Траншейныхны үхлийн цэг буюу НАРАНТУУЛ-ын цооног

Сүүлийн үед тэнд орой үдшийн цагаар архи хэтрүүлэн уусан болон тэнэмэл хүмүүс орж үхээд байгаа юм. Энэ талаар хүмүүс болон холбогдох газар нь хэлээд өгвөл зүгээр л байна. Чи өөрөө очоод үзэж болно. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд хоёр хүн нас барсан. Энэ сар гараад арав ч хоноогүй байхад нэг хүн унаж үхсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Ганболд ярьсан. Энэ траншей нь тус төвийн халуун усны шугамын гол сүлжээ аж. Тиймээс траншей доторхи шугамын трубагаар буцлам халуун ус гүйж байна гэсэн үг. Харин эндээс зах дээр машин угаадаг хүүхдүүд халуун ус авдаг юм байна. Намайг очиход уг траншей дээр том бетонон таглаа тавьсан байх бөгөөд хажуу талаас нь бяцалж, хагалжээ. Хошууч Р.Ганболд Үүнийг машин угаадаг хүүхдүүд л хагалж, эвдэж байгаа. Урьд нь манай цагдаагийн хэлтэс траншейд төмөр таг тавьж гагнуулсан. Гэтэл хэд хоногийн дараа гагнаасыг ховхлоод аваад хаячихсан байсан. Наран туул-ын захиргааныханд хэлэхээр Амьдрах гэж ядаж яваа энэ хүүхдүүд хэцүүднэ гээд байдаг юм. Гэтэл энд машин угааж байгаа хүүхдүүдийн таван төгрөгөөс илүү энэ траншейгаас болж хүний амь үрэгдээд байгааг сайн ойлгохгүй байна хэмээн ярьж байсан.
Харин тэндхийн манаач Өнгөрсөн жил бүр олон хүн үхсэн байх. Нэг л мэдэхэд цагдаагийн машин ирээд л хүний цогцос гаргаж байдаг юм. Ихэнхдээ траншейны тэнэмэл хүмүүс байдаг учир тэгегээд өнгөрдөг биз гэж ярив.
Тус траншеинаас олдсон хумүүсийн цогцсыг хэн болохыг нь тогтооход их хэцүү байдаг ажээ. Үүнийг хариуцдаг Наран туул-ынхан төдийлөн хайхардаггүйгээс үргэлж онгорхой байдаг нь согтуучууд болон гэр оронгүйчүүдийн эрлэгийн газар болоод удаж байгаа юм байна. Аврал хайж, оромж бараадсан хайхрах хүнгүй траншейныхан орж, унтах гэж байгаад түлэгдээд үхчихдэг аж.
Эзэнгүй гэсэн тэд иим жамаар хорвоог орхих учиргүй баймаар. Энэ байдлыг таслан зогсоож болохгүй гэж үү гэсэн асуултад хошууч Р.Ганболд Болохгүй байна аа. Энэ траншейг хааж, битүү гагнахыг дулааны шугам сүлжээнийхэн зөвшөөрдөггүй. Учир нь гэнэт ямар нэг асуудал гарвал битүү гагначихсан тохиолдолд аюултай гэдэг юм. Харин Нарантуул-ын захиргаанаас энд машин угаадаг арав гаруй хүүхдийн ард өчнөөн хүний амьдрал байгаа ухааны юм ярьдаг. Гэтэл машин угааж байгаа арван хүүхдийг бодох ёстой юу, сард хоёр гурваараа үхээд лайгаа хүний амины тухай бодох ёстой юу гэдгээ бодож үзэх ёстой юм гэлээ.
Харин Нарантуул худалдааны төвийн менежерээс траншейд хүн унаж үхээд байгаа болон цаашдаа ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар асуухад энэ тухай юу ч мэдэхгүй. Дөнгөж сая л сонсож байгаа дүр үзүүлэх юм билээ. Тэнэмэл ч гэсэн хүний амь ийм хувь тавилангаар төгсөх учиргүй. Тэгэхээр энэ траншейг бөглөх таглах талаас нь яаралтай арга хэмжээ авахгүй бол хэцүүдэх бололтой. Бүр таглаж болохгүй мэдээж. Гэхдээ заавал тэндээс ус авч машин угаадгийг болиулж чадахгүй гэхэд итгэл үнэмшил дэндуү муутай санагдсан.

Х.ГАН-ЯЛАЛТ
(өнөөдрийн монгол 2005-10-11 112)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button