2050 он гэхэд Хятадын хүн ам 82 саяар өсч, оросынх 42 саяар цөөрнө

Хэрэв өнөөгийн энэ хурдаараа явбал 2030 онд 10 тэрбум, 2070 онд 20 тэрбум, 2115онд 80 тэрбум болж өснө.
Космополит онолоор дэлхийн иргэн, дэлхий-ганц тосгон, дэлхийн тоегон гэх ойлголтыг түлхүү номлодог. Хил хязгааргүй, чөлөөтэй нэвтрэх суурьших дэлхийн тухай ярьж бичдэг. Хүн амын миграц, нуүдэлд хязгаарлалт тавих ёсгүй, дэлхийн баялгийг хувааж эзэмших ёстой гэхчлэн. Саяхан Британийн Гардиан сонинд 2050 оны дэлхийн хүн амын тухай АНУ-ын Худалдааны яамны хүн амын тооллогын товчооны урьдчилсан төлөвийг эш татаж мэдээлжээ.
Эдүгээ 6.3 тэрбум байгаа дэлхийн хүн ам 45 жилийн дараа гэхэд 8.9 тэрбумд хүрнэ. Хүүхдийн өсөлт одоогийнхоо түвшинд, харин хөгшчүүлийн тоо өнөөдрийнхөөс гурав дахин өсч, дэлхий маань өвгөрөх байдалд орно гэж тооцоолжээ. Тэрхүү урьдчилсан төлвөөр бол 88 улсад хүн амын өсөлт буурах төлөвтэй. 2002 онд дэлхийн хүн ам 74 саяар өссөн, гэтэл 1989-1990 онд 87 саяар өсч байснаас доогуур үзүүлэлт юм.
НҮБ-ын Хүн смын сангийн Дэлхийн хүн ам-2М)4 илтгэлийг Лондонд танил-цуулсан тус сангийн тэргүүн хатагтай Сорайя Охмед Обейдын хэлснээр, дэлхийн 169 орныг хамруулсан судалгаагаар гол төлөв ядуу буурай орнуудад хүн ам хоёр дахин өсч, 1.7 тэрбумд хүрчээ. Энэтхэгийн одоогийн тэрбум, 80 сая хүн 2050 он гэхэд 1.5 тэрбум, АНУ-ын 297 сая хүн 408.7 сая болж өсөх ба Хятадын хүн 82 саяар өсч, тэрбум, 395 сая дээр зогеоно. Оросын хүн ам 2050 гэхэд 41 саяар багасч, 101.5 сая хүн болно.
Хүн амын өсөлттэй зэрэгцэн нийгмийн асуудлууд шил даран хөвөрч ба өлегөлөнгөөр жил бүр 14 сая хүн, түүний дотор зургаан сая хүүхэд хорвоог орхино. Зөвхөн 2000 онд 842 сая хүн байнга өлөн зэлмүүн байсны 95 хувь нь ядуу буурай орнуудад аж төрж байсан НҮБ-ын судалгаа бий. Энэтхэгийн хүн 500 саяар өсч Хятадаас түрүүлэх тэр олон хүний нийгмийн асуудлыг тэгш шийдэж чадахгүй. 1990 оноос хойш хөгжиж буй орнуудад хүн ам тутамд ногдох бодит орлого дунджаар гурван хувиар буурч, ядуугийн доод түвшинд аж төрөх хүн 10 гаруй саяар нэмэгджээ. НҮБ-ын тооцоолсноор, 54 улсад хүн амын дундаж орлого баталгаатай буурчээ. Жил бүр 11 сая хүүхэд элдэв өвчнөөр, хагас сая эх төрөлтөөр нас барж, энэ бүхний гэмтэн нь ядуурал болж байна.
Хүүхэд төрүүлэх явдал дэлхий даяар буурах хандлагатай, 2050 он гэхэд үйлдвэрлэлийн өсөлтөөс төрөлт хол хоцорно. ДОХ-оос шалтгаалж зарим улсад 2010 он гэхэд хүн амын дундаж наслалт 30 орчим болно. Одоо Африкт 30 сая хүн энэ аюулт өвчнөөр шаналж байна. Хэрэв ойрын жилүүдэд ДОХ-ын халдварыг эмчлэх арга нэвтрүүлэхгуй бол эдүгээ ДОХ-той яваа 45 сая хүн ойрын 10 жилд үхэж дуусах нь. ДОХ-оос болж тухайлбал, Уганд, Сенегал, Ботсван зэрэг Сахараас өмнө орших хар африкийн 38 улс маш хүнд байдалд орно.
Сахараас өмнөших Африкийн орнуудад хүн амын дундаж наслалт 50 байснаа 46 болж буурсан нь ДОХ-оос үүдэлтэй. Дэлхийд дунджаар тав хүртлэх насны хүүхдийн үхэл 100 хүн тутамд нэг (1001) ногддог бол-Африкийн энэ хэсгийн 14 улсад 51 харьцаатай, гэтэл өдрийн орлого нь нэг ам.долларт хүрэхгүй байна. Гэхдээ Сахараас хойшхи Африкт хүн ам өсөх хандлагатай гэнэ. Бүхэлдээ 2050 он гэхэд ДОХ нь 280 сая хүний толгой залгичихсан байх төлөвтэй. ДЭМБ-ын тооцоолсноор, жил бүр 8.5 сая хүн сүрьеэгийн халдвар авч, тэднээс хоёр сая нь үхэж үрэгдэж байна. Энэ эрчээрээ явбал 2020 онд сүрьеэтэй хүн тэрбумд хүрч, өвчилсөн 150 сая хүн тутмаас 36 сая нь хорвоог орхих ажээ. Дэлхийн банкны тооцоолсноор, 2010 он гэхэд Оросын хүн амын дөрвөн хувь ДОХ-оор өвчилж, хуучин СССР-ийн нутагт нийт найман сая хүн ДОХ тээгч байх бололтой. 2015 оны байдлаар дэлхийд нийт 823 сая ДОХ-той байх ажээ.
АНУ-ын эрдэмтэн Поль Кеннеди 2025-2050 онд хүн амын тэсрэлт гарна гэж үзжээ. 2025 он гэхэд Нигерийн одоогийн хүн ам 113 саяасаа 301 саяд, Пакистан 267 сая, Индонези 263 сая, Бразил 245 сая, Мексик 150 сая, Иран 122 саяд хүрсэн байх, Хятад 1.5 тэрбум буюу хамгийн оргил үедээ хүрнэ гэж тооцоолжээ. НҮБ-ын судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хамгийн ядуу буурай 50 улсад хүн ам 1.7 тэрбумд хүрэх бөгөөд ядуурал нь ийнхүү хүн амын өсөлтийг нөхцөлдүүлнэ.
Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хотууд хүн амын өсөлтөө дийлэхгүй. Эдүгээ хотжисон хүн ам Энэтхэгт нийт хүн амын 28, АНУ, Оросод тус бүр 77, Индонезид 40, Бразилд 81 хувьд хүрч, хөгжиж буй орнуудад хүн амын 40 хувь нь хотод суурыниж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хүрнэ. Латин Америк нь тэр чигтээ хамгийн их хотжисон бүс нутаг болох нь. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бөгөөд Африкт 58, Азид 53 хувь нь хотод суурыиих ажээ. Хүн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх. Хотжилт, ядуурал, байгалийн гамшиг, цэргийн мөргөлдөөнөөс дүрвэж нүүх асуудал улам өргөжинө.
НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар, 2007 он гэхэд дэлхийн хүн амын ихэнх нь хотуудад суурьшиж эхэлнэ. СК]М-ийн мэдээлснээр, эдүгээ дэлхийн хүн амын 52 хувь нь хөдөө сууж байна. Тэгвэл 2030 он гэхэд таван тэрбум хүн буюу дэлхийн хүн амын дийлэнх нь хотуудад суурьших ажээ. Зөвхөн ганцхан жилд л хөдөөгийн хүн ам 100 саяар хорогдож, хотуудын хүн ам 1.8 хувиар өсч байна. 2015 онд хотууд дотор Токио хүн амаараа тэргүүлнэ. Энэ хотод 36 сая хүн суух ба Бомбейд 22.6, Нью Дели 20.9, Мехикод 20.6, Сан-Паулуд 20 сая хүн амьдрахаараа удаалж байна.
Манай өмнөд их хөрш Хятадын тухайд Оросын геополитикч Н.Нартовын таамагласнаас эш татъя. Эдүгээ дэлхийн 72 улсад хятад иргэд аж төрж байна. 2015 он гэхэд БНХАУ-ын хүн ам дахин 300 саяар өсч, бусад улсууд дахь хятад иргэдийн миграц, суурьшлын ачаалал хэрээс хэтрэх бололтой. Зөвхөн Оросод нийт хүн амын доторхи угсаатны тоогоор хятадууд хоёрдугаарт орно. Энэ тоо бусад улс оронд мөн адил, ойролцоо тусна.
З.Бжезинский 2020 оны Хятадыг төсөөлөхдөө, ирээдүйд Берингийн хоолойгоос Тонкины булан хүртлэх шинэ эзэнт гүрэн нь Оросын Lenaland-ыг бүхэлд нь эзлэнэ. 2020 он гэхэд Хятадын нөлөөний хүрээ тэлеээр Их Хятадын буюу Монголыг оролцуулсан, хил дагуух нийт 20 улсыг оруулсан том орон зай үүсэх нь байна.
Энэтхэг, Хятадын энэ их оволзсон өсөлттэй харьцуулахад манай хойд хөрш Оросын хувьд хүн ам зүй нь маш баргар дүр зураг харагдаж байна.
Ерөөсөө Орос үндэстэн гэж 100 жилийн дараа, XXII зуунд байх уу, үгүй юү гэдэг асуудлыг польшийн эрдэмтэн Ян Винецкий дэвшүүлж, Орос хэмээх энэ их гүрэнтэй түүхэн маргаантай асуудал нь оросуудтайгаа хамт алга болно гэж таамаглажээ. НҮБ-ын урьдчилсан төлвөөр, 2000-2025 он Оросын хувьд сайн ч биш, муу ч биш гарч, хүн ам нь 21 саяар өсөхөөр байна. Коммунизмын сүйрлээр хүн амын өсөлт нь зогсчээ. 1991.12.31-ний байдлаар Оросын хүн ам 148.7 сая байсан бол 10 жилийн дараа 144.5 сая болж цөөрсөн байх ба СССР-ийн бусад улсууд дахь 5.5 сая орос өлгий нутагтаа эргэж ирсэн, хүн ам нь ерөнхийдөө 10 саяар хорогдсон, цөөрсөн нийлээд ийм дүнтэй байна.
Хүн ам зүйн ийм таагүй байдлын гол учир шалтгаан Оросод эрэгтэйчүүдийн тоо байнга цөөрч, цөөн байж ирсэнтэй холбоотой хэмээн Польшийн энэ судлаач үзжээ. Харьцуулахад Оросын эрчүүд нийт дүнгээрээ Ази, Африк, Латин Америкийн хамгийн дорой буурай, ядуу орнуудын эрчүүдээс цөөн байна. Ерөөсөө XҮI зуунаас хойш хүйсийн тэнцвэр алдагджээ. Оросод шинээр 100 хүүхэд мэндлэхэд 170 хүн зөрөөд хорвоог орхиж, харьцаа 100170, зөвхөн хортой архиар жилдээ 40 000 хүн нүд аньж байна гэхчлэн элдэв тоо баримт, урьдчилсан төлвийг жагсааж болно.

У.БАЯРАА
(өнөөдрийн монгол 2005-10-11 112)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button