Б.Гантогоо Сэтгэлийн гоо сайхан хамгийн эрхэм шүү дээ
элч нар өнгөрөгч сарын 26-ны өдөр Японы Шинжүкү мужид оюун ухаан, авъяас чадвараа уралдуулсан бил ээ. Японы тэнгэрт од болон гялалзсан тэдний дунд Монголоор овоглосон нь мисс Б.Гантогоо. Монгол хүн бүрийн итгэлийг өвөртлөн дэлхийд өрсөлдөхөөр зорьсон мисс маань амжилттай оролцож Miss Good Will буюу Тусч мисс өргөмжлөл хуртсэн. Түүний гайхалтай өндөр мэдлэг боловсролын тухай япончуудын сайшаал тэмцээний үеэр ч Монголд сонсогдож байлаа. Үүгээрээ тэр мисс гэхлээр л хөөрхөн царайтай, хоосон толгойтой байдаг гэх хязгаарлагдмал ойлголтыг эвдэж, өөрийнхөө тухай элдэв цуу яриануудыг няцааж чадсан.
Тэрбээр тэмцээнээдуусгаад шууд Японы Осакагийн Их сургуулийг зорьсон. Харин эх орондоо ирээд албан ёсоор анхны ярилцлагаа манай сонинд өглөө. Мисс Б.Гантогоо өнгөрсөн долоо хоногт манай сонины редакцид зочлон халуун яриа дэлгэн Үргэлж дэмжиж байсан Үнэн сонины хамт олондоо баярлалаа хэмээн хүндэтгэл илэрхийлсэн юм. Энэ нь ганц биднийг бус манай уншигчдийг хүндэлсэн сэтгэлийн үг билээ.
Ингээд мисс Б.Гантогоодоо Үнэн сонины хамт олноос хичээл сурлагадаа шамдаж, эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсье.
-Юуны өмнө уншигчдийнхаа өмнөөс баяр хүргэе. Гантогоогийн биеэ авч яваа байдал, энгийн даруу, хөгжөөнтэй ааш зан хүмүүст таалагдсан тухай Японы хэвлэлүүд одоог хүртэл бичиж байгаа гэсэн?
-Баярлалаа. Намайг байнга дэмжиж байдаг Үнэн сонины хамт олон, болон нийт уншигчиддаа чин сэтгэлийн мэндийг дэвшүүлье.
Би дэлхийн өнцөг булан бүрээс энхтайван, эв нэгдэл, сайн сайхны элч болон оролцсон бүсгүйчүүдийн нэг болсондоо баяртай байгаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход ард нь байгаа хүмүүсийн туслалцаа чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Тиймээс миний амжилттай оролцсон нь надад сэтгэлийн дэм үзүүлж байсан хүмүүсийн сайхан сэтгэлийн илэрхийлэл юм.
-Гэрээ санасан уу?
-Улс эх орноо төлөөлөн очоод өөрийнхөө бус Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөх гэж их Хичээсэн. Мисс Монголиа гэж алхам тутамдаа эх орноороо овоглосон учраас тэмцээнд яаж амжилттай оролцох вэ гэдгээ үргэлж бодож байлаа. Эх орноо бусад орны элч төлөөлөгч нарт аль болох сайн талаас нь таниулж мэдүүлэхийг чармайж байсан болохоор гэрээ санах зав бага байсанюмуудаа.
-Японд хорь гаруй хоносон шүү дээ. Шалгаруулалт нь өдөр бүр явагдаж байсан уу?
-Тиим ээ, өдөр бүрийн арга хэмжээн дээр миссүүдийн биеэ авч яваа байдал, харилцааны соёл зэргийг ажиглаж байсан.
-Бэлтгэл гээд л амрах зав бага байв уу?
-Азаар Япон, Монгол улс цагийн зөрүүгүй болохоор надад амар байсан шүү. Зарим охидын маань хувьд олон цагийн зөрүүтэй учир өдөр нь нойрмоглоод, шөнө намайг унтах болоход өрөөнд ороод ирнэ. Мисс Монголиа, жаахан юм яръя л даа гээд. Та нар яв гэж хэлчихэж болохгүй шөнөжин тэдэнтэй хамт бараг унтаагүй дээ.
-Аль орны мисстэй хамгийн дотно найзлав?
-Бүгдтэй нь сайн найзуудын харилцаатай байсан.
-Гантогоогийн хувьд эх орноо аль талаас нь таниулахыг зорьсон бэ?
-Монгол эх орныхоо өргөн уудам нутаг, үзэсгэлэнт сайхан байгаль, эртний өв соёл уламжлалтай найрсаг зочломтгой ардтүмэн гэдгийг нь ойлгуулахыг чадлынхаа хэрээр хичээж байв.
-Мартсанаас тэмцээн дээр морин хуураа тоглосон уу?
-Энэ асуултад хариулахын өмнө Темөр замын чуулгын хөгжимчин, морин хуурын Болд багшдаа баярласнаа илэрхийлэх нь зүйтэй. Японд өдөр бүр олон янзын үйл ажиллагаа зохиогдож байсан учир зарим нэг хүлээн авалт дээр морин хуураа тоглож үзүүлсэн. Хорвоог хоёрхон чавхдсанд багтаадаг морин хуурын эгшиглэнт сайхан аялгууг сонссон гадаадынхан гайхан биширдэг юм билээ.
-Морин хуурын бэлтгэлээ хийж амживуу?
-Бидний байрласан зочид буудлын дор морин хуур тоглож, уран нугардаг авъяастнууд байгаа тухай сонсоод монголчууд гэж бодсон чинь хятад хүмүүс байсан. Морин хуур тоглодог охинтой найзлаж хааяа хөгжмөө хөглүүлэхэд туслалцааг нь авдаг байлаа.
-Мисс бүсгүйчүүдээс морин хуур заалгах хүсэлт ирэх юм уу?
-Танзанийн мисс морин хуур тоглож сурахыг их хичээсэн шүү. Маш сонирхолтой байгаагаа ярьж байсан. Оройд морин хуур яриад л ороод ирнэ.
-Гантогоо багшийн хичээл зүтгэл үр дүнтэй юу?
-Миний тоглосон аялгууны багахан хэсгийг тоглож сураад зөндөө их баярласан. Мөн Монголд очиж үзэхээ ч амласан.
-Хааяахан шантрах үе байв уу?
-Шантраагүй ээ. Би өөрөө өөрийгөө ялан дийлж амжилтад хүрнэ гэдгээ мэдэж байсан болохоор их хичээсэн юм.
-Солонгосын мисс бүсгүйд орчуулга хийж тусалсан гэсэн?
-Тиим ээ. Солонгосын мисс охин англи хэлгүй байсан учир түүнд чадлынхаа хэрээр л тусалсан.
-Олон өдрийн турш хамтдаа байсан болохоор хөгтэй явдлууд олон тохиолдсон байх…?
-Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг том гүрний миссүүдээс ярилцлага авна гээд бүх миссүүдийг Японы NНК телевизийн нэвтрүүлэгт оролцуулсан юм. Гэтэл Солонгосын мисс маань асуултаа ойлгохгүй, хариулж мэддэггүй ээ. Бараг бүх мисс нэгэн зэрэг Мисс Монголиа гэж дуудсан. Яваад очтол Солонгосын мисс яаж хариулах вэ, юу асуусан бэ гээд л надаас асуугаад би орчуулга хийж байлаа. Шууд нэвтрүүлэг байсныг олон монгол хүн үзээд дараа нь надад баяр хүргэснийг бодохоор эх орноороо бахархдаг. Тэр олон хүн Монголын минь нэрийг дуудсанд.
-Амрах ч завгүй хэрнээ давхар орчуулга хийх нь хэцүүшүүдээ?
-Улс улсаа төлөөлөн оролцсон бүсгүйчүүдийн хувьд нэгэндээ туслах шаардлага зайлшгүй гардаг. Гадаад гоо сайхан чухал байж болох ч сэтгэлийн гоо сайхан түүнээс илүү чухал шүү дээ. Тиймээс би сурч мэдсэн зүйлээрээ бусдад туслах шиг эрхэм зүйл байхгүй гэж боддог.
-Ингэхэд аав, ээжийг тань магталгүй өнгөрч болохгүй нь. Хүүхдүүдийнхээ боловсролд үнэхээр их анхаарах юм?
-Баярлалаа. Миний аав, ээж, эмээ, өвеө, ах дүү нар бидний сурлата хүмүүжилд байнга анхаарч номын номноос хүний ном гэдэг шиг аливаад ухаалаг даруухан хандаж бай, эдээр биеэ чимснээс эрдмээр биеэ чим гэж сургадаг. Би өвөө, эмээ дээрээ өссөн. Тэд маань үр хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжилтэй, хүнлэг нинжин сэтгэлтэй өсгөсөн шигээ ач зээ бидэндээ ч сайн гэрийн хүмүүжил олгосон нь надад их нөлөөлсөн. Өвөө, эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү би хүнийг уучилж, хүнээр уучлуулж чаддаг байхыг л эрхэмлэдэг.
-Сонирхоод асуухад, Гантогоо Дэлхийн миссийн тэмцээнд амжилт гаргалаа гээд их зантай болчихвол яана аа?
-Яалаа гэж дээ.(инээв) Ганцхан би биш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн болохоор миний амжилт гэхээсээ, түмэн олны минь амжилт, итгэл байсан шүү дээ. Иймээс биеэ тоож, элдэв зан араншин гаргах нь юу л бол. Мөрөөрөө л байя. Жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн баяртай, гунигтай дэнс рүү хөл тавьж байгаа юм чинь би чармайх болно. Санаатай бус санамсаргүй алдаа гаргавал хүмүүс уучилна биз ээ. Миссийн тэмцээнд оролцлоо гээд надад өөрчлөгдөх зүйл байхгүй ээ.
-Гадуур явж байхдаа анзаарсан байлгүй, хүмүүст хэр танил болсон байна?
-Гадуур явж байхад бяцхан дүү нар маань намайг таньж баяр хүргэсэнд их баярласан. Дүү нар хүртэл таньж байгаа юм чинь тэдэндээ үлгэр дууриал болохуйц сайн эгч байхыг хичээнэ дээ. Үүнд бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэгтэй. Та нар байхгүй бол бид юусан билээ. Намайг сайн, муугаар бичдэг хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэдгээ хэлье. Тэд ажлаа л хийж байгаа учраас муугаар бичүүлчихлээ гээд би гомдохгүй ээ.
-Тэмцээнд оролцоход зардал их гарсан нь ойлгомжтой. Жирийн амьдралтай айлын хувьд энэ нь хүнд байсан шиг санагдлаа?
-Үнэнийг хэлэхэд манай гэр бүлийн хувьд хөрөнгө мөнгөний асуудал амар даваа байгаагүй. Монголоо гэсэн сэтгэлтэй олон хүний дэмжлэгээр л яваад ирлээ.
-Одоо дахин ямар нэг тэмцээнд оролцох санал ирвэл яах вэ?
-Мэдэхгүй юм.
-Энэ тэмцээнд оролцох дараагийн бүсгүйчүүд юуг анхаарах хэрэгтэй байна?
-Хамгийн чухал нь хэлний мэдлэг, харилцааны соёл, энэрэнгүй сэтгэл.
-Гантогоог Филиппиний Хатан хаан дэмжиж байсан гэсэн?
-Орон орны миссүүд эх орныхоо өвөрмөц шинжийг агуулсан хоёр бэлгийг дуудлага худалдаанд тавихаар аваачдаг юм, тэмцээнд очихдоо. Би үндэсний хувцастай морь унасан эмэгтэйн баримал авч явсан. Түүнийг минь тэмцээний хамгийн том шүүгч Азийн сувд гэгддэг Филиппиний хатан хаан худалдаж аваад, намайг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр эмэгтэй 19 настайдаа Филиппиний хаантай гэрлэж хатан хаан болсон япон хүн юм билээ.
-Өнөөдөр гэхэд л чиний Хаянаатай хамтран дуулсан Аз жаргалын дуу-г радио, телевизээр гурван удаа сонслоо. Хүмүүст их хүрсэн байна билээ. Дуулах бодол бий юу?
-Миний дуучин гэж юу байхав дээ. Урлагийн хүмүүсийн амьдралыгөөрийн биеэр мэдэрсэндээ баяртай байгаа. Хаянаа ахтай дуулсан учир энэ дуу маань хүмүүст хүрсэн байх. Тэгээд ч энэ дуу хосуудад зориулагдсан болохоор Монголынхоо нийт тэнгэрлэг хосуудад болон Хаянаа ахынхаа гэр бүлд талархлаа илэрхийлье. Би дахин дуулахгүй л болов уу.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг чамд үлдээе?
-Намайг тусалж дэмжсэн Японд суугаа Монголын ЭСЯ, МИАТ, Үнэн сонины хамт олон, Мисс Монголиа ТББ- ын захирал хатагтай Д.Сумъяа, Азийн аварга гоо засалч Эрдэнэбулган эгч, Лэйди төв, Үidal салоны хамт олон, Урлах эрдэм дээд сургуулийн дизайнер Сувдаа, Золоо, Шүрээ, Чинбай, Торго салон, Жаран хувцас захиалгын хамт олон, Коника минолта, Лүүк студи, Төмөр замын дуу бүжгийн чуулга, Японы Элчин сайдын яам, Японд суугаа монгол сумочид, Дагваа ахынхаа гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Х.МӨНГӨН
(үнэн 2005-10-11 199)