Ерөнхийлөгч багштайгаа уулзав
Ерөнхийлөгч, Оросын дуу хоолой радио компанийг манай ард түмэн маш сайн мэддэг, сонсдог бөгөөд тус радиогийн ажилтнууд зочлон ирсэнд баяртай байгаагаа хэллээ. Мөн монголын үндэсний радио, телевизийг олон нийтийн статустай болгон өөрчлөх хууль гарч хэрэгжиж байгааг танилцууллаа.
Оросын дуу хоолой радио компанийн тусгай сурвалжлагч Мария Дмитровна Онджанова хүлээн авч уулзаж байгаад баяртай байна гээд тус радиогийн ойд зориулсан дурсгалын медалийг гардуулав.
Мария Дмитровна Онджанова Монгол Улсын Ерөнхийлөгчийг Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхад нь хичээл зааж байсан багш нь юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албанаас мэдээллээ.