүүдээ Монголд байгуулчихаад боловсруулах үйлдвэрүүдээ өөрийн нутагт байгуулдаг байсан. Учир нь боловсруулсан уул уурхайн түүхий эд өндөр өртөгтэй тул хямдхан шороог нь зөөсөн нь хамаагүй ашигтай байсан.
Харин өнөөдөр тэр гадны хөрөнгө оруулагчид нь хамгийн сүүлийн үеийн олборлох төхөөрөмжүүдийг оруулж ирээд татвараас чөлөөлсөн тэр хуулийн хугацаанд нь хамаг баялгийг нь хуу хусаад ачаад зөөчихөө мэдэж байгаа юм л даа. Үүний цаана хөрөнгө оруулалтын хэмжээ гайгүй боломжийн дүнтэй гардаг хэрнээ тэр хөрөнгө оруулалтаас нь улс орон, ард түмэнд үлдэж байгаа зүйл туйлын бага байгаа хэрэг.
Боловсруулах үйлдвэрийн салбарын 30 шахам хувийн аймшигтай уналтыг өөд нь татаж эдийн засгийг арай танагтай харуулж буй өсөлт нь уул уурхайн салбарт оногдож байна. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ нэн таатайгаар өсч байгаа энэ үед уул уурхайн салбар 6.6 хувийн өсөлттэй гарчээ.
Харин засгийн газар энэ өсөлтөө алдахгүйн тулд газар шороогоо зүгээр л урагш зөөхийг хөхүүлэн дэмжээд байх уу, эсвэл түүнээсээ татгалзах уу гэдгийн нэгийг сонгох цаг иржээ. Хэрвээ Засгийн гзаар өнөөгийн нөхцөл байдлаа дагаад байвал эцсийн дүндээ яг өнөөдрийнх шиг ядуу, юу ч хийж чаддаггүй улс хагас зууны дараа баялгаа барчихсан сууж байх болно. Тэр үед хятадууд коммунизм коммунизм гэсээр консервныхоо лаазыг хийж чадалгүй үлдсэн Монголчуудыг бас л нэг үгээр баална даа.

Эдийн засгийн өсөлт ба шударга хуваарилалт

2000 оны зэрэгцүүлэх үнээр тооцож үзвэл ДНБ бүр 2003 оныхоос 10.7 хувь буюу 121 тэрбум төгрөгөөр өссөн бахдам амжилтаар Засгийн газар нэг жилийн ойгоо угтаж байна. Харин 2004 оныхоос тооцвол 8.3 хувь унасан байна. Ингэж олныг хуурах хэрэг байна уу? Цаашлах тусам улам буурах магадлалтай. Учир нь өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр өсөлт их өндөр байсан болохоор тэр их өндөр өсөлттэй харьцуулах юм бол энэ оны бууралт бас л өндөр гарах нигууртай байна. Яг оны эцэст манай улсын эдийн засаг өсөө ч үгүй уруудаа ч үгүй гэсэн дүнтэй байх ёстой гэж Засгийн газар тооцож байгаа бололтой.
Яагаад 2003 оны эхний эдийн засгийн байдал суурь үзүүлэлт болдог байна аа? Энэ засгийн газар түрүүчийн засгийн газрын найдвартай залгамж халаа гэдгийг харуулах гэсэн юм болов уу? Хэрэв тийм бол энэ засгийн газар бүтэн жил ноцолдоод эдийн засгаа 0.1 хувь өсгөсөн болох нь уу.
Энхбаярын засгийн газрын үед эдийн засаг гавьтай өсөхгүй байсаар гэнэтхэн түүнийг явсны дараа асар хурдацтай өсчихсөн нэгэн гайхалтай эрин үеийн гэрч болсон бид азтай. Монголд л ийм гаж эдийн засаг бий.
Өнгөрсөн жилийн 10.6 хувийн өсөлт нэг бол намууд сонгууль гэж бужигнасаар эдийн засагт оролцоогүй удсаны үр дүн, эсвэл Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болгоход зориулан ард түмний тархийг угаах гэсэн хий тоо. Одоо ингээд л нэг нам ба хоёр Засгийн газрын буянаар эдийн засаг нь өсөөд байх юм шиг бодож байтал бүр шалчийтлаа буураад эхлэхээр эргэлзэх юм байна шүү дээ.
Алив, тэр өсөлтийг аваад ир гэхээр энэ байна гээд бариад ирэх юмгүй хойно ер нь яаж ч залсан яах вэ дээ гэж заримдаа бодоцгоодог бололтой юм даг аа даа энэ улс төрчид. Харин ард түмэн өнгөрсөн зун алив тэр өсөлт чинь гэж нэхэхэд тэр өсөлтийг чинь цөөхөн хэдэн нөхөр хуваагаад хармаалчихсан учраас та нарын амьдрал өсөж шалиагүй гэх маягийн юм яриад унасан.
Ядуурал нэмэгдсэнийг бодоход өсөлтөөс гадна бас бусыг нэмээд хармаалчихсан бололтой. Харин энэ жил тэр томчуул нь бууралтыг хармаалж байгаа болов уу гэж найдтал үгүй бололтой юм. Бууралтыг бол шударгаар ард түмний хармаанаас авах ёстой гэж байна.
Үйлдвэрлэлийнх нь салбар унаад байхад төсөв нь ашигтай гардаг улс орон тийм ч олонгүй болов уу. Боловсруулах үйлдвэрийн уналт нь төсвийн ашигтай шууд холбоотой. Борлуулах зах зээлийн нэн таагүй нөхцөлд байгаа өнөөдрийн боловсруулах үйлдвэрүүд Засгийн газраас арай хөнгөлөлттэй нөхцөлийг хүсч байгаа юм.
Уул уурхайн салбарын нэн таатай нөхцөл нь энэ салбарыг өөд нь татаж байгаа. Нөгөө талаас нь үзвэл уул уурхайн олборлож буй түүхий эдийн үнэ гадаад зах зээлд өсч, боловсруулах салбарынхаас хамаагүй таатай байгаа билээ. Гэтэл боловсруулах салбарынханд хувьд тэн хагас нь ядуу, хямралын ирмэгт ирсэн дотоод зах зээл, хээл хахуульд дуртай түшмэлүүд болоод татварын дарамт л байна.
Гэтэл оноож буй татварын хэмжээ нь боловсруулах салбарт илүү өндөр байгаа бөгөөд энэ дарамт нь аж үйлдвэрийн энэ салбарыг эрчимтэй унахад хүргэж байна. Харин Засгийн газар тэднийг үл тоон гаргуунд нь хаяж байна.
Хэрэв Засгийн газар үнэхээр улс орноо хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа бол ойрын хугацаанд энэ салбарынхны татварыг дорвитой багасгахгүй бол уналт улам эрчтэй үргэлжилж болзошгүй байна. Гэвч Засгийн газар Мянганы замын тухай, 40 мянган айлын орон сууцны тухай, Цахим хөтөлбөрийн тухай онигоо ярьсан шиг залхууран суусаар…

Бусад зардлыг бусад нь ч мэдмээр байна

Тэгээд төсвөө үрээд л. Хамгийн аймшигтай нь энэ их мөнгийг ямар ч хяналтгүй хамгийн үр ашиггүйгээр зарж байна. Өнөөдөр улсын захиалга л хамгийн ашигтай байгаа.
Харин энэ захиалгыг авахын тулд түшмэлүүдийг хахуульдахаас өөр арга үйлдвэрлэгчдэд алга байна. Өнөөгийн тооцоогоор жилд төрийн дээд албан тушаалтнуудын халаасанд орж байгаа хахуулийн хэмжээ албан ёсоор зарласан ДНБ-ий 12.5 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хуулиар далайлган доод түшмэлүүдийн армийн авдаг хахуулийн хэмжээ нь ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байна.
Үүний дээрээс татварын ачаалал 45 хувь байна гээд бодвол ДНБ-ий үйлдвэрлэлээс юу ч үлдэхгүй байна. Гэвч үүний цаана нуун дарагдуулсан далд эдийн засаг улс орныг авч яваа билээ.
Улсын төсвийн байдлыг авч үзвэл ашигтай гарчээ. Гэхдээ үүнд нь дээрх шалтгаанаар үйлдвэрлэгчид болон худалдаачид баярлахгүй байна. Татварын ачаалал өндөр байгаа, гэтэл тэр хирээр өндөр настан, нийгмийн халамж шаардлагатай хүмүүс, төсвийн ажилчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байгаа учраас төсвийн ашигтай тэнцэл олон хүнийг баярлуулах зүйл биш. Юунд зарцуулсныг хайвал ийм өгүүлбэртэй таарна. Төсвийн зарлагын бараа үйлчилгээний бусад зардлын 70 хувийг бусад зардал эзэлж байна. Үгүй та минь ээ. Үүнээс бид юу ойлгох вэ?
Социализмын үед үлдсэн жаахан зардал хэтэрхий олон задрах бол бусад гэдэг категорт ордог байсан бол өнөөдөр үнэмлэхүй ихэнх нь бусад гэдэг хэсэгт орчихдог болж.
Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.5 хувиар, гадаад худалдааны татварын орлого 30.8 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 18.7 хувиар, онцгой албан татвар 5.6 хувиар тус тус өсчээ.
Гэтэл энэ их өссөн орлогын цаана байгаа төсвийн зарцуулалтад тавьж буй хяналт сул байгаа учраас бизнес эрхлэгчдийн орлогын тэн хагасыг хураан авсан дарга түшмэлүүд тэр мөнгийг хэрхэн зарцуулсныг мэдэх арга даан ч алга байна. Тэднээс бусад нь бусад зардлыг мэдэж болохгүй ажээ.
Ганцхан жишээ. Энэ зуны эцсээр дараалан дэгдсэн халдварт өвчнүүдтэй тэмцэх хөрөнгө гаргах асуудал бэрхшээлтэй байгааг Ерөнхий сайд хэлж байсан. Яг ийм үед ашиглахаар цааш нь хийдэг засгийн газрын нөөцийн хөрөнгө барагдсан ажээ.
Гэтэл энэ оны хоёрдугаар улирлын эхээр Төрийн хянан шалгах хорооноос нөөцийн хөрөнгийн зарцуулалтын байдалд шалгалт хийхэд дөрөвний гурвыг зориулалт бусаар зарцуулсан байна гэж гарсан. Гэтэл яг хэрэг болоход зориулалт бусаар зарцуулсан учраас Ерөнхий сайдын нөөц улайчихсан байна. Хэрэв нөөцийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол түүнийг хууль бусаар зарцуулсан этгээдүүд тэр мөнгийг нөхөн гаргаж одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулахад ашиглах ёстой гэж шаардаж байна.
Төсвийн хэт төвлөрүүлж, цөөхөн хүний үзэмжээр зарцуулдаг болсон өмнөх засгийн газрын алдаатай бодлогын улмаас өнөөдрийн засгийн газарт ч хөрөнгө мөнгө хууль бусаар зарцуулан шамшигдуулах явдал газар авч байгааг ганцхан энэ жишээ харуулж байна.
Харин инфляци лав ойрын жилүүдэд нэг оронтой тоонд шилжихгүй нь бололтой. Өмнөх засгийн газрын үед эрэмбэ дараатай хэрэгжүүлсэн коммунист маягийн бодлогын сөрөг үр дагавар өнөөдөр гарч ирж байна. Нөгөө талаар өнөөгийн засгийн газар болон Монгол банк өмнөх шигээ сайтар уялдаатай ажиллаж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Нүдээ дарж чихээ бөглөсөн ч хямрал нүүрэлж байна

Өмнөх Засгийн газрын үед Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг хатуу хязгаарладаг байсан бол энэ жил бараг зөнд нь орхисон бололтой. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 28 хувь өссөн байна. Ийм их мөнгө зах зээлд орж ирсэн хэр нь инфляци санасныг бодвол гайгүй байгаа гэж тайвшруулж байгаа эдийн засагчид хадгаламж зээлийн хоршоодын цэцэглэлтээс үүдэх үр дагаварыг огт тооцохгүй байна.
Эдгээр хоршоод зах зээлд нийлүүлсэн мөнгөнөөс их хэмжээтэйг нь хураан авч хадгалж байгаа бөгөөд мөнгийг эргүүлж өндөр хүүтэйгээр зээлж мөнгө хүүлж байна. Барилгын салбарт хөрөнгөө оруулсан зарим хоршоод дампуурлын ирмэгт тулсан байна. Иргэд хоршооноос хадгалуулсан мөнгө эргүүлж авахын тулд хоршооных нь эзэнд хахууль өгдөг болсон байна.
Харин Монгол банк хадгаламж зээлийн хоршоонд иргэд мөнгөө алдвал төр хариуцахгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байна.
Иймэрхүү үйл явдлыг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хурдаар өсөж байна. Инфляцийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар, оны эхнээс 10 хувиар өссөн байна. Энэ жилийн 1000 төгрөг өнгөрсөн жилийн 900 төгрөг тэнцэхүйц худалдан авах чадвартай байна гэсэн үг. Гэвч энэ албан тоо бөгөөд үнээ өсгөхөөр шахаж байгаа тээвэр, эрчим хүч, худалдааны үнийн өсөлтийг хүчээр барьж байгаа нь нууц далд дарагдсаар байна. Үндсэндээ коммунист маягийн хатуу үнийн систем эргэн тогтож байгаа эдийн засгийн голлох салбаруудын хүрээ өргөжсөөр байх юм бол эцэстээ нэг цагт дэлбэрэн гарснаас эдийн засгийн хямрал гарцаагүй үүдэх болно.
Үнэ засгийн газрын үйл ажиллагаанаас болоод мэдээлэл дамжуулах чадвараа алдаад байгаа бөгөөд мөнгөний энэ чанарыг зохиомол тоогоор удаан баривал гарцаагүй хямралд хүрдэгийг эдийн засагчид ойлгохгүй байгаа гэдэгт эргэлзэж байна. Үнийн өсөлт бас зохиомлоор барьж байгаа нь эдийн засаг хямралын ирмэгт байгааг мэдээлж байна.
Харин Засгийн газар энэ хямралыг мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж байна. Мэдлээ ч тэд үүнийг зогсоох чадавхиа нэгэнт алдсан байна. Энэ байдал бүр 2002 оноос эхэлсэн бөгөөд өнөөдөр энэ чадавхи нь бүр 1995 оныхоос ч дор түвшинд орсон байна.
Улс төрийн тогтолцоо хуучин уруугаа эргэж байгаа ч тэдний хуучин маягийн арга барил нь эргээд өөрсдөд нь зах зээлийн хуулиар шийтгэл оноох цаг ойртож байна. Гагцхүү үүний улмаас хамгийн их хохирогчид нь ард түмэн байх болно. Ард түмний нэрийг барьж ард түмнээс асуудлыг нуух нь эргээд хүндхэн байдалд хүргэж болзошгүй байгааг анхаарахгүй бол нийгэмд хүчтэй хямрал үүсгэж болзошгүй байна. Харин засгийн газар энэ талаар ямархуу арга хэмжээ авч байгаа талаар өнөөдөр тодорхой хэлэх зүйлээр туйлын маруухан байна.
Нийгэм ухарч байна. Улс төр, эдийн засаг, оюун санааны бүхий л хүрээг хамран ухарч байна. Бид эргээд 1990-ээд оны эхэн үетэй адил байдалд хүрч байна. Үүнийг би дахин дахин хэлж байгаа. Харин энэ бүхэн амьдрал дээр батлагдах тэр үеийг бүү ирээсэй гэж залбирч байгаа ч гарцаагүй болсонд айж байна. Би айж, түгшиж байна. Чухамдаа энэ хараал хүрсэн улс төр, эдийн засгийн байдлыг ойлгодоггүй байсансан бол илүү амар байж дээ гэж заримдаа боддог нь цөхрөнгөө барсных биз ээ.

Авиан БААТАРХУЯГ

(Улстөрийн сонин 2005 10 сар 01)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button