Үнэнийг өчихийг шаардаж байна

нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирын амь насыг бүрэлгэсэн эмгэнэлт үйл явдал болсон билээ. Түүнээс яг 13 жилийн дараа ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг балмад алуурчдын гарт амь үрэгдсэн. Одоо болтол учир нь тайлагдаагүй эл хоёр хэргийг зэрэгцүүлэн жишиж, түүхэн харьцуулга хийхэд сонирхолтой зүйл ажиглагдаж байнаа. Жижигхэн Монголын хувьд нэгэн зуун жил хүрэхгүй хугацаанд даан ч ахадсан хэлмэгдүүлэлт, аллага хядлага, улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхэл зэрэг гунигт хуудсууд хэтэрхий олон тохиолдсон байхад тэдгээрийг шинжиж дүгнэх оролдого ч хийгдээгүй байгаа гэхэд итгэмээргүй. 20 жилийн турш тоймтой нэг ч хариултгүй асуултын тоог олшруулсан Д.Төмөр-Очир гуайн амь насыг бүрэлгэсэн бузар гэмт хэргийн хар сүүдэр нялх ардчиллын хар толбо болсон С Зоригийн аллагыг илрүүлнэ гэсэн итгэлийг мохоож, асуултын тоо нэмэгдсээр байгаа билээ. Нэгэн цагт төр түмэндээ алдаатай оноотой зүтгэж явсан хүмүүс, тэдний хийж бүтээн үлдээсэн өвд хэрхэн хандаж байгаа нь энэхүү 13 жилийн зайтай хуанлийн нэг өдөр үйлдэгдсэн хоёр гэмт хэргийн гашуун сургамж юм.
20 жилийн өмнө бид ямаршуу төр засагтай байсан, тэр тогтолцооны хамгийн сөрөг, муу талыг ардчилсан төр өвлөж авсан юм уу даа гэсэн гунигт дүгнэлт өөрийн эрхгүй төрнө.
Түүх бидний хаалгыг тогшиж байна. Үнэнийг өчихийг шаардаж байна. Түүнийг хөнгөмсөг хүүхний нүүрний энгэсэг төдийхнөөр өнгөлөн далдлаад нэмэргүй. Түүхийг хуурах нь өнөө цагаа мэхлэж, ирээдүйг хорлоно л гэсэн үг.

Ул мөр балардаг уу?
С.Төмөр-Очир агсаны гэргий, эрдэмтэн С.Нинжбадгар гуай саяхан Түшсэн заяа нэртэй дурсамж номоо хэвлүүлсэн юм. Төсөөлөхөд ч бэрх амаргүй амьдралыг туулсан азай буурал ханийнхаа амь насыг бүрэлгэсэн хэргийн талаарх төсөөллөө уншигчидтай хуваалцжээ. Түүний дүгнэлтүүдийг уншихад өөрийн эрхгүй С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн зарим нөхцөл байдал шууд харьцуулагдан бууж байсныг нуух юун. Тухайлбал Дархан хотын сэргийлэхийнхэн хаалга эвдэн дур мэдэн олуулаа орцгоож ул мөрийг цэвэрлэн балласан тул хойшдын магадлагаа шинжилгээний ажилд бэрхшээл учруулсан гэж дурссан нь нэгийг бодуулав.
1998 оны 10-р сарын 2-ны шөнө хэргийн газар дэгсдүүлэн хэлэхэд бараг л цагдаагийн дарга нарын урилгаар үй олон хүн холхиж, талийгаачийн шарил дээгүүр хүртэл алхаж байсныг олон нийт мартаагүй. Ийм нөхцөлд ямар нэгэн нарийн ширийн ул мөрийн тухай яриад ч хэрэггүй гэдгийг мэргэжлийн бус хэнгуай ч гадарлана. Дээрх байдлаас харахад, манай хүчний байгууллагууд улс төрийн зүтгэлтэн бусдын гарт амь насаа алдахад нэн тэргүүнд яагаад ч юм хэргийн газрыг олон хүнд үзүүлж, харуулж, бичил экскурс маягийн юм зохион байгуулдаг юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Д.Төмөр-Очир гуайн ч, С.Зоригийн ч тохиолдолд хэргийн халуун мөр гэдэг ойлголт хамгийн түрүүнд замхарсан юм. Анхаарал татах гол асуулт нь энэхүү халуун мөрийг санаатай гэсгээсэн үү, санамсаргүй үйлдэл үү? Ямар ч атугай халуун мөр устсан байдал нь цааш цаашдын худал хэлэх, амиа аргацаахын тулд хариуцлагыг өөр бусад руу чихэх, хэргийн илрүүлэлтийг улам ч замхруулах тал руу түлхэн оруулдаг нь мадаггүй. Мөн С.Нинжбадгар Хэргийн материалаас Төв сэргийлэх ба магадлан шинжилгээний газарт хадгалагдан байсан хурууны хээ нэгэн зэрэг алга болсон тухай дурьджээ. 13 жилийн дараа С.Зоригийн хавтаст хэргээс мөнгөн дэвсгэрт, бас бус ул мөрийн баримт алга болсон тухай сонин хэвлэлүүд бичсээр байгаа. Сургууль соёлыг нь дүүргээд, цалин хангамжаа авдаг хүмүүс ийм салан баавгай мэт авирлана гэхэд итгэхийн аргагүй. Гэвч хэрэгт холбогдох, холбоотой байж болзошгүй баримтуудын бүрэн бүтэн байдал хоёр хэрэг дээр одоог хүртэл бүрхэг байгаа.
За яахав, тэр бүхнийг мөрдөн байцаалтын нууц гээд орхиё. Гэтэл одоог болтол ихэнх архивууд хаалттай байгаа нь ардчилсан гэгдэх нийгэмд дэндүү учир дутагдалтай үзэгдэл. 1970, 80-аад оны МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчооны хурлын тэмдэглэлүүд зэрэг олон баримт одоог хүртэл нууцын зэрэглэлд хамарсаар байгаа нь түүхчид болон өнөөгийн улс төр, нийгэм судлаачдыг мэдээллийн үндсэн баазгүй болгож байгаа юм. Тухайлахад, 1985 онд хэдийгээр Д.Төмөр-Очир агсан хэлмэгдэн, нам төрийн удирдлагаас хөндийрсөн байсан ч түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийн тухай тэр үеийн улс орныг удирдагчдын хүрээнд огт яриагүй, дурьдаагүй байсан гэдэгт итгэхэд бэрх. Тэгвэл эдгээр баримтууд яагаад өдгөөг хүртэл архивт хав дараастай байна вэ?
Ардчилсан өөрчлөлтийн өмнөх он жилүүдийн архиваа МАХН нээх цаг болсон.Чингэснээр олон ээдрээтэй асуудлуудын зангилаа тайлагдах болно. Хачирхалтай нь 20 жилийн дараа ч энэхүү асуудлыг хаалттай орхих сонирхол амь бөх байна. Улс төрийн зүтгэлтний амь насыг бүрэлгэсэн хэрэгт ханддаг арга барил ч өөрчлөгдөөгүй байна. Дээр дурьдсан дурсамжиндаа С.Нинжбадгар гуай олон жилийн туршид хуулийнхан болон нам, төрийн зүтгэлтнүүд Д.Төмөр-Очир гуайн аллагыг улс төрийн хэрэг биш гэж нэг бус удаа мэдэгдэж байсан тухай дурджээ. Тэгвэл хулгай дээрэм, хувийн өс хөнзөн, чухам ямар учраас монголын түүхэнд хийсэн бүтээсэнтэй хүний амийг хөнөөсний учрыг 20 жилийн турш хав дардаг юм бэ?
С.Зоригийн амь насыг бүрэлгэсний дараах эмгэнэлт өдрүүдэд мөн л улс төрийн аллага биш, МАХН ямар ч хамаагүй, зэрэг үгс цухалзаж байсныг олон нийт санаж байгаа байх. Хожим нь дээр дооргүй улс төрийн захиалгат аллага мөн гэсэн битүү намёк нийгэмд өгөөд тэгсхийгээд таг болсон. Энгийн логикоор бодоход учрыг мэддэг хүмүүс асуудалд зөвшилцлийн зарчмаар хандаж, өнөөг болтол зохион байгуулалттай аллага уу, хувийн болон шунахайн сэдэлттэй гэмт хэрэг үү гэдгийг тодруулах шаардлагагүй гэж үздэг бололтой.
Зарим нэг арга барилын хувьд Д.Төмөр-Очир гуайн амь насыг хувийн сэдэлтээр бүрэлгэсэн хэргийг хүлээлгэх зорилгоор тухайн үед хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь олон сараар ганц худагт хорин, хэрэг хүлээлгэх оролдлого хийж байсан баримтууд байдаг. Мөн л С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах явцад зарим эрүүгийн рецидивүүдад хэргийг тохох оролдлогууд хийсэн тухай шар бор хэвлэлүүд хангалттай бичдэг.
Цаг хугацаа өнгөрөх тусам хэргийн нөхцөл байдал улам бүдгэрч, халуун мөр баларч, дарга нараа дагаад олон салаа, мухар зам, шижим үүсдэг. Гэхдээ түүхийн ул мөр хэзээ ч балардаггүй. Сэтгэл санаа, гэгээн дурсгалаас өөр эд мөрийн баримт үгүй ч, үнэний эрэлд дуудагч, эрх мэдэлтнүүдэд эвгүй асуулт тавигчид ямар ч цаг үед байх л болно.

Энэ хэргийг сөхөхгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ?
20 жил, долоон жил өнгөрсөн жигшүүрт гэмт хэргийн талаар бага сага материал цуглуулж, сонин хэвлэл уншин, эргэцүүлэн бодох тусам өөрийн эрхгүй дээрхи үгсийг хэлмээр санагддаг юм. Жил сар өнгөрөх тусам нэмэгдэж буй худал хуурмаг, хоёр нүүрт байдал даан ч дээ бид ийм нийгмийн төлөө зүтгэсэн гэж үү хэмээх бодол олон хүнд төрөх болсон. Ний нуугуй хэлэхэд сүүлийн жилүүдэд монголын улс төрийн хүрээнд С.Зоригийн аллагын тухай дурсахыг бараг л ёс алдсан, бүдүүлэг үйлдэл мэт хүлээн авдаг болсон. Д.Төмөр-Очир гуайн тухай бүр дурдаад ч хэрэггүй. Өнгөрсөн нийгэм, хариуцах эзэнгүй болсон тогтолцоо руу чихээд л өнгөрнө. Дээрээс нь ер нь үүнийг ухаад хэнд хэрэгтэй юм? гэсэн агуу прагматик асуулт тавина. Харин би Үүнийг ухахгүй байх нь хэнд хэрэгтэй байгаа юм бэ? гэж асуумаар байнаа.
Бид маргаашийг төсөөлөх тэнхээгүй, өнгөрснөө дүгнэх зориггүй, өнөөдрөө л аргацаалах өрөвдөлт нийгмийг өөрсдийн гараар бий болгожээ. Ойлголцож зөвшилцөж ядаж байхад яасан халгаа сэлгээ, юуны чинь шүүмжлэл, яадаг улс төрийн аллага Эдүгээ үйлчилж буй улс төрийн логик ердөө л энэ. Гэхдээ энэ нь гагцхүү 2004 оны сонгуулийн дараа үүссэн байдал биш. 1990 оны үйл явдлын дараа МАХН түүхэн үүрэг ролио дөвийлгөж, нийгмийн нугачааны зах зээлд өөрийгөө овсгоотой арилжиж, ашигтай наймаа хийсний үр дүн. Тийм ч учир нийгэм, улс төр, оюун ухаан, сэтгэлгээний хүрээнд бид мөнөөх л сайн дурын гав гинж, бохир улс төрийн дүрмийг хүлцэнгүй хүлээн зөвшөөрсөн байдалтай амьдарсаар байна.
Д.Төмөр-Очирын, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргүүд өнөөг болтол илрэхгүйн нэгэн учир шалтгаан нь эл асуудлаар бий болсон чимээгүй хуйвалдаан-ы дүрэм үйлчилж байгаад оршдог болов уу. Хоорондоо тусгайлан үгсэж тохироогүй боловч, аль ч талд ашигтай нөхцөл байдлыг эвдэлгүй хадгалж үлдэх ашиг сонирхлыг ийнхүү чимээгүй хуйвалдаан гэдэг. Дээрх хэргүүд илрэх, хэний ч таамаглаж, тооцоолоогүй ямар нэгэн мэдээлэл илрэх нь өнөөгийн нийгмийг тодорхойлогч аль ч бүлэгт ашиггүй.
Аллагууд зохион байгуулалттай, улс төрийн улбаатай үйлдэгдсэн гэх сэжим гарвал монголын улс төр бужигнаж болзошгүй. Бүхнээс залхсан, цөхөрсөн ард түмэн ч дээдсийн бужигнаанаас төвөгшөөж, сонгуулиаар савлаж эхэлнэ. Үүнээс цааш юу болохыг таамаглаж, тооцоолж чадах тархи толгой одоогоор монголд байхгүй учир МАХН ч, ардчилагчид ч ноорхой цоорхой завиа дайвалзуулах хүсэлгүй байгаа. Ердөө л нэг ийм балчиг намгархуу сэтгэлгээ нийгэмд бат бөх оршсоор байна.
Үнэнийг хэлэхэд Д.Төмөр- Очир гуайн, С.Зоригийн амь нас бүрэлгэсэн хэргүүд илрэнэ гэдэгт итгэдэг хүн үндсэндээ байхгүй болсон. Аль хэдийн ул мөрөө балласан, нуусан дарсан, ингээд л замхарна гэсэн төсөөлөл нийтлэг байгаа нь бидний үеэ өнгөрөөсөн гэж гэнэн төсөөлж буй КГБ-ийн ноёрхлын үеийг өөрийн эрхгүй санагдуулж байна. КГБ юу ч хийж чадна, ул мөрөө үнэр ч үгүй балладаг, хэзээ ч хариуцлага хүлээхгүй, КГБ-г хэн ч дийлэхгүй гэсэн хэдэн үеийн цус маханд шингэсэн айдас амь бөх хэвээр байна. Тийм ч учир 10-р сарын 2-ны өдөр зарим нам гаргадаг сүржин мэдэгдлүүдийг эс тооцвол, нийт нийгмийн хувьд хар мөртэй, хар хэргийн талаар судлах түүхчид, судлаачид байхгүй төдийгүй найз нөхдийн хүрээнд ч яриа өрнүүлэх нь халгаатай болсон нь жигшүүрт гэмт хэргийн бас нэгэн хар үр дагавар юм.
Нэгэн баримт дурьдахад манай Ерөнхий сайдын ярих дуртай АНУ-д ерөнхийлөгч асан Кеннедийн аллагын талаар 20 жилийн туршид мянга гаруй ном, судалгаа, нийтлэл гарч, зөвхөн эл бүтээлүүдийн жагсаалт гэхэд 442 хуудас бүхий ном болон хэвлэгдсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн зүгээр нэг сенсаац, алдар нэр хайгчдын хөнгөн хуумгай үйлдлүүд биш байсныг түүх гэрчилсэн. АНУ-ын Конгрессоос ерөнхийлөгчийн аллагыг мөрдөн шалгахаар албан ёсоор томилогдсон Уоррены комиссын уг хэргийг цорын ганц Освальд гэдэг хүн хувийн сэдэлтээр үйлдсэн гэх дүгнэлтийг сэтгүүлчид, түүхчид, судлаачид няцааж чадсан юм. Эдүгээ ерөнхийлөгч Кеннедийн аллага зохион байгуулалттай хуйвалдаан байсан гэдгийг АНУ-д хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Энэ бол гарцаагүй олон хүмүүсийн албан бус эрэн сурвалжилсан хөдөлмөрийн үр дүн юм.
Магадгүй, монгол бол америк биш, Төмөр-Очир гуай, Зориг нар агуаа гүрний ерөнхийлөгч биш гэх хүн олдох л байх. Гэхдээ хар шар арьстай, баян ядуугаас үл хамааран хүний амь нас нэг л хэмжүүртэй. Дээрх эрхэм хүмүүс буурай ч гэсэн, ядуу ч гэсэн монголынхоо түүхэнд олон үеийн судлаачид дүгнэн шинжих хувь нэмрээ оруулсан гэдэгтэй хэн ч маргахүй. Түүхэн хүмүүсийн намтар өөрөө, тэр тусмаа амьдралын эмгэнэлт төгсгөл нь цагдаа шүүхийн хавтаст хэрэг төдийгүй, нийгэмд өгөх харанга дохио, сургамж, шүүмж болдог учиртай билээ. Түүх хаалга тогшиж байна, асуулт тавьж байна, үнэнийг өчихийг шаардаж байна. Сонсоогүй мэт дүр эсгэсээр байх уу?

Улс төр судлаач Л.ЭРДЭНЭТУУЛ
(улстөрийн сонин 2005 10 сар 01)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button