Хагалгаа хийж, эм тариа хэрэглэхгүй харааны эмгэгийг эмчлэх боломжтой боллоо
Тиймээс нүдэнд зориулсан янз бүрийн эм бэлдмэл, эмчилгээ сувилгаа олширсоор байна. Энэ удаад бид та бүхэндээ харааны эмгэгийн хагалгаа хийлгэхгүйгээр эмчилдэг шинэ арга орж ирснийг танилцуулах гэж байна. Юун түрүүнд яагаад хүний хараа муудаж, эмгэгтэй болдгийг танд сануулах нь зөв болов уу. Бага насны хүүхдүүд хичээл хийхдээ ширээн дээр буруу суух, бүдэг гэрэлд хэт их юм унших, зурагт удаан үзэх зэргээс болж хараа мууддаг. Энэ үед эцэг эхчүүд бид шил зүүлгэснээр хүүхдэд харааны эмгэг тогтдог. Харин насанд хүрэгчдийн хувьд сэтгэл санааны тавгүйтэл, амин дэмийн дутагдал, мэдрэлийн болох зүрх судасны өвчлөлөөс шалтгаалан хараа мууддаг. Мөн нас ахих тусам нүдний угт өөрчлөлт орж, болрын бүдэгшил болж, хол ойрын хараа мууддаг. Тэгвэл Монголд анх удаа дэлхий дахинаа Шидэт шил хэмээн алдаршсан Супер вижн тусгай шил орж иржээ. Энэ шил нь хол ойрын хараа муудах, нүдний харааны хугарлын гажиг, нүдний даралт, болрын бүдэгшил, нүдний угт өөрчлөлт орох, цөцгий булингартах, ядаргаа, үрэвсэл зэрэг нүдний бүхий л эмгэгийг эмчилдэг аж. Энэ шилийг компьютер дээр цаг ажилласны дараа тогтмол 6-7 минут зүүхэд нүдийг амрааж, өвдөлтийг эмчилнэ. Ямар ч насны хүн эмчийн зөвшөөрөлгүй зүүж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүйгээр давуу юм байна. Хэрвээ тогтмол зүүгээд байвал таны харааг сард 0.5-1 диоптрирээр сайжруулна. Уг шилний эмчилгээний аргачлал нь шилэнд гарсан нүхнүүдийн диаметр хэмжээ, хазайлтын өнцгүүдийг туйлын нарийн тооцоолж хийсэн ба нүхээр тусаж байгаа гэрэл, нүдний аль нэг функцыг хариуцдаг булчингуудад нөлөөлдөг. Супер вижн нүдний шилийг өдөрт 3-4 удаа 15-20 минутын зайтай зүүхэд л нүдний хараа, төрөл бүрийн эмгэгийг мэс ажилбаргүй эмчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Эцэст нь сонирхуулахад ганц шил худалдан авснаар та гэр бүлээрээ хараагаа сайжруулах боломжтой бөгөөд энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл 99131764 гэсэн утсаар холбогдоорой.
(өдрийн сонин 2005-10-11 244)