Ама Д.Бямбадорж Зовлого зовохоос, зориг мохохгүй гэдэг үг эрч хүч хайрладаг

Өмнөх 5-р сарын башё дууссаны дараа ч эх орондоо очиж, саамаа уугаад сайхан амраад ирсэн. Энэ сарын барилдаанд энэ бүх энергиэрээ сайн барилдахын тулд бэлтгэлээ хийгээд л байж байна. Мөн таргалах тал дээр анхаарч байгаа.

-Таргалах асуудал таныг эзэмджээ?
-Таргалах юмсан гэж бодоод таргална гэж байдаггүй юм байна. Сэтгэл санаанаас эхлээд хөдөлгөөн хүртэл хамаардаг бололтой. Төрөл бүрийн уураг ихтэй хоол идүүлдэг.

-Заавал таргалах ёстой гэж үү?
-Таргалахгүй байсан ч сайн барилдаж, гоё сайхан барилдаан үзүүлнэ гэдэгтээ итгэж байгаа. Учир нь жин ихтэй байна гэдэг сайн барилдахын нэр биш. Тухайн хүнээсээ хамаарч, хүнээсээ хамаараад богино хугацаанд жижиг тойрогт юу хийх вэ гэж толгойгоо ажилуулсан нь сайн барилддаг байх.

-Таван жил бүү хэл насаараа барилдаад ч дээд зиндаанд ороогүй бөх олон байдаг. Амжилт гаргахад тань удам тань нөлөөлсөн байх?
-Удам нөлөөлөлгуй яахав. Гэхдээ авьяас нэг хувь, бусад нь хэр их хөдөлмөрлөхөөс шалтгаалах болов уу. Хичнээн сайхан бие, хоол байгаад ч тэр хүн хичээхгүй бол цаашид өсч, дэвжихгүй байх. Анх Батбаяр, Цэвэгням, Дагвадорж, Энхбат ах нарынхаа барилдахыг харж Эд нар шиг том, нэртэй бөх болох юмсан гэх хүсэлдээ хөтлөгдөн сумо болсон. Тэгэхээр надад болоод бусад бөхчүүдэд сэтгэлийн дэм хайрлаж байдаг ах нартаа баярлажявдагдаа.

-Бэлтгэл нь хэцүү байдаг тухай олон хүнээс сонссон. Тэр бүхэнд шантрах үе байсан биз?
-Сумо барилдахаар болж, МонголоосявахүедЧи хэцүү гээд бодож явбал зовлон, бэрхшээлийг давж чадна. Амар гэж бодож явбал халширч, хүнд давааг туулахад хүндрэлтэй болно гэж ойр тойрныхон маань хэлж байлаа. Тэр үгийг санаж явдаг. Би анх 16 настайдаа юу ч мэдэхгүй жаахан хүүхэд Япон улсад ирж байсан. Монголд байхдаа гурван сарын хэлний курсэд суусан ч Коничиватай л ирсэн шүү…/ инээгээд.сурв/ Яг тэр үед хэл, ёс заншлыг нь мэдэхгүй дахин шинээр төрчихсөн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Сумо гэдэг тэс өөр ертөнц гэдгийг илүүтэй мэдэрсэн дээ.

-Монгол хүн шиг үр, хүүхдээ энхрийлж, хайрлах улс үндэстэн ховор шүү?
-Тэр үнэн. Аав, ээжийн хайрыг хамгийн их үгүйлж байлаа. Одоо бодоход аилын бага нь учраас ээж, аав хоёртоо хөөрхөн эрхэлдэг байсан. Зарим үед гэртээ гүйгээд оччихмоор үе байдаг. Гэвч зорьсон зорилгодоо хүрэх хэрэгтэй. Аав ээжийгээ тиим зүйлэзс болж санааг нь зовоох шаардлагагүй гэж бодоод тэвчиж үлддэг. Зовлого зовохоос, зориг мохохгүй гэдэг. Энэ үг надад эрч хуч хайрладаг. Ингэж бодсоор нэг л мэдэхэд таван жил өнгөрсөн байх. Амжилтаа ахиулж байгаадаа баяртай яваа.

-Том бөхийн удам байж үндэсний бөхөө хөөхгүй яасан юм гэж зэмлэх хүмүүс байсан биз?
-Явахын өмнө хүмүүс дургүй байсан шиг байгаа юм. Аав минь Минин шар хүү үндэсний бөхөөр барилдвал сайн барилдаж магадгүй гээд их эрхлүүлдэг байлаа. Тэр үед жаахан хүүхэд байлаа. Япон гэдэг оронд очиж үзээд, ах нар шигээ хурдан том цолтой бөх болчих юм шиг л бодцог байлаа. Өнөөдөр дээд зиндаанд орсон явдлыг хүртэл би өөрийнхөө хүч гэж боддоггүй. Яагаад гэвэл намайг төрүүлж өсгөсөн аав, ээж намайг өдий зэрэгт хүмүүжүүлсэн миний хоёр ах, мөн намайг байнга харж дэмжиж байсан миний найзууд, хамгаас хайртай хамаатнууд гээд олон хүний тус дэм энэ бүхэнд шингээстэй байгаа. Сайн сайхан хүмүүсээр хүрээлүүлж байдагтаа баяртай явдаг даа.

-Р.Давааням заан, Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гээд удамд тань бахархмаар хүн олон бий?
-Тиим ээ. Миний авга ах Р.Нямдорж бол үнэхээр сайхан хүн, сайн ч хүн. Энэ үгийг минь заавал дамжуулаарай. Би Ням ахаараа бахархдаг. Ах маань Монгол бөхийн өргөөг анх санаачлан, бараг анх удаа хандивын үйл ажиллагаа явуулж, үндэсний бөхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан хүн. Мөн анхны сумо бөхчүүдийг Японд ирэхэд тус болж, Ошима гуайтай гэрээ хийж байсан. Би түрүүн хэлсэн шүү дээ, Хэцүү гээд бодож явбал зовлон, бэрхшээлийг давж чадна. Амар гэж бодож явбал халширч, хүнд давааг туулахад хүндрэлтэй болно гэж. Энэ үгийг Ням ах маань хэлж байсан юм. Агуу ухаалаг хүн шүү.

-Тэд өрсөлдөгчийн чинь талаар зөвлөгөө энэ тэр өгнө биз?
-Өдөр болгон шахуу л ярьдаг юм. Аав надаас илүү барилдах бөхийг маань судалчихсан Тэр чинь ингэдэг шүү, тэгдэг юм билээ гээд л хэлж өгдөг. Ялагдах, ялах нь гол биш. Хамгийн гол нь Монгол улс гэх аугаа том нэрийг гаргаж, жаахан ч атугай нуруун дээрээ үүрч яваа учраас өөрийнхөө чадлын хэрээр барилдахыг хичээдэг.

-Заавар зөвлөгөөг нь дагахгүй, алдаж байсан тохиолдол бий юу?
-Аав, ах нарынхаа хэлж, захиж байгаагаас нэг их зөрүүдлээд байсан юм байхгүй. Багш маань анх намайг нааш ирэхэд Би чиний багш, би чиний эцэг байж болно, тиймээс би энэ шар өнгөтэй бананыг чамд үзүүлээд Ама энэ улаан өнгөтэй байна, та гэхэд чи Тиим гэж хариулах ёстой гэж байсан. Тэр үг байнга бодогддог доо.

-Өөрийн тань ах улсын начин Р.Лхагвадоржоос эхлээд ах дүү нараас тань олон хүн үндэсний бөхөөр барилддаг. Наадмаар сэтгэл тань нааш гэгэлзээд, ирчихмээр болно биз?
-Тиим бодол нэг их төрдөггүй. Мэдээж наадмаар Монголын сайхан дархан аварга, арслан, заанууд хэрхэн барилдаж байгааг нь гэрийнхнээсээ сонедог л доо. Миний хувьд нэгэнт сумо барилдахаар шийдэж, өөрийн хийх ёстой юмаа хийгээд явж байгаа болохоар Монгол руугаа ирье гэж боддоггүй.

-Сумочид бэлтгэл хатуутай. Үеийнхэнтэйгээ адил баар цэнгээний газарт орж, дэггүитмээр санагдах үе байдаг уу?
-Тиим бодол нэг их төрдөггүй. Бусдаас өөр амьдралаар амьдарч, өөр юм хийгээд явбал сонирхолтой шүү дээ. Аав маань Зорилготой хүн хамгийн их аз жаргалтай гэж хэлдэг. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сайн гэгч нь бэлтгэлээ базааж, сэтгэлдээ хүртэл барилдахыг хүсч байгаа.

-Таван жилийн хугацаанд Ама гэх нэрийг олон хүн андахгүй болсон нь бас нэг амжилт биш гэжүү?
-Ама ямар барилдах нь вэ, Ама маань давчихаасай, битгий бэртээсэй гэж Монгол бөхчүүдээ хайрлах сэтгэлээр ханддаг ард түмэн маань олон байгаа гэдэгт итгэдэг. Тэднийхээ итгэлийг алдахгүй, улам илүү сайн барилдах болно гэж Ама би амлаж байгааг минь дамжуулаарай.

-Анх ирээд л урьд өмнө хэзээ ч давж байгаагүй тэвчээрийг давж туулах болсон байх даа?
-Гайгуй дээ. Тэвчээр бол ямар ч хүнд байдаг. Тэвчээрт тулах цэг байдаг шуү дээ. Миний хувьд өөрийн чадах хэмжээгээр жаахан хичээгээд л, зүтгээд л явж байна. Бөх хүмүүсийн тодорхойлолтоор аугаа их тэвчээр гэж юуг хэлдгийг мэдэхгүй байна. Тэвчээрт хязгаар байдаггүй гэж би бодцог.

-Танайх гурван хүүтэй. Ээжийгээ баярлуулах мөч олон биз?
-Миний ээж чинь дархан бэр байхгүй юу. Хүн энэ яваа насандаа ээж, аавынхаа ачийг хариулна гэж байдаггүй. Гэсэн хэдий ч жаахан ч атугай ээжийнхээ ачийг хариулж, баярлуулах юмсан гэж хичээж л явна. Хүүгээ сайн сайхан яваад, гайгүй барилдаж байгаад ээж минь баярлаж л яваа болов уу. Хүүхэд байхдаа муу ээжийгээ их олон удаа зовоож байж дээ. Бүтэн сайн өдөр ээж маань өглөө эрт босч, бидний хувцсыг угааж, гэрээ цэвэрлээд л.. Бид нар том өрөөндөө хоол нэхээд л…. Одоо тэр үеийг бодоход ганц амардаг өдөр нь амрааж байхгүй яав даа гэж боддог. Ээжийгээ бурханаас илүү бодож явдаг даа. / түүний хоолой зангирч байв. Сурв/

-Бэлгэнд хэр сонголт сайтай ханддаг вэ?
-Ер нь гайгүй шүү. Ээждээ бэлэг авч өгөх бүрт баярладаг. Ээж, аавыгаа ирэхэд нь дэлгүүрт дагуулж ороод, дуртай юмаа ав гээд орхичихдог. Ялангуяа ээж маань Сһапе! фирмийн үнэртэй усанд их дуртай. Аав бөх хүн болохоор их хээгүй, тэр энэ гэж шилж сонгоод байдаггүй. /инээв/

-Ер нь хээгүй орчинд өссөн үү?
-Бөхчүүд ер нь хээгүй шүү дээ. Хээгүй гэдэг нь мангар, бүдүүлэг гэсэн үг юм шигээр хүмүүс ойлгох гээд байдаг. Эр хүн шиг ухаантай, ноён нуруутай гэдэг утгаар нь хүлээж авдаг. Хэрэв тиим биш байсан бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ах маань УИХ-ын гишүүн болоод явахгүй байсан байх. Аав маань л гэхэд гурван дээд сургууль төгссөн. Улсын начин ах маань л гэхэд МУИС-ийн ЭЗДСургуулийг төгссөн. Ингээд яриад байвал бусдаасаа дутахгүй, сайхан амьдарч байгаа хүмүүс олон бий. Бөх хүмүүсийг бүдүүлэг, мангар гэдэг өнцгөөс ярихыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл хүн болгонбөхболжчадахгүй шүү дээ. Бөх хүн гэдэг чинь биеэ ашиглахаас гадна ухаанаа давхар ашиглаж байдаг. Тэнэг хүн бөх болохгүй. Хүний дээд нь бөхчүүд байдаг юм шүү гэдгийг энэ дашрамд хэлье.

-Монголчууд үндэсний бөхөө дээдэлдэг шиг Япончууд сумо бөхөө хүндэлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүд та бүхнээс адис аваад хүүтэй болохыг билэгшээх явдлыг хүртэл харлаа. Хүн бүхний хайр хишгийг хүртээд явж байгаагийн хувьд өөрөөрөө бахархах үе гарна биз?
-Нэг сард бэртэл авчихаад жаахан муу барилдахад фэн хүмүүсээс маань захидал их ирж байлаа. Тэр бүхнийг уншаад, Намайг хундэлж хайрлаж байгаа хүмүүсийнхээ тэр их хайр, итгэлийг алдахгүй юмсан гэж улам хичээх сэтгэл төрөх болсон.

-Баяр ёслолоор Монголдоо ирж амжих юмуу?
-Бараг үгүй дээ. Цагаан сараар бөхчүүд маань Японд суугаа Монголын элчин сайдын яаман дээрээ очиж, золгодог. Японд шинэ жил гэж болдоггуй учраас Монголдоо байсан бол их гоё тэмдэглэж байгаа байх даа гэж бодогддог. Ер нь манайх шиг баярыг сайхан тэмдэглэдэг газар ховор юм шиг байгаа юм. Хоёр ахтайгаа, аав ээжтэйгээ шинэ жилийг сайхан тэмдэглэдэг байж дээ. Ээж шинэ жилээр гоё амттан авчраад, ширээн дээр тавихад нь өнөөхийг нь хурдан идэх юмсан гэж боддог байсан. Тэгээд бууз цадталаа идээд л, сайхан шуү. / инээв/

-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Ама Бямбадорж намайг сэтгэл санаагаар дэмждэг ард түмэндээ үүнээс хойш улам их бэлтгэл хийж улам их хичээх учраас намайг хөгжөөн дэмжиж, бурхандаа даатгаж, сахиусандаа мөргөж яваарай гэж гуйн хүсч буйг минь хүлээн авна уу. Монголын залуучууддаа хандаж хэлэхэд Далай ламын захиснаар Архиа бага ууж, айргаа их уу гэмээр байна. Монголын ирээдүй бид нараас хамаарч байгаа учраас өнөөдрийн байгааг жаргал биш, үүнээс хойшхийг бодож Монгол улсынхаа төлөө хүчин зүтгэж нэрээ гаргаж амьдраасай, өөрийн гэсэн зорилготой, өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд юугаа ч хаяхаас буцахгүй, юуг ч хийхээс цуцахгүй байхыг хүсч байна. Монголын өвөө, эмээ нартаа сайхан зуншиж, сайхан намаржиж, өвөлжөөд, зуу насалж зургаадай таяг тулж жаргаж амьдраарай гэж ерөөе. Монгол түмэндээ хайртай.

-Илэн далангүй, сонирхолтой ярилцлага өгсенд баярлалаа.

(зиндаа 2005 10 сар 37)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button