Шууд тулгаснаас тойруу замаар асуувал ихийг мэднэ.
Хэн нэгнээс үг унагах хэрэгтэй байгаа бол
Хамт ажилладаг нэг нөхөр найз бүсгүйн чинь талаар даргадаа матаас өгөх гэж байгаа бололтой . атаархуу улсууд тэгдэг шүү дээ. Гэхдээ болгоомжтой байж , та тагнуулд гарсан гэдгээ мэдэгдэж болохгүй . Түүний /ар талыг/ устгахын тулд өөрийн хувийн амьдралын ганц нэг асуудлаа яриарай. Заавал үнэн байх байх албагүй. Тэгвэл тэр танд итгэж , өрөвдөж байгаа дүр үзүүл. Ийм хүнд нууцаа хүмүүс ярьж эхэлдэг.
Ажилд орох гээд босстой нь уулзаж чадахгүй байгаа бол
Заавал түүнтэй уулзах гээд зүтгэх хэрэггүй . Түүнд хүрэх хамгийн дөт зам бол туслах нь .Утсаар туслахтай нь ярьж, нэрийг нь мэдээд хэдэн асуулт тавиарай . Тэгээд өөрийн анкетыг явуулахдаа захидал хавсаргаж , түүндээ туслах урьдчилсан ярилцлагыг мэргэжлийн асар өндөр түвшинд явуулсан тухайсайхан бичих хэрэгтэй. Ийм баримтыг туслах нь боссдоо дамжуулахгүй хачих вэ.
Залуу чинь таргалаад турах хэрэгтэй гэж хэлмээр байгаа бол
Жирэмсэн эмэгтэйчүүд л ийм гэдэстэй байдаг гэж мэдээж хэлэхгүй . гэртээ авчраад ямар нэг хүндхэн ажил хамтдаа хийх хэрэгтэй. Бүр уралдаж хийе гэж санал тавь. Тэр чамд туслахаас татгалзахгүй шүү дээ. Биеийн хүнд ажил ихээхэн спортын бэлтгэл шаарддаг. Цагийн дараа залуу чннь өглөөд гүйж байх хэрэгтэг ойлгож эхэлнэ. Тэгээд хоёр цагийн дараа ойрхи бодибилдингийн танхим хаана байдаг тухай бодож эхэлнэ дээ.