Энэ монголын араас бүх Ази сэргэнэ

Манай ард түмэн хэдэн зууны турш сайн сайхан амьдралыг мөрөөдсөөр ирсэн боловч хөгжлийн хүчтэй тэсрэлт гарахгүй байсаар шинэ зуундаа оров. Хөгжил Монголын хувьд дэндүү удаан, маш хойрго ирж байна. Байшин барилга сүндэрлэх, олон зуун автомашин сүлжилдэх нь хөгжлийн хэсэг ч гэлээ, харин чанартай сайн боловсролтой, бие бялдрын өндөр хөгжилтэй, дотоод хүч чадал бүрэлдсэн, эрч чадалтай эх оронч хүмүүс л хөгжлийг тодорхойлно. Хүн бол нийгмийн амьтан гэж олон зуун жилийн өмнө Аристотель хэлсэн боловч бид хүнийхээ тухай биш, малынхаа тухай ярьсаар ирсэн, одоо ч ярьсаар байна. Хэдэн малтай вэ гэдгийг маш сайн мэддэг дарга хэдэн хүнтэйгээ мэддэггүй.
Харин саяхан УИХ-ын намрын чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Хүн бол хөгжлийн хэмжүүр гэсэн гүн ухаанлаг, шинэ санаа дэвшүүлж хэлсэн үгийнхээ гол үзэл болгосон нь юмыг бодитойгоор сэтгэдэг, эрүүл саруул, дэвшилтэт олны сэтгэлд нхээхэн нийцжээ. Зарим хүмүүс улстөрийн индрийг урлагийн тайз мэтээр санадаг бололтой, гоё үгэнд хууртаж байх юм. Төрийн тэргүүн гялалзуур ганган үг хэлэхдээ биш, төр засгийн бодлого болчихоор даацтай гүн , тов тодорхой, шинэлэг санаа дэвшүүлж, түүнийг барьж амьдралд хэрэгжүүлэхэд чиглэгдэх нь л чухал. Энэ үүднээс Ерөнхийлөгчийн үг уг зарчимд илүү нийцнэ. Нийгэм, эдийн засгийн амьдралыг том агаараар нь авч үзэн, хараанаасаа гаргахгүй бодлогын шинжтэй асуудалд үгээ чиглүүлэв. Бодож, судалж, эргэцүулж хэлсэн үг мэт санагдлаа. Бид дэндүу хөнгөн шингэн, популист хүний популист үгэнд илбэдуүлж, харин бодож сэтгэсэн даацтай, шинжлэх ухаанч, ажил хэрэгч үгээс зугтдаг болсон йь мөнөөх хүний хөгжлийн асуудалтай холбоотой. Гэвч удирдах хүмүүс санаагаа сонирхолтойгоор илэрхийлэх чадварт суралцах ёстой.
Японы хөгжлийн нууц чухамдаа япон хун байлаа. Өөрөөр сэтгэдэг, боловсролыг шүтдэг, хамт олон нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, эх оронч, ажилсаг, дайчин өөдрөг, эр зоригтой, нарийн эзэмшсэн мэргэжлээ үйл ажиллагаа болгож чадсан тиим хүмүүсийг бий болгож гэмээн хүний хөгжлийн хэмжүүрийг тогтооно. Монгол хүний хөгжлийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавина гэдэг бол цээжээ дэлдсэн хоосон үг яриа биш, цаг нь ирчихээд хүлээж байгаа үнэн бодит байдал аж. Үүнийг төрийн томоохон бодлого болгох зөв зүйтэй эхлэлийг Н.Энхбаяр эхлэн тавилаа гэж олон хүн үзэж байв.
Хүний хөгжлийн асуудал нийгмийн амьдралтай холбоотой. Ядууралтай нийгэм ядуу байдаг. Оюуны ядуурал бүр ч аюултай. Мунхаг харанхуй хүн ямар ч гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй. Хүүхдүүдийн хэрэг улам харгис болж байгаа нь хүмүүжил гэдэг үгнээс айн цэрвэж, түүнийг орсох байхгүй болгосонтой холбоотой. Хүнийг хүн болгодог ХҮМҮҮЖИЛ гэдгийг хурцаар дээдлэн тавья. Ядуурал бол нэг ёсны үй олноор хөнөөх зэвсэг мөн гэдгийг ч Ерөнхийлөгч илтгэлдээ дурдсан. Ядууралтай дайн зарласан манай Ерөнхий сайд үй олноор нь устгах зэвсгийг биедээ тээсээр явна. Энэ зэвсэг нь ордны гадуур хэлхэлдэж үе үе дэлбэрэх шахах юм. Миний ганц айдаг юм бол хоосон ходоод гэж Напелон хэлсэн байдгийг санаж, ямар нэг юм зоригтой хийх цаг болсон баймаар. Нэг ч гуйлгачингүй байж чадах бололцооны орон бол манайх. Нью- Йоркиор бол манайх нэг жижигхэн дүүргийн хүн амын асуудал шүү дээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний хөгжлийн хэмжүурээр түвшин тогтооход манайх 177 орноос 114-т бичигджээ гэж мэдээлэв. Басчиг 63 орныг ардаа орхижээ. Бидний мэдэхийн л лав бугдээрээ бичиг үсэгтэй нь нэг үзуүлэлт болж таараа. Тэгвэл хөгжлөөрөө гайхуулдаг томхон гүрэн улсад хүртэл бичиг мэдэхгүй явдал байж л байдаг. Чухам ямар орнууд бидний ард зогсч байгаа гэдэг нь тодорхойгүй. Африкийн голдуу орнууд ч байж болох юм. Хүн бүхэн дор бүрээ хичээж, төр нь хунээ дэмжиж, хүн нь төрөө дээдэлж, нөгөөгөөсөө хог новш ухалгүй, атаархал гэгч муухай араншингаас зайлсхийж, хоорондоо эв нэгдэлтэй байвал Монголын сэргэн мандлын үе тиим ч хол биш нь мэдрэгдээд байна. Сэргэн мандалтын энэ цаг үеийн эзэн нь гэвэл бүх талаараа хөгжсөн хүн.
Хүний хөгжлийг хангахад юуны түрүүн боловсрол, эрүүл мэндийн асуудал гэдгийг Ерөнхийлөгч хэдэнтээ онцолжээ. Өнөөдөр боловсрол дэндүү тэнцвэртэй бус олгогдож байгаа юм. Баян чинээлэг хүмүүс үр хүүхдийнхээ боловеролд жилд 1500 ам. доллар зарцуулдаг бол ядуусын хуүхэд гадуурхагдан амьдралын эрхээр сургуулиас завсардаж, траншейнд орох хүртлээ доройтож байна. Манай их дээд сургуулиудын сургалтын агуулга стандарт дэлхийн түвшинд хүрч байж хүний хөгжлийн шинэ эрин үе эхлэх нь мэдээж. Сургалтын чанар багш нарын чадвараас эхэлнэ. Тэгвэл өнөөөдөр зарим хувийн сургуулиудын оюутнууд дөрвөн жил болоход бараг ганц багшийн царай хараад төгедөг, ангийн ялгаа байхгүй бага, ахлах курс бүгдээрээ нэг дор суугаад хичээллэдэг сургууль цөөнгүй. Номын сан, компьютергүй дээд сургуулийг гэмт хэрэгтэн гэж үзэхэд ер болохгүй гэх газаргүй. Дээд сургуулиудын удирдлага мөнгө бизнесээ бодно уу гэхээс шавь нарынхаа хөгжлийн асуудлыг орхигдуулдгийг холбогдох яам анхааралдаа авмаар байгаа юм. Хан-Уул-ын Дэмбэрэл шиг хүний хөгжлийн тухаи ярьдаг захирал олширвол сайнсан. Тэрбээр оюун сэтгэлгээний дээд курс хичээлүүлж байгааг түгээмээр. Хүний хөгжлийг бий болгогч их уурхай өнөөдөр ямархуу байдалтай байгааг Ерөнхийлөгч ойлгон, бусдын анхаарлыг энэ зүгт хандуулж цаашдаа биечлэн оролцох болсон нь үй олон хүмүүс, эцэг эхчүүдэд итгэл найдвар төрүүлж байна. Бүх шатны төрийн бус өмчийн сургуулийн тухай хуулийн төслийг санаачлахаа мэдэгдлээ. Бас их, дээд болон мэргэжлийн сургуулиудад авьяас, сурлага сайтай хүүхдүүдийг дэмжиж суралцуулах сан байгуулах хөдөлгөөн өрнүүлэх, дэлхийн жишигт дүйцэх стандарт бүхий загвар сургууль бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг чухал асуудлыг хөтөлбөртөө тусгасан нь чихэнд чимэгтэй дуулдав. Эндээс хүний хөгжлийн гэрэл гэгээг олж үзэхээр байна. Бодлого зөв тодорхойлогдвол хэрэгжих үр дүн төдий сайн байдаг нь нийгмийн амьдралаар шалгагдсан зүйл . Их өр, мянганы зам, бүсчилсэн хөгжлийн асуудал зэрэг хүнд нүсэр ажлыг ердөө дөрөвхөн жилийн дотор шийдэж чадсан хүн учраас Ерөнхийлөгч нэг барьж авсан асуудлаа хрйш тавихгүй гэдэгт итгэнэ. Бүх асуудлын дундаас хамгийн чухал нь хүний асуудал. Хүн бол онцгой капитал. Монгол хүний нэр төр, авьяас чадвар хаанахын хэнээс ч дутахгүй баймааж Монгол Улс хөгжих нь мэдээж.
Хар арьстан яагаад спортын алдартан болдог вэ гэвэл тэд илүү шөрмөстэй байдаг гэдэг шиг хэдийгээр хамгийн цөөн хүн амтай ч гэсэн монголчууд сурц саитаи, авьяаслаг, оюуны хүлээн авах чадвар сэргэг, ялангуяа хийсвэрлэх сэтгэлгээ илүү хөгжсөн байдаг нь гайхалтай. Яг үнэндээ бол Америкийн тавдугаар ангийн хүүхэд манай тавдугаар ангийн хүүхдийг зэрэг суулгаад бодлого бодуулбал манай дундач хүүхэд тэдний шилдгийг дорхноо мад тавина. Тэд манайхаас нэг хоёр жилээр хоцорч яваа ч юмуу, эсвэл сургалтын программ нь тиим энэрэнгүй хүнлэг ч юмуу суралцах гэдэг их зовлонгүй сонин ажил мэт санагддаг. Математикч биш атлаа математикийн докторуудаас дутахааргүй нээлт хийж,. олныг гайхшруулж чадсан сэтгүүлч С. Жамбалдорж, Ч. Эрдэнэ гээд эх орны сэхээтнүүдийн үлгэрээс залуу үеэ суралцуулахсан. Хэрвээ бид Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энэхүү хүний хөгжлийг дээдлэх бодлогыг мөрдлөг болгодогеон бол Америкт вирусын судалгааны нарийн салбарыг удирдах хүртлээ өсч өндийсөн Б. Арьяа, автомашины дэлхийн шилдэг зохион бүтээгчдийн нэг болоод Францад амьдарч буй Т.Эрдэнэчулуун, 16 – хан настайдаа шатрын олон улсын их мастер болсон Б. Мөнгөнтуул, сумогийн их аварга Д. Давгадоржийн араас зуу зуун оюунтнууд гарч ирэх нь мэдээж. Ингээд Нобелийн шагналтан ойрын үед төрж, дэлхийн дэвжээнд харах хүмүүсийн тоо олширно. Энэ Монголын араас бүх Ази сэргэнэ гэж агуу их Рерихийн сайхнаар зөгнөж хэлсэн үг хоосонгүй болох нь харагдана.
Хэрвээ монгол хүн өөрөө хөгжиж чадахгүй бол гадаадынханд зай тавьж өгөх аюул өнөөөдөр нүүрлэж байна. Өөрийн орны ажилгүйдэл маш их байгаа боловч барилга, зам, үйлдвэрүүдийг гагцхүү гэрээний хятадууд л барьж байна. Хэрвээ өөрсдөө чадвартайсан бол яахин ийм байдалд хүрэх билээ. Мэдлэг чадвар байлаа ч ажиллаж чадахгүй , амьдралынхаа төлөө тэмцэж чадахгүй, туйлын арчаагүй залхуу хойрго байгааг харуулж байгаа юм. Ядуугийн шанага үргэлж цоорхой байдаг. Авлага аваад сурчихсан, жаахан юм олдвол архи уучихдаг ийм байнга өсөлттэй байдаг хар армиас яаж салах вэ.
Энэ тухайд ч Ерөнхийлөгч санаа зовж илтгэлдээ хэлсэн байх юм. Хүний хөгҗилд болон хүндээ тавих анхаарал дутаж, хөдөлмөр, мэргэжлийн өрсөлдөх чадвартай болгож, бэлтгэж чадахгүй байгаагаас монгол хүн хөдөлмөрийн зах зээлээс аажмаар шахагдах, гадаадад хямд ажиллах хүчний хавсарга болгож болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй байна гэж онцлон тэмдэглэсэн юм. Үгийг үг гэж хүлээн авдагсан бол, Засгийн газар нь шуурхай хэрэгжүүлдэгсэн бол хүнээ ойрын хэдэн жилдээ хөгжүүлж чадна. Бас хөдөөний хүний хөгжлийн асуудлыг хүчтэй ярих цаг болжээ. Малчид мянган жилийнхээ өмнөх шигээр амьдарсан хэвээр л байна! Аймаг, сумын төвийнхөн архаг архидалтын төв болсныг одоо яах вэ? Архидан согтуурахын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүйгээр хүний хөгжлийг ярих боломжгүй. Архины эсрэг авч явуулсан арга хэмжээ бүр бүтэлгүйтдэг манайхаас өөр орон бии болов уу?
Ерөнхийлөгчийн магадгүй урт удаан амьдрах, тун сэтгэл сэргэмээр, бахархалтайгаар хэлсэн үг бол Өнөөдөр дэлхийн үйл хэрэг АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг НҮБ-ын төв байранд шийдэгдэж байгаатай адил 8ОО жилийн тэртээ дэлхийн үйл хэрэг Их Монгол Улсын эзэн хааны ордонд шийдэгдэж байсан билээ гэж хэлснийг монгол хүн бүр толгой дээгүүр хүлээн авсан бизээ. Энэ чинь л монгол үндэсний бахархал юм шүү дээ. Үнэхээр энэ Монголын араас бүх Ази сэргэнэ. Ийм чадалтай аавын хөвгүүд охид Монгол Улсаа дэлхийн тавцанд гаргаж ирнэ. Бүгд хөдөлцгөөе. Залхуурал, алмайрлын эсрэг ёстой нөгөө дайнаа зарлая. Жараад онд Чи эх орноосоо бүү гуй, харин чи эх орондоо юу хийж өгч чадах вэ? гэдгээ хэлгэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Кеннедигийн алдарт үг энэ үед санаанд орж ирсэн юм. Хүний хөгжлийн тухайд Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан хэлэхэд ийм байна.

Д.ЦЭНДЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-10 111)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button