Авилгын эсрэг тэмцэхэд сэтгүүл зүй хамгийн хүчтэй

Авилга үйлдэгдэхэд хэн нэгэн, магадгүй хэсэг бүлэг хүн заавал хохирдог хэмээн Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Зориг сангийн төлөөлөгч ч онцлов. Авилгын талаар ийнхүү хатуу дуугарах болсны учир авилгыг хазаарлахад сэтгүүлзүй хэрхэн нөлөөлөх боломжтой, өнөөдөр манай сэтгүүлзүй хэрхэн нөлөөлж байгааг дүгнэхээр зорьсон нэгэн төслийн дүнг хэлэлцэх өдөр өчигдөр болсон юм. Тус төсөл 2005 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлж, есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилжээ.
Дэлхийн улсуудад гааль, газрын асуудал эрхэлсэн газрууд хамгийн өндөр хувьтайгаар авилгад өртөж эхэлдэг бол манайд энэ нь эсрэгээрээ дүн гарсныг сэтгүүлзүй судлаач доктор Ч.Базар, Ч.Чойсамба нар танилцуулсан. Судалгаанд өдөр тутмын зургаан сонин, 10 хоног тутмын хоёр сонин, телевизийн таван суваг хамрагджээ. Телевизийн өргөн нэвтрүүлгийн хувьд зөвхөн мэдээллийн хөтөлбөрүүдэд агуулгын задлан шинжилгээ хийсэн байна. Тогтмол хэвлэлийн хувьд Сэрүүлэг, Монгол таймс-аас бусад өдөр тутмын болон сонинууд Глоб Интернэшнл, Зориг сан, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй авилгын эсрэг аянд оролцож байгаагаа албан ёсоор илэрхийлсэн аж.
Судалгаанд авилгын асуудлаар хамгийн их бичдэг сонин нь Өдрийн сонин байв. Ардын эрх, Өнөөдөр, Үнэн, Монголын мэдээ сонинууд шил даран эзэлжээ. Гэвч өнөөдөр нөлөө бүхий өдөр тутмын нэг сонин хэн нэгний авилгын асуудлаар томоохон материал эх сурвалж, баримттай нь дэлгэхэд маргааш түүнийг сөргүүлээд нөгөө сонин бичих нь авилгын эсрэг тэмцэх сэтгүүлзүйн хүчийг сулруулж ирснийг төсөл зохион байгуулагчид, үр дүнг тооцогчид онцолсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэтэрхий газар авсан авилгын эсрэг хамгийн хүчтэй, үр дүнтэй тэмцэх боломжтой салбар нь сэтгүүлзүй болсон хийгээд, энэ хүчээ гаргаж, нийгэмд ашиг тусаа өгөхийн тулд нэгдсэн нэг зорилготой болох нь чухал байгааг илтгэв.
Тогтмол хэвлэлд нийтлэгдсэн материалын 280 нь буюу 50,4 хувь нь гэрэл зурагтай, үлдсэн хувь нь зураггүй гэсэн тоо гарчээ. Гэхдээ гэрэл зурагтай материалд голдуу мөнгө дамжуулж байгаа, тухайн асуудалтай холбоотой сэдвийн зохиомжилсон зураг байгаа нь дийлэнх байж. Энэчлэн судалгаанд тун сонирхолтой үзүүлэлтүүд тусгагджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр авилгын асуудалд холбогдсон хүмүүсийг бүгдийг түүвэрлэж тухайн асуудалд эерэг, сөргөөр тусгагдсаныг гаргажээ. Судалгаагаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Энхбаяр хамгийн их буюу 119 удаа авилгын асуудалд холбогдсон тухай мэдээлэл сонин хэвлэлээр гарчээ. Үүний 52 нь эерэгээр, 67 нь сөрөг мэдээлэл гарсан байна. Энэ хугацаанд Гаалийн ерөнхий газрын дарга Г.Баатар, УИХ-ын гишүүн Р.Буд, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэн нар байнга сөргөөр мэдээлэгдсэн бол, УИХ-ын гишүүн С.Оюун, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар дандаа эерэгээр мэдээлэгдсэн байх юм.

Ийнхүү төслийн хэрэгжих хугацаанд хэвлэгдэж, нийтлэгдсэн материалуудаас шалгаруулсан байна. Нэгдүгээр байр тодроогүй ч удаах байрыг Үнэн сонины сэтгүүлчид, гуравдугаарт Монголын радио-гийнхон жагсжээ. Тусгай байрт Өдрийн сонин, Ардын эрх сонинууд багтсаныг шүүгчид танилцуулж, сэтгүүлчдэд мөнгөн шагнал гардуулсан.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-11 244)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button