Монгол дээлтэй СТАЛИН жинхэнэ нь биш байжээ

Ирэх жил Сталин багшийн 70 насны ой болно. Багшид маш гоё дээл хийж өмсгөх хэрэгтэй гэж анх Цэдэнбал дарга санаачилжээ.
Харин Чойбалсан төдий л тоохгүй Сталин өөрийн үндэсний гүрж хувцасаа ч өмсдөггүй юм гэсэн, тэр багш монгол дээл өмсөж зургаа авахуулахгүй байх гэж. Гэвч Улс төрийн товчоон дээр Цэдэнбал даргын санал дэмжигдэж таван ч дээл оёулсан. Харин хамгийн тааруухан буриад дээлийг, мөн Далай Чойнхор вангийн Самбалхүндэв дарханаар маш гоёмсог мөнгөн хэт хутга хийлгээд аваад явсан.
Харин сүүлд Цэдэнбал даргатай хамт явсан Ерөнхий сайдын орлогч Сэрээтэр надад ярихдаа Сталин тэр дээлийг маш хүндэтгэж өмсөөд зургаа татуулж бидэнд өгсөн. Миний урьд харж байсан Сталин биш шиг санагдсан. Энэ бол маш нууц толгой цусдах яриа шүү гээд таг дуугүй болсон гэж Бат-Очир гуай хуучилж энэ зургийг үзүүлсэн юм.
Тэгвэл жинхэнэ Сталинаас гадна ба хуурамч Сталин байж. Тэр нь 1986 онд нийтэд ил тод болж Аргументы и факты сонинд нууцыг задалсан удаатай. Украины Винница гэдэг жижгэвтэр тосгоны еврейчүүдийн хороололд нягтлан бодогч хийдэг Жевсей Любицкийг 1936 оны наймдугаар сард КГБ-ын дөрвөн хүн аваад явжээ.
Любицкий ажилчин гаралтай, бүдүүн бараг нэгэн байсан ч ойр хавийнхандаа нэг л зүйлээр содон, их багш Сталинтай өвчсөн юм шиг адилхан аж. КГБ-ын нөхдүүд За Любицкий гэр оронтойгоо салах ёс гүйцэтгэ. Сталин багш таныг урьсан гэжээ.
Хээ шаагүй Любицкий би Москвад очиж Сталин багштайгаа аяга тагш юм хувааж уугаад ирнэ гэж инээдэм наргиан болоод гарахад КГБ-ынхан машинд чихэж дундаа хийгээд давхижээ. Яг энэ үед хэрэг бишдэж баригдлаа гэдгээ мэдсэн боловч эд нартай сөргөөцөлдөхгүй, аргалж байгаад амьд мэнд гэртээ харихыг боджээ.
Тэрээр хоёр хоногийн дараа Москвагийн ойролцоо нэгэн шилтгээнд очжээ. Үйлчилж байсан хүмүүс нь ер дуу гарахгүй, хүүхдүүддээ өгөх гэсэн амттаныг аваад явчихдаг, ядахдаа нэр хаяг, захидал занааг нь ч авдаггүй байж. Чухам тэр үед эхнэр хүүхдүүдээ эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнийг яахан мэдэх билээ.
Нэг өдөр баахан хүмүүс Үсчин, гоо засалчин, оёдолчин ирж дадлагатай нь аргагүй будаж шунхдаад гарчээ. Любицкий хожим ярьснаар Яг тэр үеэс хуурамч Сталинд тоглох болсноо мэдсэн. Сталин нүүрэндээ цагаан цэцгийн сорвитой, ядарсан боровтор царайтай, урт богино хоёр гартай намхан тагдгар хүн гэж ер бодоогүй явсан. Хүн бүхний сэтгэлийг булаахаар гоё сайхан хүн байх гэсэн төсөөлөл минь талаар өнгөрч би тиим доожоо муутай дүрд тоглох болсондоо гутруу байв гэж ярьжээ.
Сталин шар шүдтэй, гүрж аялгаар удаан ярьдаг, үе үе огцом догшин ширүүн авир гаргавч түүнийгээ ямагт нууна.
Энэ байдлыг л дууриаж суралцах ёстой гэдгийг л ойлгосон. Тэгээд ч удалгүй хуурамч Сталин ажилдаа оржээ. Анх Кремльд шотландын уурхайчдын төлөөлөгчдийг хүлээн авснаар ажлаа эхлэв. Тоглолт амжилттай болж, нөгөө огт дуу гардаггүй байсан үйлчлэгч орчуулагч, хамгаалагчид бөхөлзөж эхлэв. Түүгээр ч барахгүй Кремлийн томчуул Ворошилов, Микоян, Ежов хүртэл танихгүй, зөвхөн хуурамч Сталиныг тодруулсан Маленков, Молотов, Каганович гурав л мэддэг байж.
Нэг удаа КГБ-ын толгойлогч Ежов ажлаа илтгэхээр ирэхэд нь Сталин Любицкийг орлон тоглуулаад Өөрийгөө хэнд ч хууртахгүй гэж үздэг байсан хуурамч Сталины өмнө хэрхэн бөхөлзөж буйг хөшигний завсраар доогтой харж суужээ. Тэгээд Сталин Ежовыг сайн молигодож чадсандаа ихээхэн баясч Любицкийтэй конъяк анх удаа тулгажээ. Любицкий Майн баяр, Октябрийн баярын удаан үргэлжлэх жагсаалыг Лениний Мавзолейгаас харж гараа дохиж зогсоход Ворошилов, Микоян, Калинин нарын томчууд бөхөлзөж, нахилзаж эелдгээр харж байхад нөгөө нууцыг мэдэх Маленьков, Молотов, Каганович гурав атаархуу хорсолтойхон хардаг сан гэж ярьжээ.
Хэдийгээр орлон тоглогч байсан ч Любицкий Кремлийн нууцыг хэтэрхий их мэддэг байсан учир жүжиглэх хугацаа дуусах дөхөж байв. 1952 оны хавар түүнийг баривчилж хойт цагаан далайн нэг аралд цөлөв. Тэр хүйтэн сэрүүн газраас амьд гарна гэж горьдсонгүй. Түүнийг баривчилсан хүмүүс Та хэтэрхий их нууцад нэвтэрсэн учир арга алга, бид үүрэг л биелүүлж яваа хүмүүс гэж үнэнээ хэлжээ.
1953 оны гуравдугаар сарын 12-нд Сталин нас барж Любицкийгээс нууцыг задруулахгүй гэсэн ам өчгийг аваад Байгаль нуурын орчим нэг хамгаалалтын бүсэд газар заан суулгав.
1985 онд Орост өөрчлөн байгуулалт эхэлж, Любицкий ам өчгөөсөө буцан нэгэн сурвалжлагчид бүх нууцыг дэлгэн тавьснаар ил гарчээ. Жевсей Любицкий 1989 онд 100 дөхөж нас баржээ.

Н.ЦЭРЭННАДМИД
(өнөөдрийн монгол 2005-10-10 111)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button