Та ажилдаа үнэхээр дуртай юу ?
2. Таны ажилдаа өсч дэвжих төлөвлөгөө чинь юутай адил вэ?
А. Газрын нарийвчилсан зураг шиг .
Б. Харийн хотын газрын зураг шиг .
В. Зурж дуусаагүй зураг шиг, ерөнхийдөө ойлгомжтой боловч нарийвчлал байхгүй.
Г. Абстракт зураачийн зурагшиг
3. Та даргатайга хэрхэн харьцдаг вэ?
А. Түүний суудлыг эзэлмээр байна. Дараа нь түүний даргын суудлыг
Б. Нүдэнд нв өртөхгүйг хичээдэг.
В. Тэр надад Чингис хаан, Мандхай цэцэн хоёрыг нэгтгэчихсэн юм шиг л санагддаг.
Г. Би ажлаа олон сольсон болохоор түүнийг сайн мэдэхгүй.
4. Та ажилдаа том алдаа гаргажээ. Харин хамтажилладаг хүн чинь түүнийг засчихаж .Та яах вэ?
А. Түүнийг зоогийн газар оруулж дайлна.
Б. Тоохгүй, мартчихна.
В. Түүнд баярласнаа хэлнэ.
Г. Алдаа гаргаад байгаа бол ажлаа солих хэрэгтэй.
Хариулт
А хамгийн олон бол Энэ нь дуртай хайртайг биш , түүнд захирагддагийг харуулж байна.Эсвэл хариултгүй хайрыг гэж хэлж болох юм.
Б хамгийн олон бол Хэн нь сонголт хийсэн юм бэ ? Та ажлаа сонгосон уу,ажил таныг сонгосон уу? Одоо бол энэ нь арын бодолтойгоор нөхөрт гарахыг сануулж байна.Yнэхээр юунд дуртай , юу чаддагаа нэг бодоод үзээрэй.
В хамгийн олон бол баяр хүргэе та хоёр бие биенээ азтай олсон байна. Та ажлаа хэтэрхий хайрлаж , түүний золиос болоогүй , юм бүхэнд цаг завтай, хүмүүс ч сэтгэл хангалуун байдаг.
Г хамгийн олон бол Та одоохондоо эрж хайж байна. Амбиц чинь нэг ажилд удаан байлгахгүй байгаа бололтой. Шилж байгаад нэг ажил сонгох гээд үзээрэй.
/ Хийморь /сонин