Сэтгэцийн эрүүл мэнд ба гэр бүл доторхи үл зөвшөөрөгдсөн бэлгийн харьцаа
Монгол улсын эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн заалт байдаг. Энд Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэж дурьдсан байна. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэг бол хохирогчийг тохуурхан хүн төрөлхтөний биологийн заяагдмал ёсноос гажууд дур хүслээ хангах үйлдэл юм гэж Эрүүгийн хуулийн тайлбарт тодорхойлсон байдаг. Мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахдаа хохирогчид хүч хэрэглэсэн буюу айлган сүрдүүлсэн байдгаараа хүчиндэх гэмт хэрэгтэй үйлдлийн хувьд буюу хувийн дур хүслээ хангасны хувьд төстэй байдаг боловч хүчиндэх гэмт хэрэгээс ялгагдах онцлог нь гэр бүлийн хүрээнд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахад оршдог байна. Энэ заалтан дахь гэмт хэрэгийн объект нь хүний эрх чөлөө алдар хүнд, субъект нь 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хэн ч байж болно гэж дурьдсан байдаг. Дээрхи заалт нь гэр бүлийн хүрээнд бол гэр бүлийн доторхи хүчирхийлэлд багтах бөгөөд гэр бүлийн доторхи үл зөвшөөрөгдсөн бэлгийн харьцаатай холбогдож байгаа юм. Гэр бүлийн дотор эхнэр, нөхөр хоёр бэлгийн харьцааг зөвшөөрөх, үл зөвшөөрөх чөлөөтэй эрхтэй байх ёстой. Гэтэл амьдрал дээр энэ нь биелэхгүй, нөхөр нь эрүүл, согтуугаар хүсээгүй байхад нь хурьцал үйлдэж хүчирхийлэн, биологийн бус ёсноос гадуур бэлгийн дур хүслээ хангах, эмэгтэйгээ зүгээр нэг хэрэглүүр болгон гутаан доромжилж байгаа явдал бидний дунд оршисоор байна. Энэ зөвшөөрөгдсөн болон үл зөвшөөрөгдсөн бэлгийн харьцаа нь ихэнхи тохиолдолд нууц хэлбэрээр явагддаг бөгөөд хохирогч болж байгаа нэгэн нь үүнийгээ ил гаргахгүй дарсанаар энэ зөрчил нь улам газар авч байгаа юм. Ил гаргахгүй байгаа шалтгаан нь олон талтай боловч ихэнхи тохиолдолд нэр хүндэд муу, за яахав нэг удаа, үүнийг л тэвчэхгүй бол… гэж өөрийгөө дарсаар улам их сэтгэлийн дарамт дунд ордог байна. Гэр бүл доторхи үл зөвшөөрөгдсөн харьцаа эхнэрийн бие-сэтгэцийн эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ гэмт хэрэгт хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй, амьдрал, эдийн засгийн хувьд эр нөхрийн эрхшээлд автсан байж ч болно. Энэ хүсээгүй байхад өөрийн дурийг хангах үлдэл нь сэтгэцийн асар их нөлөө үзүүлдэг байна. Ийм тохиолдолд гарч байгаа муу нөлөө гэвэл хүсээгүй жирэмслэлт, бэлэг эрхтэнд гэмтэл учрах, бэлгийн хөрөлттэй болсон бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх, хэрүүл зодоон хийх, гэр бүлийн батжилт сарних, сэтгэл гутралд гүн орох зэрэг сэтгэцийн эмгэгээр өвчлөхөд хүрдэг байна. Сэтгэцийн эмгэг нь гүнзгийрсээр амиа хорлох тохиолдолд хүрсэнээр шийдвэлэгддэг байна. Гэвч сэтгэцийн өвчлөлийг амиа алдхад нь хүргэх биш харин сэтгэцийн өвчлөлд хүргэхгүй байх тал дээр дарга цэрэг, дээд доод гэлтгүй хувь хүн анхаарахгүй бол оройтох нь байна шүү. Хүн бүр хүчингийн хэрэгийг сонсоод аймар юм бэ, ялыг нь хүндрүүлэхгүй, цаазаар ав гэх мэтчилэн хүн бүр өөр өөрийн дүгнэлтийг өгдөг. Гэвч хэний хүү хэн ч байсан өөрийгөө л бариж явахгүй бол нэг л мэдхэд би тэгсэн байсан гээд шүүхийн өмнө амь гуйгаад зогсож байж мэднэ шүү. Тиймээс бид бүхэн хэн нэгэндээ чин сэтгэлийн урам хайрлан насан туршдаа бие сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалья!
Т.Оргил/olloo mn/